egov.mn
Зах зээлАвтомат

Залуус эксээ мартахын тулд 3,862 ам.доллар зарцуулж байна

Салалтын дараах сэтгэл хөдлөлийг даван туулахтай холбоотойгоор бий болж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг “салалтын эдийн засаг” хэмээн нэрлэх болжээ. "Frich" аппликейшний судалгаагаар Z үеийн хэрэглэгчийн нэг удаагийн салалтын дараах дундаж зардал 3,862 ам.долларт хүрсэн байна. Мөн хосын харилцаа дууссаны дараах мөнгөний урсгал аялал жуулчлалын салбарт илүү төвлөрч буй ба залуусын 60 хувь нь тайвшрах зорилгоор ийм төрлийн аялалд явсан байна.

Хуваалцах
Залуус эксээ мартахын тулд 3,862 ам.доллар зарцуулж байна

Хайртай хүнээсээ салах нь сэтгэлзүйн хувьд амаргүй үйл явц. Гэхдээ харилцаа дуусахад зөвхөн сэтгэл хөдлөл бус, хүний хэрэглээ болон санхүүгийн амьдрал ч өөрчлөгддөг аж.

Шинээр орон сууц түрээслэхээс эхлээд фитнесст явах, гадаад төрхөө өөрчлөх, аялалд гарах, дахин болзож эхлэх хүртэл салалтын дараах шинэ амьдрал тодорхой хэмжээний зардал дагуулдаг. Энэ үеэр бий болдог бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг “breakup economy” буюу “салалтын эдийн засаг” хэмээн нэрийдэх болжээ.

Өөрөөр хэлбэл, харилцааны төгсгөл нь фитнес, гоо сайхан, аялал жуулчлал, жижиглэн худалдаа төдийгүй орон сууц, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт шинэ хэрэглээг бий болгож байна.

Z үеийнхэнд нэг салалт 3,862 ам.долларын өртөгтэй

Энэ шилжилт Z үеийн хэрэглэгчдэд багагүй өртөгтэй байна. Тодруулбал, залуу хэрэглэгчдэд зориулсан санхүүгийн “Frich” аппликейшний 2025 онд нийтэлсэн судалгаагаар Z үеийн нэг хэрэглэгч салалтын дараа дунджаар 3,862 ам.доллар зарцуулжээ. Үүнд шинэ орон сууц, аялал, дахин болзож эхлэх болон амьдралын хэв маягийн бусад өөрчлөлттэй холбоотой зардлыг багтаасан байна.

Мөн судалгаанд оролцогчдын таван хүн тутмын нэг нь салалтын дараах аялалдаа 2,000 орчим ам.доллар зарцуулсан бол 34 хувь нь дахин болзож эхлэхдээ нэг болзоонд дунджаар 131 ам.доллар зарцуулахад бэлэн гэж хариулжээ.

Ийм төрлийн хэрэглээ нь зөвхөн сэтгэл санаагаа засахын тулд худалдан авалт хийж буй үзэгдэл биш аж. Тухайлбал, хамт амьдарч байсан хос салснаар түрээс, цахилгаан, интернет, тавилга зэрэг өмнө нь хувааж төлдөг байсан зардлыг нэг хүн дангаар хариуцах шаардлага үүсдэг. Энэ ч утгаараа "Frich"-ийн бүтээгдэхүүн хариуцсан захирал, хамтран үүсгэн байгуулагч Александра Медина салалтыг зөвхөн сэтгэл хөдлөлийн бус “санхүүгийн дахин эхлэл” хэмээн тодорхойлсон юм.

Амьжиргааны өртөг өссөнөөр гэр бүл цуцлуулах хүсэлт буурчээ

Амьжиргааны өртгийн өсөлт зарим хэрэглэгчийн хувьд харилцаагаа дуусгах эсэх шийдвэрт хүртэл нөлөөлж байна. Тодруулбал, санхүүгийн үйлчилгээний "BMO" группийн энэ оны зургадугаар сард гаргасан судалгаагаар гэр бүл цуцлуулах талаар бодож байсан дөрвөн хүн тутмын нэг нь шийдвэрээ хойшлуулжээ. Тэдний 32 хувь нь гэр бүл цуцлуулах үйл явцтай холбоотой зардлыг төлөх боломжгүй хэмээн хариулсан бол 27 хувь нь өрхийн зардлыг ганцаараа даах санхүүгийн боломжгүй гэж үзсэн байна.

Харин аль хэдийн гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн 51 хувь нь амьжиргааны өртөг нэмэгдсэнээр салалтын дараах санхүүгийн дарамт төсөөлснөөс нь хүнд байсныг онцолжээ.

Энэ нь өндөр түрээс, хүнс, хэрэглээний үйлчилгээний үнэ бүхий орчинд хоёр хүний өрхийг хоёр тусдаа өрх болгох нь хэрэглэгчдийн тогтмол зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж болохыг харуулж байна.

Салалтын дараах аялал

Салалтын дараах хэрэглээнээс аялал жуулчлалын салбарт тодорхой хэмжээний эрэлт бий болж байна. Тодруулбал, зочлох үйлчилгээний “Hilton” компани зах зээлийн судалгааны “Ipsos”-той хамтран 13,000 гаруй хэрэглэгч дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 34 хувь нь салалтын дараа найзуудтайгаа аяллын нислэг захиалах магадлалтай гэж хариулжээ. Харин 19 хувь нь ийм зорилгоор аль хэдийн аялж байсан байна.

