Улаанбаатарт үүлшинэ, ялимгүй цастай, -4...-6 хэм хүйтэн байна
Төв аймгийн зүүн хойд, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар ялимгүй цас орно. Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -7...-12, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2, бусад нутгаар -3…-8 хэм хүйтэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





