egov.mn
Зах зээлАвтомат

Жилийн өмнө хомсдол нүүрлээд байсан Японы будааны зах зээлд одоо нийлүүлэлтийн илүүдэл үүсчээ

Японд өнгөрсөн жилийн будааны хомсдол богино хугацаанд илүүдэл нийлүүлэлтээр солигдож, супермаркет дахь үнэ хоёр гаруй жилийн доод түвшинд хүрлээ. Тус улсын тариалан эрхлэгчдийн тоо 2000 оны 2.

Хуваалцах
Жилийн өмнө хомсдол нүүрлээд байсан Японы будааны зах зээлд одоо нийлүүлэлтийн илүүдэл үүсчээ

Ердөө жилийн өмнө будааны хомсдолд орж, үнийн огцом өсөлтийн улмаас хэрэглэгчдийн бухимдалтай нүүр тулаад байсан Японд өдгөө эсрэг нөхцөл үүсчээ. Тодруулбал, тус улсын будааны эх болох тутаргын ургац нэмэгдэж, Засгийн газрын зүгээс нөөцөө зах зээлд нийлүүлснээр илүүдэл бий болж, жижиг тариаланчдын орлого эрс буурлаа.

Японы Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны мэдээлснээр есдүгээр сарын 20-ны байдлаар томоохон дэлгүүрүүдэд худалдаалж буй таван килограмм будааны үнэ 2,934 иен буюу 18.70 ам.доллар болж, сүүлийн хоёр гаруй жилийн доод түвшинд хүрсэн байна. Нэгдүгээр сард ижил хэмжээниэй будааны үнэ 4,400 иенийг давж байв.

Тус улсын Чиба мужид 38 га талбайд будаа тариалдаг 59 настай Хироши Асано жижиг аж ахуйчдын нөхцөл бүр ч хүндэрч буй бөгөөд энэ жил алдаглал хүлээх төлөвтэй буйгаа хэлжээ. Тэрбээр энэ талаар "Энэ жил тариалангаа орхихоор төлөвлөж байгаа нэлээд олон хүний талаар сонслоо" хэмээв. Түүний хэлснээр Японы хөдөө аж ахуйн хоршоод энэ жил боловсруулаагүй 60 кг будааг ердөө 15,000 хүрэхгүй иенээр худалдан авч байгаа нь өмнөх оноос хоёр дахин буурсан үзүүлэлт болж байна.

Хомсдолоо нөхөөд амжсан ч илүүдэлтэй нүүр тулжээ Японы будааны зах зээлд сүүлийн хэдэн жилд эрэлт, нийлүүлэлтийн огцом өөрчлөлт ажиглагдаж буй. Тухайлбал, 2023 онызун хэт халсны улмаас ургац сүүлийн арав гаруй жилийн доод түвшинд хүрсэн ч цар тахлын дараа ресторануудын үйл ажиллагаа сэргэж, будааны эрэлт нэмэгджээ. Мөн газар хөдлөлтийн болзошгүй эрсдэлийн талаарх Засгийн газрын сэрэмжлүүлэг иргэдийг хүнсээ урьдчилан нөөцлөхөд хүргэсэн байна.

Хомсдол даамжрах үед Токио анх удаа улсын нөөцөөс будааг үе шаттайгаар зах зээлд нийлүүлж, нийт 590,000 тонн буюу нэг орчим сарын хэрэглээтэй дүйх хэмжээний будааг гаргажээ. Гэвч дараа жилийн ургац нь эрэлтээс давсан ба албан ёсны таамагт үнийн өсөлт, хүнсний хэрэглээний өөрчлөлт болон хүн амын насжилтаас шалтгаалсан хэрэглээний бууралтыг бүрэн тооцоолоогүй нь илүүдэл үүсгэсэн байна.

Зах зээлийг тогтворжуулахын тулд салбарын яам нөөцөө нөхөх зорилгоор 210,000 орчим тонн будаа эргүүлэн худалдан авахаа зарласан. Гэсэн хэдий ч "Mitsubishi Research Institute"-ийн хөдөө аж ахуйн бодлого судлаач Кимио Инагаки нөөцөө нөхсөн ч будааны үнэ цаашид буурах төлөвтэй байгааг онцоллоо.

