Алслагдсан бүсүүдэд шатахуун саатжээ
Гэсэн ч Улаанбаатар болон ихэнх орон нутагт нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сарын эхний 10 хоногт 24 мянган тонн автобензин импортолсон бөгөөд есдүгээр сарын 11-ний байдлаар 2,460 тонн АИ-92 бензинийг агуулахад хүлээн авчээ. Шуурхай штаб буулгалт, агуулахын хүлээн авалт болон хүргэлтийн уялдааг сайжруулахад анхаарахаа илэрхийлжээ.

Шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штаб ээлжит хурлаараа шатахууны импорт, түгээлт, агуулахын хүлээн авалт болон буулгалтын явцыг мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр, есдүгээр сарын 1-нээс 10-ны хооронд нийт 24 мянган тонн автобензин импортоор орж иржээ. Мөн шатахууны импорт болон дотоодын түгээлтийг ойр давтамжаар хянаж, нийлүүлэлтийн тасалдлыг багасгах чиглэлээр ажиллаж байгаа аж.
Есдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд буулгахаар төлөвлөсөн 5,520 тонн АИ-92 автобензиний 2,460 тонныг агуулахад хүлээн авсан байна. Импортын шатахууныг вагоноос буулгаж, агуулахад шилжүүлэх хурд нь шатахуун түгээх станцуудад бүтээгдэхүүн хүргэх дараагийн үе шатанд шууд нөлөөлж буйг албаныхан онцолжээ.
Шуурхай штабын зүгээс буулгалт, агуулахын хүлээн авалт болон түгээлтийн уялдааг сайжруулж, шатахуун хэрэглэгчдэд хүрэх хугацааг богиносгоход анхаарч байгаа гэж мэдээлэв.
Алслагдсан зарим газар шатахуун тасалдсан тохиолдол гарсныг эс тооцвол Улаанбаатар хот болон ихэнх аймаг, суманд автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа аж. Алслагдсан бүсийн саатал нь хүргэлтийн хугацаа болон логистикийн зохион байгуулалттай холбоотой гэж тайлбарлав.
Холбоотой мэдээ

"Чингис хаан" нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны хангамж тогтворжлоо
Агаарын хөлгийг ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн шатахуунаар сумлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шатахууны хангамж тогтворжсоноор нислэгийн шатахуун цэнэглэлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ. ОХУ-аас нийлүүлдэг онгоцны түлшний татан авалт тавдугаар сараас тасалдаад байсан ч есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллахаар тохиролцсон байна.

Нийслэлд есдүгээр сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлнэ
Долоон дүүрэгт 500 борлуулалтын цэг ажиллахаас 446 нь байнгын, 54 нь нөөц цэг байхаар төлөвлөжээ. Нэг шуудай буюу 25 килограмм шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаална. Энэ өвөл айл өрхүүдэд 380 мянга гаруй тонн түлш нийлүүлэхээр байна.

Саудын Арабын Эрчим хүчний яам: Олон удаагийн халдлагын дараа Зүүн-Баруун дамжуулах хоолойг урьдчилан сэргийлэхээр хаалаа
Саудын Араб Зүүн-Баруун түүхий тос дамжуулах хоолойгоо урьдчилан сэргийлэх зорилгоор хааж, экспортын урсгалын эрсдэлийг өсгөлөө Саудын Арабын Эрчим хүчний яамны мэдээлснээр пүрэв гаргийн өглөө Рияд, Мадина бүсэд хоолойг онилсон халдлага гарч, хэд хэдэн хүн гэмтжээ Аюулгүй байдлын үнэлгээ дуусах хүртэл нийлүүлэлтийн өөрчлөлтүүд үргэлжилж, бүс нутгийн тосны үнийн савлагаа нэмэгдэх төлөвтэй

ОУЭХА: Нүүрсний дэлхийн эрэлт энэ онд 1.2 хувиар өснө
Олон улсын эрчим хүчний агентлаг нүүрсний дэлхийн эрэлтийн энэ оны төлөвөө өсөлттэй болгон шинэчилжээ. Нүүрсний хэрэглээ 8.94 тэрбум тоннд хүрнэ гэж тооцсон байна. Ормузын хоолойгоор шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт хумигдаж, ханш өссөн нь зарим зах зээлд нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.

Ойрх Дорнодын хурцадмал байдал, Хормузын хоолойн саатлаас шалтгаалан дэлхийн нүүрсний эрэлт ахина
Ойрх Дорнодын мөргөлдөөн, Хормузын хоолойн саатал хий дамжуулалтыг хумиж, нүүрсний эрэлт сэргэнэ. Олон улсын эрчим хүчний агентлаг 2026 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 1.2 хувь өсөж 8.94 тэрбум тонн болно гэж тооцов. Хийн үнэ өндөр хэвээр байх тусам нүүрс нөөц түлшний байр сууриа хадгалж, үнэ ба худалдааг дэмжинэ.

БНХАУ-ын газрын тосны нөөц дэлхийн зах зээл дээр ханшийн өсөлтийг хязгаарлаж байна
Ираны дайны эхэн үед зарим шинжээч газрын тосны ханш 150-200 ам.долларт хүрч болзошгүй гэж тооцоолж байжээ. Дайн эхэлснээс хойш БНХАУ газрын тос худалдан авахаа бууруулж, тодорхой хэмжээгээр стратегийн нөөцөөсөө хэрэглэсэн байна. Хятадын газрын тосны импорт долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 22, наймдугаар сард 6.2 хувиар өсчээ.