Walmart Dunkin’-ийн ундаа, боовыг хүргэлтээр нэмэхээр төлөвлөж, захиалгын шинэ давхарга нээв
АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” компани рестораны хүргэлтийн үйлчилгээндээ “Dunkin’”-ийг нэмж, ирэх жил тус сүлжээний 10 мянга орчим салбарыг хамруулахаар төлөвлөжээ. “Walmart” одоо байгаа хүргэлтийн сүлжээгээ ашигласнаар зардлын давуу тал бий гэж үзэж байгаа ч өөрийн дэлгүүрээс гаднах ресторануудаас хүргэлт хийх нь нэг захиалгын өртгийг өсгөх сорилттой. Компанийн зорилго нь кофе, боовны захиалгаас дангаар нь ашиг олохоос илүү хэрэглэгчдийг аппликейшндаа тогтмол оруулж, бусад бараатай хосолсон захиалгын давтамж, хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” компани рестораны хүргэлтийн “Walmart Restaurant Delivery” үйлчилгээгээ өргөжүүлж, кофе, нарийн боовны “Dunkin’” сүлжээг шинэ түншээр нэмэхээр болжээ. Үйлчилгээний анхны түнш нь түргэн хоолны “Subway” байсан бөгөөд “Dunkin’”-ийн хүргэлтийг эхний ээлжид “Walmart”-ын дэлгүүрүүдээс эхлүүлж, ирэх жил АНУ дахь 10,000 орчим салбарт хүргэхээр төлөвлөж байна.
Ингэснээр “Walmart” хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны хүргэлтээс гадна рестораны захиалгын зах зээлд “DoorDash”, “Uber Eats” зэрэг платформтой илүү шууд өрсөлдөх нөхцөл бүрдэж байна. Тус компани өөрийгөө рестораны хүргэлтийн бизнест “хурдацтай хүч түрэн гарч ирж буй өрсөлдөгч” хэмээн тодорхойлжээ.
“Walmart”-ийн гол давуу тал нь рестораны захиалгыг аль хэдийн ажиллаж буй дэлгүүрийн хүргэлтийн сүлжээнд нэгтгэх боломж юм. Тухайлбал, “Walmart”-ын барилга дотор байрлах “Subway”-аас бүтээгдэхүүн авах нь жолооч тусдаа ресторан руу зорчих шаардлагыг бууруулдаг.
Харин дэлгүүрээс гадуур байрлах “Dunkin’”-ийн салбаруудыг хамруулснаар зардлын бүтэц өөрчлөгдөнө гэж шинжээчид үзэж байна.
Майк Данфорд “Walmart”-ийн барилга доторх ресторанаас бүтээгдэхүүн хүргэх нь тусдаа рестораны хүргэлт хийхээс илүүтэй хэрэглэгчийн сагсанд нэг бүтээгдэхүүн нэмж байгаатай төстэйг тайлбарлав. Харин гаднах ресторануудаас захиалга авах үед тус компани “DoorDash”, “Uber Eats”-тай ижил хүргэлтийн эдийн засгийн сорилттой тулгарна гэж тэрбээр онцолжээ.
“Walmart”-ийн тооцооллоор кофе, нарийн боовны жижиг захиалга дангаараа өндөр ашигтай байх магадлал бага. Харин рестораны бүтээгдэхүүнийг аппликейшндаа нэмснээр хэрэглэгчийг илүү олон удаа захиалга хийхэд хүргэж, кофе болон хоолтойгоо хамт хүнс, ахуйн болон бусад бараа авах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Компанийн төлөөлөгчийн тайлбарласнаар рестораны хүргэлтийг “Walmart”-ийн өргөн барааны сонголттой нэгтгэснээр хэрэглэгч нэг захиалгаар илүү олон төрлийн бүтээгдэхүүн авах боломжтой болно.
Тулейн их сургуулийн Хонсок Жаны үзэж буйгаар “Walmart” одоо өөрийн хүргэлтийн систем рестораны захиалгын нэмэлт ачааллыг хэр хэмжээнд даахыг туршиж байна. Туршилт амжилттай болбол “Uber Eats”, “DoorDash”-тай өрсөлдөх томоохон тоглогч бий болох боломжтойг тэрбээр онцолжээ.
“Walmart”-ын санхүү хариуцсан захирал Жон Дэвид Рэйни мөн хоёрдугаар улирлын тайлангийн үеэр хэрэглэгчид үнэ цэнэ, тав тухаас гадна хурдыг чухалчилж байгааг дурдаад, эдгээр чиглэлд компанийн хүргэлтийн сүлжээ давуу талтай гэж мэдэгдсэн байна.
Холбоотой мэдээ