Түүнчлэн салалтын дараах аялал хийсэн хүмүүсийн 60 хувь нь тайвшрахыг хүссэн бол 47 хувь нь сэтгэлийн шархаа даван туулах зорилготой байжээ. Ингэснээр аялал нь салалтын дараах хэрэглээний нэг хэсэг болж, хэрэглэгчид шинэ орчин, шинэ туршлагад мөнгө зарцуулах хандлага нэмэгдэж байна.

“Өшөө авалтын нүүр будалт”-аас фитнесс хүртэл

Гоо сайхан, эрүүл мэндийн салбар ч энэ хэрэглээнээс ангид үлдсэнгүй.

АНУ-ын амьдралын хэв маягийн “Real Simple” сэтгүүл долдугаар сард таван жилийн харилцаагаа дуусгасан 27 настай эмэгтэйн жишээг онцолжээ. Тэрбээр салалтынхаа дараа сэтгэл заслын үйлчилгээ, бүжгийн фитнесс, гоо сайхан, арьс болон үс арчилгаанд тус бүр сард 50-100 ам.доллар зарцуулах болсон байна.

Үүнтэй төстэй хандлага гоо сайхны зах зээлд ч ажиглагдаж байна. Хэрэглэгчийн чиг хандлага судалдаг “Spate” компани 2025 оны “Culture Report” тайландаа хүний дүр төрхийг эрс өөрчилдөг “unrecognizable makeup” буюу “танигдашгүй нүүр будалт” хандлагын нэг хөдөлгөгч хүчин зүйлээр “revenge makeup”-ийг нэрлэжээ.

Энэхүү хандлага нь салалтын дараа гадаад төрхөө шинэчилж, өөрийгөө өөр дүр төрхөөр илэрхийлэх хэрэглээ юм. “Spate” уг дүгнэлтийг “Google”-ийн хайлт болон “TikTok” платформ дахь хэрэглэгчдийн сонирхлын мэдээлэлд үндэслэн гаргажээ.

Гэхдээ гоо сайхан, фитнесст зарцуулах мөнгө зөвхөн салалтын дараах түр зуурын сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй биш аж. Тухайлбал, Хэрэглэгчийн судалгааны “First Insight” компанийн 15-30 насны хэрэглэгчдийг хамруулсан энэ оны судалгаагаар 10 хүн тутмын зургаа нь өөрийн хэв маяг болон эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээнд илүү үнэ төлөхөд бэлэн гэж хариулжээ.

Үүнд гоо сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгаа, фитнесс клубийн гишүүнчлэл зэрэг өөрийн дүр төрх, амьдралын хэв маягийг сайжруулахад чиглэсэн хэрэглээ багтаж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав
Зах зээл

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав

Бээжин АНУ-ын хиймэл оюуны салбарын зарим удирдлагын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад нөлөөлнө гэв ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь 'айдас түгшүүр, сөргөлдөөн, өрсөлдөөн' нь дэлхийн засаглалын явцыг тасалдуулна гэж хэлэв Энэ байр суурь бодлогын зөрчлийг хурцатгаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг ойрын хугацаанд нэмэгдүүлж магадгүй

2 мин унших
Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав
Зах зээл

Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав

Anthropic-ийн гүйцэтгэх захирал хиймэл оюуны чадавхын хөгжлийг сааруулахыг уриалснаар AI хувьцаанууд даваа гарагт уналаа. Ази тивд SK Hynix 6%-иас дээш, Samsung Electronics 4%-иас дээш, SoftBank 10% буурч хаагдав. Хөгжлийн хурдыг хазаарлах хэлэлцүүлэг өргөжвөл өгөгдлийн төв, хагас дамжуулагчийн өөдрөг үнэлгээ дарамтад орж магадгүй.

3 мин унших
Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав
Зах зээл

Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав

Дональд Трамп Украин ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг уриалж, түлшний хомсдол дэлхийд нөлөөлж буйг анхааруулав AAA-гийн мэдээлснээр АНУ-ын дизель түлш дунджаар галлон нь 6.06 ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 63 хувь өсжээ Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл даамжирвал тээвэр, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зардал цааш нэмэгдэх төлөвтэй

2 мин унших
Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв
Зах зээл

Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв

Иений ханш огцом чангарах нь carry trade-ийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг харж, зах зээлд чиглэл өөрчилж байна LSEG-ийн тоогоор иен доллараас сүүлийн долдугаар сарын сүүлээс хойш 6 хувь чангарч, CFTC-ийн мэдээллээр 9-р сарын 8 хүртэлх долоо хоногт 10,800 гэрээ цэвэр лонг болов Иенийн өсөлт үргэлжилбэл юань, канад долларын сонирхол нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ дахин тохируулагдана

3 мин унших
OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ
Зах зээл

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ

OCHUN Finance биржийн бус бондын туршлагадаа тулгуурлан 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож эхэллээ. Нийт 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 400,000 ширхэгийг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 21-нээс эхэлснээр хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүний оролцоо тэлнэ.

2 мин унших
Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ
Зах зээл

Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ

Novo Nordisk таргалалтын эмийн зах зээлд өрсөлдөх давуугаа сэргээхээр 'Novo' нэрийн шинэчлэл, соёлын өөрчлөлт зарлалаа Хоёрдугаар улиралд Novo Nordisk-ийн зах зээлийн эзлэх хувь 38.8%, Eli Lilly-ийнх 60.9% байсан гэж IQVIA мэдээллээр дурджээ Энэхүү шинэ байршуулалт нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлтэд хариу өгч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвтэй байна

2 мин унших
Залуус эксээ мартахын тулд 3,862 ам.доллар зарцуулж байна | egov.mn