Шаардлага хангаагүй хоёр төрлийн эмийг зах зээлээс эргүүлэн татжээ
БНХАУ-ын “Guizhou Tiandi Pharmaceutical” компанийн “Metoclopramide 10mg” эмийг эрсдэлийн түгээлтийн 65 сувгаас эргүүлэн татахаар болжээ. Индонезийн “PT Caprifamindo Laboratories” компанийн “Дае-Кал” шахмал эмийн эргүүлэн татаж дууссан байна. ЭМЯ бүтээгдэхүүний цувралын дугаарыг шалгаж, холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл авах шаардлагатайг онцоллоо.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар лабораторийн шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон хоёр төрлийн эмд зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авчээ.
Өнгөрсөн долоодугаар сарын 31-ний лабораторийн шинжилгээгээр БНХАУ-ын эм үйлдвэрлэгч “Guizhou Tiandi Pharmaceutical” компанийн 2502026 цувралын дугаартай “Metoclopramide 10mg” эм шаардлага хангаагүй байна.
Уг бүтээгдэхүүнийг эрсдэлийн хоёрдугаар ангилалд хамруулж, түгээлтийн нийт 65 сувгаас эргүүлэн татах ажиллагаа үргэлжилж буйг зохицуулах байгууллага мэдээлэв.
Мөн 2026 оны наймдугаар сарын 11-ний шинжилгээний дүгнэлтээр Индонезийн эм үйлдвэрлэгч “PT Caprifamindo Laboratories” компанийн FE8665 цувралын “Дае-Кал” шахмал эм шаардлага хангаагүй нь тогтоогджээ.
“Дае-Кал” эмийг мөн эрсдэлийн хоёрдугаар ангиллаар зах зээлээс эргүүлэн татсан бөгөөд уг ажиллагааг бүрэн дуусгасан байна.
Хэрэглэгчид дээрх цувралын дугаартай эмийг худалдан авсан эсвэл хэрэглэж байгаа тохиолдолд бүтээгдэхүүний цувралын дугаарыг шалгаж, эмийн сан болон холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл авах шаардлагатай.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





