Шүд нь цоорсон хүүхдийн тоо өнгөрсөн онд 121.4 мянгад хүрчээ
Нийт тохиолдлын 54,044 буюу 44.5 хувь нь 0–4 насныхан эзэлж байна. 2021-2025 оны хооронд хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл 3.5 дахин өсчээ. Шүд нь хорхойтсон 10-14 насны 20,000 орчим хүүхэд бүртгэгджээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд шүд нь цоорсон 121,359 хүүхэд бүртгэгджээ.
Насны бүлгээр 0–ээс 4 насны 54,044 хүүхэд шүд цоорсон нь нийт тохиолдлын 44.5 хувийг эзэлж байна. Мөн 5–аас 9 насны 29,440, 10–аас 14 насны 19,294, 15–аас 19 насны 18,581 хүүхэд бүртгэгджээ. Нийт тохиолдлын хамгийн том хэсгийг 0–ээс 4 насныхан эзэлж байна.
Сүүлийн таван жилийн мэдээллээр шүд цоорсон хүүхдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, 2021 онд 34.4 мянган хүүхэд байсан бол 2025 онд 121.4 мянгад хүрсэн нь 3.5 дахин өндөр үзүүлэлт юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





