Японд амьдрах санхүүгийн босго нэмэгдсээр байна
Япон улс гадаадын ажиллах хүчний хэрэгцээ нэмэгдэж буй ч цагаачлалын зохицуулалтаа чангатгаж, виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хураамжуудаа өсгөхөөр болов. Байнгын оршин суух зөвшөөрлийн хураамж ирэх сараас 200 мянган иенд хүрч, өмнөх түвшнээс 20 дахин нэмэгдэхээр байна. Японд амьдардаг гадаадын иргэдийн тоо өнгөрсөн онд 4.1 саяд хүрсэн үед Ерөнхий сайд Санаэ Такайчигийн Засгийн газар ажиллах хүчний хомсдол болон цагаачлалтай холбоотой олон нийтийн болгоомжлолын дунд тэнцвэр хайж байна.

Амар тайван орчин, хоол хүнс, соёлын онцлогоороо жуулчдыг татдаг Япон улс сүүлийн жилүүдэд гадаадын жуулчин төдийгүй ажиллаж, суралцахаар удаан хугацаагаар оршин суух иргэдийн тоогоор дээд үзүүлэлтүүдээ шинэчилсэн. Гэвч гадаадын иргэдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр тус улсын Засгийн газар цагаачлалын бодлогоо дахин чангатгаж эхэллээ.
Япон улс уламжлалт хатуу цагаачлалын бодлогоо хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолын улмаас үе шаттай зөөлрүүлж, гадаадын ажилчдад хөдөлмөрийн зах зээлээ илүү нээлттэй болгосон. Аялал жуулчлалыг эдийн засгийн өсөлтийн нэг хөдөлгөгч хүч болгох бодлого ч зэрэг хэрэгжиж ирэв.
Гэвч жуулчдын огцом өсөлтөөс үүдсэн хэт аялал жуулчлал болон гадаадын иргэдтэй холбоотой асуудлууд олон нийтийн хэлэлцүүлэгт түлхүү орж, “Нэгдүгээрт Япон” гэсэн хандлага хүчээ авч байна.
Байнгын оршин суух хураамж 20 дахин өснө
Японы Засгийн газар ирэх сараас виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зарим хураамжийг нэмэгдүүлэхээр болжээ. Хамгийн том өөрчлөлт байнгын оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд хамаарна.
Шинэ журмаар байнгын оршин суух зөвшөөрлийн хураамж 200 мянган иенд хүрч, өмнөхөөс 20 дахин нэмэгдэнэ. Ажиллах болон суралцах зорилгоор виз хүсэгчдийн төлөх хураамж мөн өсөхөөр байгаа юм.
Японы Хууль зүйн сайд Хироши Хирагүчи хураамжийн өсөлтийг гадаадын иргэд болон япончууд зэрэгцэн амьдрахад тохирсон, зохион байгуулалттай нийгмийн орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн тайлбарлажээ.
Байнгын оршин суух эрх хүсэгчдэд тавих санхүүгийн шаардлага ч чангарч байна. Өргөдөл гаргагч Японд амьдрах хугацаандаа нийгмийн халамжаас хэт хамаарахгүй санхүүгийн чадавхтайгаа нотлох шаардлагатай бөгөөд 30 жилийн тэтгэврийн шимтгэлтэй дүйцэх хэмжээний хуримтлал бүрдүүлэх боломжтойгоо харуулах шаардлага тавигдаж байгаа аж.
4.1 сая гадаадын иргэн Японд амьдарч байна
Өнгөрсөн онд Японд оршин суудаг гадаадын иргэдийн тоо 4.1 саяд хүрч, нийт хүн амын 3.4 хувийг эзэлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Гадаадын ажиллах хүчний хэрэгцээ цаашид ч өндөр хэвээр байх төлөвтэй байгаа нь Засгийн газрын бодлогын сонголтыг улам төвөгтэй болгож байна.
Ерөнхий сайд Санаэ Такайчигийн Засгийн газар нэг талаас хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолыг нөхөхийн тулд гадаадын ажилчдыг татах шаардлагатай. Нөгөө талаас цагаачлал болон хэт аялал жуулчлалтай холбоотой олон нийтийн болгоомжлол нэмэгдэж буй үед хяналтаа чангатгах шаардлагатай тулгарчээ.
Ингэснээр Япон улс гадаадын ажиллах хүчнийг эдийн засагтаа татах бодлогоосоо бүрэн ухраагүй ч тус улсад урт хугацаагаар ажиллаж, суралцаж, амьдрахаар төлөвлөж буй хүмүүсийн санхүүгийн босго болон оршин суух нөхцөл өмнөхөөс өндөр болж байна.
Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав
Бээжин АНУ-ын хиймэл оюуны салбарын зарим удирдлагын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад нөлөөлнө гэв ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь 'айдас түгшүүр, сөргөлдөөн, өрсөлдөөн' нь дэлхийн засаглалын явцыг тасалдуулна гэж хэлэв Энэ байр суурь бодлогын зөрчлийг хурцатгаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг ойрын хугацаанд нэмэгдүүлж магадгүй

Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав
Anthropic-ийн гүйцэтгэх захирал хиймэл оюуны чадавхын хөгжлийг сааруулахыг уриалснаар AI хувьцаанууд даваа гарагт уналаа. Ази тивд SK Hynix 6%-иас дээш, Samsung Electronics 4%-иас дээш, SoftBank 10% буурч хаагдав. Хөгжлийн хурдыг хазаарлах хэлэлцүүлэг өргөжвөл өгөгдлийн төв, хагас дамжуулагчийн өөдрөг үнэлгээ дарамтад орж магадгүй.

Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав
Дональд Трамп Украин ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг уриалж, түлшний хомсдол дэлхийд нөлөөлж буйг анхааруулав AAA-гийн мэдээлснээр АНУ-ын дизель түлш дунджаар галлон нь 6.06 ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 63 хувь өсжээ Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл даамжирвал тээвэр, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зардал цааш нэмэгдэх төлөвтэй

Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв
Иений ханш огцом чангарах нь carry trade-ийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг харж, зах зээлд чиглэл өөрчилж байна LSEG-ийн тоогоор иен доллараас сүүлийн долдугаар сарын сүүлээс хойш 6 хувь чангарч, CFTC-ийн мэдээллээр 9-р сарын 8 хүртэлх долоо хоногт 10,800 гэрээ цэвэр лонг болов Иенийн өсөлт үргэлжилбэл юань, канад долларын сонирхол нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ дахин тохируулагдана

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ
OCHUN Finance биржийн бус бондын туршлагадаа тулгуурлан 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож эхэллээ. Нийт 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 400,000 ширхэгийг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 21-нээс эхэлснээр хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүний оролцоо тэлнэ.

Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ
Novo Nordisk таргалалтын эмийн зах зээлд өрсөлдөх давуугаа сэргээхээр 'Novo' нэрийн шинэчлэл, соёлын өөрчлөлт зарлалаа Хоёрдугаар улиралд Novo Nordisk-ийн зах зээлийн эзлэх хувь 38.8%, Eli Lilly-ийнх 60.9% байсан гэж IQVIA мэдээллээр дурджээ Энэхүү шинэ байршуулалт нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлтэд хариу өгч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвтэй байна