"Чингис хаан" нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны хангамж тогтворжлоо
Агаарын хөлгийг ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн шатахуунаар сумлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шатахууны хангамж тогтворжсоноор нислэгийн шатахуун цэнэглэлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ. ОХУ-аас нийлүүлдэг онгоцны түлшний татан авалт тавдугаар сараас тасалдаад байсан ч есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллахаар тохиролцсон байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны хангамж тогтворжиж, сумлалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ. Агаарын хөлгийг газар доорх шугам сүлжээгээр шатахуунаар цэнэглэх гидрант систем энэ сарын 12-ноос хэвийн ажиллагаанд орсон байна. Агаарын хөлгүүдийг тус системээр ТС-1 төрлийн шатахуунаар сумлаж байна.
Үүний зэрэгцээ шатахуун сумлагч автомашинаар ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн онгоцны шатахууныг нийлүүлж байна. Ингэснээр дээрх хоёр төрлийн түлшээр агаарын хөлөг сумлах үйл ажиллагаа ямар нэгэн хязгаарлалтгүй, хэвийн үргэлжилж байгааг газрын тосны бүтээгдэхүүний “Эрчис Ойл” ХХК мэдээллээ.
Монгол Улсад энэ оны байдлаар онгоцны түлш ОХУ болон БНХАУ-аас орж ирж байгаа. ОХУ-аас нийлүүлдэг онгоцны түлшний татан авалт тавдугаар сараас хойш тасалдаад байсан ч есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллахаар хоёр тал тохиролцсон байна. ОХУ-ын Эрчим хүчний яам нийлүүлэлтийг тогтвортой хадгалж, тасалдуулахгүй байхад анхаарахаа мэдэгджээ.
БНХАУ наймдугаар сард Монгол Улсад 3,000 тонн онгоцны түлш нийлүүлэв. Есдүгээр сарын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, БНХАУ-ын Газрын тосны корпораци буюу CNPC-ээс 4,000 тонн онгоцны түлш авахаар тохиролцоод байна. Мөн 10,000 тонн автобензин, 3,000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд цаашид богино хугацааны худалдан авалтыг урт хугацааны гэрээ, баталгаат хэмжээ, ил тод үнийн томьёолол болон төмөр замын логистиктэй уялдсан тогтолцоонд шилжүүлэх аж.
Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол Улсад нийт 1,790 тонн онгоцны түлш орж ирсэн байна.
Монгол Улс 2025 онд 82 мянган тонн онгоцны түлш импортолсон нь өмнөх оноос нэг хувиар өссөн дүн юм. Үүний 89 хувийг ОХУ-аас, үлдсэн 11 хувийг БНХАУ-аас импортолжээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламж 6,400 тонн түлш хадгалах багтаамжтай. Тус байгууламж 1,920 метр урт хос шугамт гидрант систем, зургаан зогсоол дахь 14 гидрантын хавхлагатай бөгөөд гурван агаарын хөлөгт нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай юм.
Холбоотой мэдээ

Нийслэлд есдүгээр сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлнэ
Долоон дүүрэгт 500 борлуулалтын цэг ажиллахаас 446 нь байнгын, 54 нь нөөц цэг байхаар төлөвлөжээ. Нэг шуудай буюу 25 килограмм шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаална. Энэ өвөл айл өрхүүдэд 380 мянга гаруй тонн түлш нийлүүлэхээр байна.

Саудын Арабын Эрчим хүчний яам: Олон удаагийн халдлагын дараа Зүүн-Баруун дамжуулах хоолойг урьдчилан сэргийлэхээр хаалаа
Саудын Араб Зүүн-Баруун түүхий тос дамжуулах хоолойгоо урьдчилан сэргийлэх зорилгоор хааж, экспортын урсгалын эрсдэлийг өсгөлөө Саудын Арабын Эрчим хүчний яамны мэдээлснээр пүрэв гаргийн өглөө Рияд, Мадина бүсэд хоолойг онилсон халдлага гарч, хэд хэдэн хүн гэмтжээ Аюулгүй байдлын үнэлгээ дуусах хүртэл нийлүүлэлтийн өөрчлөлтүүд үргэлжилж, бүс нутгийн тосны үнийн савлагаа нэмэгдэх төлөвтэй

Алслагдсан бүсүүдэд шатахуун саатжээ
Гэсэн ч Улаанбаатар болон ихэнх орон нутагт нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сарын эхний 10 хоногт 24 мянган тонн автобензин импортолсон бөгөөд есдүгээр сарын 11-ний байдлаар 2,460 тонн АИ-92 бензинийг агуулахад хүлээн авчээ. Шуурхай штаб буулгалт, агуулахын хүлээн авалт болон хүргэлтийн уялдааг сайжруулахад анхаарахаа илэрхийлжээ.

ОУЭХА: Нүүрсний дэлхийн эрэлт энэ онд 1.2 хувиар өснө
Олон улсын эрчим хүчний агентлаг нүүрсний дэлхийн эрэлтийн энэ оны төлөвөө өсөлттэй болгон шинэчилжээ. Нүүрсний хэрэглээ 8.94 тэрбум тоннд хүрнэ гэж тооцсон байна. Ормузын хоолойгоор шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт хумигдаж, ханш өссөн нь зарим зах зээлд нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.

Ойрх Дорнодын хурцадмал байдал, Хормузын хоолойн саатлаас шалтгаалан дэлхийн нүүрсний эрэлт ахина
Ойрх Дорнодын мөргөлдөөн, Хормузын хоолойн саатал хий дамжуулалтыг хумиж, нүүрсний эрэлт сэргэнэ. Олон улсын эрчим хүчний агентлаг 2026 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 1.2 хувь өсөж 8.94 тэрбум тонн болно гэж тооцов. Хийн үнэ өндөр хэвээр байх тусам нүүрс нөөц түлшний байр сууриа хадгалж, үнэ ба худалдааг дэмжинэ.

БНХАУ-ын газрын тосны нөөц дэлхийн зах зээл дээр ханшийн өсөлтийг хязгаарлаж байна
Ираны дайны эхэн үед зарим шинжээч газрын тосны ханш 150-200 ам.долларт хүрч болзошгүй гэж тооцоолж байжээ. Дайн эхэлснээс хойш БНХАУ газрын тос худалдан авахаа бууруулж, тодорхой хэмжээгээр стратегийн нөөцөөсөө хэрэглэсэн байна. Хятадын газрын тосны импорт долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 22, наймдугаар сард 6.2 хувиар өсчээ.