Тариаланчдын тоо хоёр дахин буурчээ Үнийн хэлбэлзэл Японы хөдөө аж ахуйн салбарт олон жил үргэлжилж буй бүтцийн асуудлыг улам тодотгож байгаа юм. Тодруулбал, салбарын яамны мэдээллээр тус улсын тариаланчдын тоо 2000 онд 2.4 сая байсан нь огцом буурч, 2026 онд нэг сая хүрэхгүй болжээ. Харин компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хасч тооцвол газар тариалан эрхлэгч иргэдийн 70 орчим хувь нь 65-аас дээш настай байгаа юм. Түүнчлэн цаг агаарын эрс тэс үзэгдэл, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн зардлын өсөлт болон бүтээгдэхүүний үнэ буурсан нь жижиг аж ахуйнуудын ашигт ажиллагааг улам сулруулж байна. Асано органик будаа тариалан, бүтээгдэхүүнээ өөрөө боловсруулан савлаж, хоршооноос гадна орон нутгийн дэлгүүр болон шууд хэрэглэгчдэд борлуулах замаар орлогын эх үүсвэрээ төрөлжүүлжээ. Харин жижиг тариаланчдын хувьд боловсруулах, савлах тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах боломж хязгаарлагдмал тул хоршоодын санал болгосон үнээр бүтээгдэхүүнээ борлуулах шаардлагатай болдог хэмээн тэрбээр тайлбарлав.

Хэрэглэгчдэд хямд сонголт, тариаланчдад орлогын тасалдал Будааны үнэ буурсан нь өрхийн хүнсний зардалд эерэг нөлөө үзүүлж эхэлжээ. Тухайлбал, Японы гурван сүлжээ конвиниенс дэлгүүр түгээмэл борлуулдаг будаан бөмбөлөг буюу онигиригийн үнээ бууруулахаа зарласан байна. Мөн Токио цаашид нийлүүлэлтийн огцом зөрүүг багасгахын тулд будааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглах загвараа шинэчилжээ. Шинэ тооцоололд хүн амын өөрчлөлт, гадаадын жуулчдын урсгал, будааны боловсруулалтын гарц зэрэг бодит цагийн үзүүлэлтийг тусгахаар болсон байна. Мөн шинэчилсэн хүнсний тухай хуулийн хүрээнд боловсруулах үйлдвэр, хоол үйлчилгээний компаниудаас нөөц болон борлуулалтын мэдээлэл авч, зах зээл дэх барааны хөдөлгөөнийг илүү нарийн хянахаар болжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрөв дэх улиралдаа дараалан өслөө
Зах зээл

Өмнөд Солонгосын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрөв дэх улиралдаа дараалан өслөө

Өмнөд Солонгосын компаниудын гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалт хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсч, 20.52 тэрбум ам.долларт хүрчээ.

2 мин унших
Хятадын үнэт цаасны зохицуулагч хүн дүрст роботын стартапуудын IPO-д тавих шалгуурыг чангарууллаа
Зах зээл

Хятадын үнэт цаасны зохицуулагч хүн дүрст роботын стартапуудын IPO-д тавих шалгуурыг чангарууллаа

Хятадын үнэт цаасны зохицуулагч хүн дүрст роботын стартапуудыг биржид гаргах босгыг нэмэгдүүлж, зах зээлийн халалтыг сааруулж байна Эх сурвалжуудын хэлснээр тогтвортой орлого, алдагдлын бууралттай…

3 мин унших
МХБ-ын ногоон, тогтвортой бондын мэдээлэл LuxSE-ийн LGX DataHub-д нийтлэгдэж эхэллээ
Зах зээл

МХБ-ын ногоон, тогтвортой бондын мэдээлэл LuxSE-ийн LGX DataHub-д нийтлэгдэж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, МХБ болон LuxSE хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр уулзав. LGX DataHub нь 4,200 гаруй үнэт цаас гаргагчийн 25,000 гаруй бондын мэдээлэл нэгтгэдэг.

2 мин унших