Таны Reels яагаад явахгүй байгааг Instagram өөрөө хэлдэг болно
Meta Edits аппдаа контент бүтээгчдэд зориулсан хиймэл оюун ухааны туслах нэвтрүүлж байна. Туслах нь views, likes, shares болон үзэгч видеог хэр удаан үзсэнийг шинжилнэ.

Instagram-д оруулсан Reels яагаад өндөр эсвэл бага үзэлт авсныг хиймэл оюун ухаанаас асуух боломжтой болж байна. Meta видео засварлах Edits аппдаа хэрэглэгчийн Instagram контентын гүйцэтгэлийг шинжилдэг шинэ туслах нэвтрүүлжээ. TechRepublic
Туслах нь тухайн аккаунтын үзэлт, like, share, видео үзсэн хугацаа зэрэг мэдээллийг Instagram дахь тренд болон хэрэглэгчдийн сонирхолтой харьцуулан шинжилнэ. Улмаар ямар контент аудиторт илүү хүрснийг тайлбарлаж, дараагийн видеоны санаа, эхний hook, caption, script болон ашиглаж болох аудио санал болгох боломжтой.
Шинэ боломж одоогоор АНУ-ын хэрэглэгчдэд нэвтэрч эхэлсэн бөгөөд бусад зах зээлд хэзээ нэвтрүүлэхээ Meta зарлаагүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





