Zebra International Distribution анхны ‘Select.’ концепт дэлгүүрээ нээж, глобал брэндүүдийг нэг дор төвлөрүүлэв
Zebra International Distribution анхны ‘Select.’ концепт дэлгүүрээ нээснээр импортын хүнс, ундааг нэг дороос авах боломж нэмэгдлээ. ‘Select.

Zebra International Distribution анхны ‘Select.’ концепт дэлгүүрээ нээснээр импортын хүнс, ундааг нэг дороос авах боломжийг нэмэгдүүллээ. Шинээр нээгдсэн дэлгүүрт дарс, шар айраг, виски зэрэг ундааны сонголтоос гадна хөлдөөсөн хүнс, бэйкери, амттаны олон нэр төрлийг худалдаалж эхэлжээ. Тус концепт нь олон улсын танигдсан брэндүүдийг нэг дор төвлөрүүлэхээр зорьсноороо онцлог гэж компанийн зүгээс мэдээлэв.
‘Select.’-ийн концептын гол чиглэл нь гарал үүсэл болон хадгалалтын горимыг чанд мөрдөх. Энэ хүрээнд дэлгүүрийн нэр төрлийн бодлогоо брэндүүдийн эх үүсвэр, бүтээгдэхүүний ангилалтай нь уялдуулан бүрдүүлж буйг онцолжээ. Gérard Bertrand, Kronenbourg 1664 зэрэг брэндүүдээс эхлээд Miratorg, Emmi, Pfalzgraf, Almondy гэх нэрүүд нэг дор байршиж байгаа нь хэрэглэгчдийн “хаанаас авах вэ” гэсэн сонголтыг багасгах давуу талтай гэж танилцууллаа.
Дэлгүүрийн орчинд кофе шоп байрласнаар худалдан авалттайгаа зэрэгцүүлэн тухлан суух боломж бүрдсэн байна. Энэ нь зөвхөн лангуу, тавиурын худалдаагаар хязгаарлахгүй, үйлчилгээний туршлагыг нэмэх нэг шийдэл гэж харж болохоор. Компанийн мэдээлснээр импортын үндсэн брэндүүдээс гадна MSM Betastar-ийн брэндүүдийг мөн худалдан авах боломжтой аж.
Цаашид зөвхөн бүтээгдэхүүн борлуулалтаас гадна хэрэглэгч, хамтрагч байгууллагуудыг холбосон workshop, нэтворкинг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн бэлэн бүтээгдэхүүний багц захиалга, гэрт хүргэлт болон баяр ёслолын бэлгийн багцуудыг удахгүй нэвтрүүлэхээр бэлтгэж буйгаа мэдээлэв. Үүнийг хэрэгжүүлснээр худалдан авалтын сувгийг өргөжүүлж, өдөр тутмын хэрэгцээний зэрэгцээ байгууллага, арга хэмжээний зориулалттай захиалгыг ч нэг цэгээс шийдэх боломж нэмэгдэх төлөвтэй.
‘Select.’ дэлгүүр Хан-Уул дүүргийн 17-р хороо, Ривер Плаза цогцолбор, Г514 байр, B1 давхарт байрлаж байна. Цагийн хуваарь 09:00-22:00. Zebra International Distribution-ийн зүгээс дэлгүүрийн концептоо олон улсын брэндүүдийн нэг дор төвлөрөл, хадгалалт, гарал үүслийн шаардлагатай хослуулан хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа онцолж, ойрын хугацаанд нэмэлт үйлчилгээ, багц шийдлүүдээ танилцуулахаар ажиллаж байгаагаа дурдлаа.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





