Улаанбаатарт үүлэрхэг, цас орно, -4...-6 хэм хүйтэн байна
Дорнодын ихэнх, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар цас орж шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын ихэнх, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар цас орж шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -9...-14, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2, бусад нутгаар -1…-6 хэм хүйтэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





