Жүжигчин Жеки Чан 20 жилийн дараа эргэн ирж буй “Оргил цаг 4” кинонд тоглохоор боллоо
Холливудын жүжигчин Жеки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид эргэн тоглохоор гэрээ байгуулсан тухай мэдээлжээ. Киноны төсвийг 120 сая ам.

Холливудын тулаант, инээдмийн алдарт “Rush Hour” буюу “Оргил цаг” цувралын дөрөвдүгээр ангид жүжигчин Жеки Чан эргэн тоглохоор гэрээ байгуулсан тухай кино салбарын “Puck” хэвлэлийг эш татан мэдээлжээ. Харин түүний хамтрагч Крис Такер гэрээгээ хараахан эцэслээгүй байгаа аж.
Киноны продюсер Артур Саркиссяны мэдээлснээр, шинэ ангийн төсвийг 120 сая ам.доллароор тооцсон бөгөөд зураг авалтыг 2027 оны хавар Африк, Хятад, Итали, Саудын Арабт хийхээр төлөвлөжээ. Өмнөх гурван ангийг найруулсан Бретт Ратнер дөрөвдүгээр ангийг мөн найруулахаар ажиллаж байна.
“Rush Hour” цуврал анх 1998 онд дэлгэцнээ гарч, 2001 болон 2007 онд үргэлжлэлүүд нь нээлтээ хийсэн. Жеки Чан, Крис Такер нарын хамтран бүтээсэн гурван кино дэлхийн кино театруудаас нийт 849 сая орчим ам.долларын орлого олжээ. Ийнхүү дөрөвдүгээр анги нь сүүлийн киноноос хойш 20 гаруй жилийн дараа үзэгчдэд хүрэхээр төлөвлөгдөж байна.
Киноны түгээлтийг “Paramount Pictures” хариуцахаар ажиллаж байгаа ч нээлтийн албан ёсны огноо болон үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг хараахан зарлаагүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





