“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт /2026.10.17/ ажиллах үеэрээ “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллаж, тулгарч буй асуудлыг нь шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ. Бүтээн байгуулалт нь 2027 онд дуусаж, 2200 хүн шинээр ажилтай болно.
Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод баруун бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийг Ховд аймгийн Жаргалант суманд байгуулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалт нь 2022 онд эхэлсэн. Автозам, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, мэдээлэл холбооны шугам сүлжээ, арьс ширний цэвэрлэх байгууламж, уурын дулааны станц зэрэг найман төрлийн дэд бүтцийн ажил 95 хувьтай үргэлжилж байна. Эдгээр ажилд 60.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газраас дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нь бүрэн шийдвэрлэн ажиллаж байна.
Тус паркт 100 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах хүсэлт ирүүлжээ. Цаашид паркаа өргөжүүлж, хүнд үйлдвэрлэлийн бүс болгохоор ажиллаж байгаа гэж тус паркийн төлөөлөл хэлж байв.
Цэвэр бохир усны холболтын ажилд болон үйлдвэрлэл, технологийн паркт үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хэрэгтэй. Мөн бизнес инкубатор, технологи дамжуулах төв зайлшгүй шаардлагтайг байгааг “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн гүйцэтгэх захирал С.Батсайхан танилцууллаа.
Хууль эрх зүйн болон санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлээд Засгийн газраас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг сайжруулж, шинэчлэх ажлыг эхлүүлээд байгааг хэллээ.
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Баруун бүсийн тулгуур төв, хилийн хоёр боомттой зах зээл нэвтрэх боломж сайтай учраас Ховд аймагт тус паркийг байгуулж буй.
Засгийн газраас малын гаралтай түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдүүлэх, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 20 хувиас 40 хувь, ноос боловсруулалтыг 25 хувиас 55 хувь, арьс, ширний гүн боловсрлуулалтын түвшинг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлэхэд анхаарч хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Related articles

Getty Images is going private after failed Shutterstock merger
Getty Images intends to file for bankruptcy and go private as part of a restructuring agreement after its plans to merge with rival stock platform Shutterstock fell through earlier this year.

US waste company plans new plant to turn 3,000 tons of trash into power per day
David Duong started his business 34 years ago with eight used collection trucks that he...

Joe Rogan and Spotify renew massive podcast deal
Spotify has renewed its licensing agreement with Joe Rogan, whose podcast remains the number one show on the platform - and in the world.

Trump announces largest US submarine shipyard since WWII, spanning 2M square feet
President Donald Trump on Tuesday announced a $6.6 billion U.S. submarine manufacturing push centered on...

Paramount and Warner Bros. Discovery complete $110 billion media megamerger
Paramount has completed its $110 billion acquisition of Warner Bros. Discovery, forming a combined company known as Skydance.

Three US nuclear plants get $4.2B upgrade to add 433 MW of generating capacity
The U.S. Department of Energy (DOE) has offered up to $4.2 billion in conditional financing...