“Wistron” $1.47 тэрбумын хөрөнгө татахаар болсны дараа хувьцааны ханш 6 гаруй хувиар уналаа
“Nvidia”-ийн нийлүүлэгч “Wistron” 1.47 тэрбум ам.долларын хөрөнгө татах нөхцөлөө зарласны дараа хувьцааны ханш нь мягмар гарагийн арилжаагаар 6 гаруй хувиар буурав. Шинээр гаргах хувьцааг даваа гарагийн хаалтын ханшаас 5.5 орчим хувиар хямд үнэлсэн ба одоо эргэлтэд буй хувьцааны 7.29 хувьтай тэнцэх хэмжээний нийлүүлэлт нэмэгдэнэ. “Wistron” татан төвлөрүүлсэн хөрөнгөө түүхий эд худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ.

Тайванийн электроникийн үйлдвэрлэлийн “Wistron” компанийн хувьцааны ханш мягмар гарагийн арилжаагаар 6 гаруй хувиар уналаа. “Nvidia”-ийн нийлүүлэгч тус компани түүхий эдийн худалдан авалтаа санхүүжүүлэх зорилгоор 1.47 тэрбум ам.долларын глобал хадгаламжийн бичиг буюу GDR гаргахаар болсонтой ханшийн хөдөлгөөн давхцаж байна.
“Wistron” 25 сая GDR-ийг нэгж бүрийг нь 58.88 ам.доллароор үнэлсэн бөгөөд эдгээр нь нийт 250 сая ширхэг шинэ энгийн хувьцааг төлөөлөхөөр байгааг компанийн мэдүүлэгт дурджээ. Мөн нэгж хувьцааг 186.24 орчим шинэ тайвань доллароор үнэлсэн нь өмнөх өдрийн хаалтаас 5.5 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Шинээр гаргах хувьцааны хэмжээ нь арилжаанд гаргахаас өмнөх нийт хувьцааны 7.29 хувьтай тэнцэнэ. GDR-ийг пүрэв гарагт гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг гадаад валютаар түүхий эд худалдан авахад зарцуулах ажээ. Мягмар гарагийн уналтыг үл харгалзан “Wistron”-ийн хувьцааны ханш он гарснаас хойш 23 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хөрөнгө татах ажиллагаа нь “Wistron” хиймэл оюуны серверийн бизнесээ өргөжүүлж буй үетэй давхцаж байна. Тус компани өнгөрсөн сард Тайвань дахь үйлдвэрлэлийн байгууламжууддаа нэмэлтээр 10.5 тэрбум шинэ Тайвань долларын хөрөнгө оруулалт хийхээр баталжээ. Мөн АНУ дахь хоёр охин компанидаа нийт 53 сая ам.долларын хөрөнгө оруулж, хиймэл оюуны бизнесийн цаашдын өргөжилтийг дэмжихээр болсон.
“Wistron” долдугаар сард Техас мужийн Форт-Уэрт хотод 700 сая ам.долларын өртөгтэй, АНУ дахь анхны үйлдвэрлэлийн байгууламжаа нээсэн юм. Тус үйлдвэр одоогоор “Nvidia”-ийн “GB300 Grace Blackwell Ultra” системийг үйлдвэрлэж байгаа бөгөөд дараагийн үеийн “Vera Rubin” платформын үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
“Wistron”-ийн орлого хоёрдугаар улиралд 895.4 тэрбум шинэ тайвань долларт хүрсэн бол татварын дараах ашиг нь 14.8 тэрбум шинэ тайвань долларт хүрчээ.
Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.