Зэсийн ханш тонн тутамдаа 14,533 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчиллээ
Лондоны Металлын Бирж дэх зэсийн ханш тонн тутамдаа 14,533 ам.долларт хүрч, нэгдүгээр сард тогтоосон 14,527.50 ам.долларын өмнөх дээд түвшнийг давжээ. Тус биржийн агуулах дахь зэсийн 51 хувь нь хүргэлтэд гаргахаар бүртгэгдсэн ба ирэх хэдэн долоо хоногт 121,000 гаруй тонн зэс гадагшлах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Шанхайн Фьючерсийн Биржийн хяналтад буй агуулахуудын зэсийн нөөц 63,000 тонд хүрч, энэ оны гуравдугаар сарын дунд үеэс 85 хувиар огцом буурчээ.

Зэсийн ханш даваа гарагийн арилжаагаар түүхэн дээд түвшинд хүрлээ. АНУ-аас бусад зах зээлд нийлүүлэлт хумигдах эрсдэл нэмэгдсэн нь худалдан авалтыг идэвхжүүлсэн бол ам.долларын ханш суларсан нь суурь металлуудын ханш өсөхөд голлох хөшүүрэг болжээ.
Лондоны Металлын Бирж дэх зэсийн ханш тонн тутамдаа 14,533 ам.долларт хүрч, нэгдүгээр сард тогтоосон 14,527.50 ам.долларын өмнөх дээд түвшнийг давжээ. Улмаар Зүүн эргийн 15:15 цагийн байдлаар өсөлт саарч, 0.7 хувийн өсөлттэй 14,518 ам.долларт арилжаалагдсан байна.
АНУ-д амралтын өдөр тохиосонтой холбоотойгоор арилжааны идэвх харьцангуй сул байсан бөгөөд хөрөнгө оруулагчдын анхаарал зэс болон цайрын зах зээлд төвлөрч байгааг арилжаачид “Reuters” агентлагт мэдээлэв.
АНУ руу чиглэсэн зэсийн урсгал
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны хоёрдугаар сард зэсийн импортод тариф тогтоох асуудлыг анх хөндсөнөөс хойш арилжаачид болон үйлдвэрлэгчид их хэмжээний зэсийг АНУ руу нийлүүлжээ. Үүний үр дүнд “Comex” биржийн агуулах дахь зэсийн нөөц 695.6 мянган тонн буюу түүхэн дээд түвшинд хүрээд байна.
Ашигт малтмалын зах зээлийн судалгааны “Benchmark Mineral Intelligence” компанийн шинжээч Альберт Маккензи тарифын бодлого хэрхэн өөрчлөгдөхийг таамаглахад хүндрэлтэй байгааг онцолжээ. Тэрбээр тарифын талаарх тодорхойгүй байдал удаан үргэлжлэх тусам зэс АНУ руу чиглэсээр, ханш өндөр түвшинд хадгалагдах боломжтой гэж “Reuters”-т тайлбарлав.
Нөгөө талд Лондоны Металлын Биржийн агуулах дахь зэсийн 51 хувь нь хүргэлтэд гаргахаар бүртгэгдсэн байна. Уг үзүүлэлтээр тооцвол ирэх хэдэн долоо хоногт 121,000 гаруй тонн зэс биржийн агуулахаас гадагшлах төлөвтэй байгаа юм.
Үүний зэрэгцээ наймдугаар сарын дунд үеэр спот зэсийн ханш болон гурван сарын хугацаатай фьючерсийн хоорондын зөрүү 430 ам.долларт хүрч, 2021 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн. Зөрүү ийм өндөр байгаа нь ойрын хугацаанд спот зэсийн нийлүүлэлт хумигдаж буйн дохио болж буй. Гэсэн хэдий эл зөрүү баасан гарагийн арилжаагаар 74 орчим ам.доллар хүртэл агшсан нь зах зээлийн болгоомжлол буурсныг илтгэж байна.
Хятадын зэсийн нөөц 85 хувиар огцом буурлаа
АНУ-аас бусад зах зээл дэх нийлүүлэлт хумигдаж буйн өөр нэг дохио Хятадад ажиглагдаж байна. Тодруулбал, Шанхайн Фьючерсийн Биржийн хяналтад буй агуулахуудын зэсийн нөөц 63,000 тонд хүрч, энэ оны гуравдугаар сарын дунд үеэс 85 хувиар огцом буурчээ. Ингэснээр нөөц 2024 оны нэгдүгээр сараас хойших доод түвшинд хүрэв.
Үүний зэрэгцээ Шанхайн зах зээлд ойрын хугацаанд нийлүүлэх зэсийн ханш урт хугацаатай гэрээний ханшаас өндөр байгаа нь Хятадад бэлэн нийлүүлэх зэсийн хүрэлцээ хумигдаж буйн дохио болж байна.
Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав
Бээжин АНУ-ын хиймэл оюуны салбарын зарим удирдлагын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад нөлөөлнө гэв ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь 'айдас түгшүүр, сөргөлдөөн, өрсөлдөөн' нь дэлхийн засаглалын явцыг тасалдуулна гэж хэлэв Энэ байр суурь бодлогын зөрчлийг хурцатгаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг ойрын хугацаанд нэмэгдүүлж магадгүй

Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав
Anthropic-ийн гүйцэтгэх захирал хиймэл оюуны чадавхын хөгжлийг сааруулахыг уриалснаар AI хувьцаанууд даваа гарагт уналаа. Ази тивд SK Hynix 6%-иас дээш, Samsung Electronics 4%-иас дээш, SoftBank 10% буурч хаагдав. Хөгжлийн хурдыг хазаарлах хэлэлцүүлэг өргөжвөл өгөгдлийн төв, хагас дамжуулагчийн өөдрөг үнэлгээ дарамтад орж магадгүй.

Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав
Дональд Трамп Украин ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг уриалж, түлшний хомсдол дэлхийд нөлөөлж буйг анхааруулав AAA-гийн мэдээлснээр АНУ-ын дизель түлш дунджаар галлон нь 6.06 ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 63 хувь өсжээ Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл даамжирвал тээвэр, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зардал цааш нэмэгдэх төлөвтэй

Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв
Иений ханш огцом чангарах нь carry trade-ийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг харж, зах зээлд чиглэл өөрчилж байна LSEG-ийн тоогоор иен доллараас сүүлийн долдугаар сарын сүүлээс хойш 6 хувь чангарч, CFTC-ийн мэдээллээр 9-р сарын 8 хүртэлх долоо хоногт 10,800 гэрээ цэвэр лонг болов Иенийн өсөлт үргэлжилбэл юань, канад долларын сонирхол нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ дахин тохируулагдана

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ
OCHUN Finance биржийн бус бондын туршлагадаа тулгуурлан 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож эхэллээ. Нийт 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 400,000 ширхэгийг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 21-нээс эхэлснээр хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүний оролцоо тэлнэ.

Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ
Novo Nordisk таргалалтын эмийн зах зээлд өрсөлдөх давуугаа сэргээхээр 'Novo' нэрийн шинэчлэл, соёлын өөрчлөлт зарлалаа Хоёрдугаар улиралд Novo Nordisk-ийн зах зээлийн эзлэх хувь 38.8%, Eli Lilly-ийнх 60.9% байсан гэж IQVIA мэдээллээр дурджээ Энэхүү шинэ байршуулалт нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлтэд хариу өгч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвтэй байна