НЗДТГ: Хотын төвийн явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй
Нийслэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш автобусны буудал болон нийтийн эзэмшлийн 100 гаруй байршлаас нийт 1,278 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Гэвч нүүлгэсэн байршлуудад ТҮЦ дахин байрласан тохиолдол гарч байна. Цаашид дүүргүүдийн хяналт, нүүлгэн шилжүүлсний дараах хэрэгжилтэд илүү анхаарахаа нийслэлийн удирдлага онцоллоо.

“Barington Capital” компани Bath & Body Works-ийг худалдах боломжийг удирдлагад нь санал болгожээ
Идэвхтэй хөрөнгө оруулалтын “Barington Capital Group” хувийн арчилгааны бүтээгдэхүүний “Bath & Body Works”-д хувь эзэмшиж, компанийг худалдах боломжийг судлахыг удирдлагад нь санал болгожээ. “Barington Capital компанийн брэнд, зах зээл дэх байр суурь болон мөнгөн урсгал нь хувийн хөрөнгө оруулалтын сангуудын сонирхлыг татах боломжтой гэж үзэж байна. Мэдээллийн дараа “Bath & Body Works”-ийн хувьцааны ханш өргөтгөсөн арилжаагаар 2 орчим хувиар өссөн ч он гарснаас хойш бараг 13 хувиар буураад байна.

Монгол Улсын гадаад худалдаа $6 тэрбумын ашигтай гарлаа: Нүүрсний экспорт 74 сая тонныг давлаа
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар өсөж, 22.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 57.2 хувиар нэмэгдэж, 14.4 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрс болон зэсийн баяжмалын биет хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Монгол Улсын нүүрсний экспорт энэ оны эхний найман сард 74.4 сая тоннд хүрсэн нь Засгийн газрын энэ онд 95 сая тонн нүүрс экспортлох зорилтын 78 орчим хувьтай тэнцэж байна.

Боргоцой боловсрох болоогүй: Монголд 60-70 мянган хүн самрын бизнес эрхэлдэг
2025 онд Монгол Улсын хэмжээнд 16,350 тонн самар бэлтгэжээ. Энэ нь албан ёсоор баталсан 9,512 тоннын квотоос 6,838 тонн буюу 71.9 хувиар давсан үзүүлэлт. Самрын бизнес Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувийг бүрдүүлдэг.

“Lululemon”-ийн борлуулалт хоёрдугаар улиралд буурч, хувьцааны ханш нь 15%-аар уналаа
Спорт хувцасны “Lululemon” компанийн орлого хоёрдугаар улиралд 4 хувиар буурч, ижил дэлгүүрийн борлуулалт 9 хувиар агшжээ. Компани бүтэн жилийн орлогын төсөөллөө 11-11.15 тэрбум ам.доллароос 10.35-10.5 тэрбум ам.доллар болгон бууруулав. Гол бүтээгдэхүүний эрэлт суларч, сошиал орчин дахь сөрөг хандлага борлуулалтад нөлөөлсөн гэж удирдлагууд тайлбарласны дараа хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 15 хувиар унав.

Z үеийнхэн хэт хэрэглээнээс залхав уу: “Битгий ав” трендийн цаадах эдийн засаг
Амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр Z үеийнхэн шаардлагагүй худалдан авалтаа танаж, байгаа зүйлээ удаан хэрэглэх хандлага руу шилжиж байна. Үүнийг дагаад сошиал сүлжээнд бүтээгдэхүүн авахыг ятгахын оронд “битгий ав” хэмээн зөвлөдөг нөлөөлөгчдийн шинэ чиг хандлага хүчээ авчээ. Гэвч “битгий ав” хэмээх зөвлөгөө хэрэглэгчлдийн нөлөөлөгчид итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, дараагийн бүтээгдэхүүнийг борлуулах маркетингийн шинэ арга болон хувирчээ.