БНХАУ-ын газрын тосны нөөц дэлхийн зах зээл дээр ханшийн өсөлтийг хязгаарлаж байна
Ираны дайны эхэн үед зарим шинжээч газрын тосны ханш 150-200 ам.долларт хүрч болзошгүй гэж тооцоолж байжээ. Дайн эхэлснээс хойш БНХАУ газрын тос худалдан авахаа бууруулж, тодорхой хэмжээгээр стратегийн нөөцөөсөө хэрэглэсэн байна. Хятадын газрын тосны импорт долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 22, наймдугаар сард 6.2 хувиар өсчээ.

Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдаж, нефтийн ханш огцом хэлбэлзэж байгаа ч Хятадын худалдан авалтын бууралт болон өмнө нь хуримтлуулсан нөөц дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарласан гэж эдийн засагчид үзэж байна.
Иран, АНУ Персийн буланд дахин сөргөлдсөний дараа "Brent" төрлийн газрын тосны ханш сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч, лхагва гарагийн арилжаагаар баррель тутамдаа 100 ам.доллар давсан. Мөргөлдөөний эхэн үед нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдэхэд зарим шинжээч газрын тосны ханш 150-аас 200 ам.долларт хүрч болзошгүй гэж тооцоолж байсан юм.
Гэвч Хятад дайн эхэлснээс хойш газрын тос худалдан авахаа бууруулж, тодорхой хэмжээгээр стратегийн нөөцөөсөө хэрэглэсэн нь олон улсын зах зээл дээрх эрэлтийг сулруулж, үнийн өсөлтийг тогтоон барихад нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарлав.
Хятадын импорт эргэн нэмэгдэж эхэлжээ
Бээжингийн зүгээс зах зээлд үзүүлсэн уг нөлөө удаан үргэлжлэхгүй байж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.
Албан ёсны худалдааны мэдээллээр Хятадын газрын тосны импорт долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 22, наймдугаар сард 6.2 хувиар өсчээ. Импорт ийнхүү сэргэж эхэлсэн нь Хятадын эрэлт дайны өмнөх түвшин рүү ойртож байгааг илтгэж байна.
Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын захирал Кришна Сринивасан Хятад дайны өмнөх хурдаар газрын тос импортолж эхэлбэл өндөр ханш дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөө одоогийн тооцооллоос мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж анхааруулжээ.
Хятадын худалдан авалт нэмэгдэх тусам дэлхийн зах зээл дээрх эрэлт өсч, нийлүүлэлтийн аливаа саатлын нөлөө газрын тосны ханшид илүү хурдан тусах эрсдэлтэй.
Дөрвөн сарын хэрэглээтэй тэнцэх стратегийн нөөц
Эрчим хүч, геополитикийн эрсдэлийн зөвлөх “Eurasia” группийн Хятадыг хариуцсан захирал Дэн Вангийн мэдээлснээр, тус улсын стратегийн газрын тосны нөөц ойролцоогоор дөрвөн сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд байна.
Тэрбээр өнгөрсөн онд баталсан эрчим хүчний шинэ хууль томоохон газрын тосны компаниудад ердийн арилжааны нөөцөөс гадна нэмэлт нөөц хадгалах шаардлага тавьсныг онцолжээ.
Хятад мөн эрчим хүчний хэрэглээнийхээ 53 орчим хувийг нүүрсээр хангадаг нь газрын тосны ханш огцом өсөх үед эдийн засгийн эрчим хүчний зардлыг тодорхой хэмжээнд тогтворжуулах боломж олгож буйг Дэн Ван дурдсан байна.
“Эдийн засаг газрын тосны хямралын нөлөөнөөс үндсэндээ хамгаалагдсан” гэж тэрбээр хэлжээ.
Мөргөлдөөн сунжирвал газрын тосны ханш 120 ам.долларт хүрэх эрсдэлтэй
Дайн удаан үргэлжилж, газрын тос тээвэрлэх гол маршрутууд саатвал ханш дахин огцом өсөх эрсдэл хэвээр байна.
АНУ-ын хөрөнгө оруулалтын банк “Goldman Sachs”-ийн эдийн засагч Даан Стрюйвен мөргөлдөөн долоо дахь сардаа үргэлжилж, тээвэрлэлтийн саатал нэмэгдвэл газрын тосны ханш баррель тутамдаа 120 ам.долларт хүрч болзошгүй гэж тооцоолжээ.
Зээлжих зэрэглэл тогтоогч “S&P Global Ratings” байгууллагын Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Пол Грюнвальдын хэлснээр Хятадын импортын бууралт зах зээлийн хувьд чухал тэнцвэржүүлэгч болж, Ормузын хоолой хаагдан дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн 20 орчим хувь тасалдах хамгийн хүнд хувилбараас зайлсхийхэд тусалсан байна.
“Бид зөвхөн хэмжээний хувьд төдийгүй заримдаа чиглэлийн хувьд ч алдсан” хэмээн Грюнвальд өмнөх таамгуудыг дүгнэжээ.
Цаашид Хятад газрын тосны импортоо ямар хурдаар сэргээх нь ханшийн гол хувьсагчдын нэг хэвээр байна. Бээжингийн эрэлт хурдан сэргэвэл Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлтийн эрсдэлтэй давхцаж, эрчим хүчний зардал болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвт үзүүлэх сөрөг нөлөөг нэмэгдүүлнэ.
Холбоотой мэдээ

"Чингис хаан" нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны хангамж тогтворжлоо
Агаарын хөлгийг ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн шатахуунаар сумлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шатахууны хангамж тогтворжсоноор нислэгийн шатахуун цэнэглэлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ. ОХУ-аас нийлүүлдэг онгоцны түлшний татан авалт тавдугаар сараас тасалдаад байсан ч есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллахаар тохиролцсон байна.

Нийслэлд есдүгээр сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлнэ
Долоон дүүрэгт 500 борлуулалтын цэг ажиллахаас 446 нь байнгын, 54 нь нөөц цэг байхаар төлөвлөжээ. Нэг шуудай буюу 25 килограмм шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаална. Энэ өвөл айл өрхүүдэд 380 мянга гаруй тонн түлш нийлүүлэхээр байна.

Саудын Арабын Эрчим хүчний яам: Олон удаагийн халдлагын дараа Зүүн-Баруун дамжуулах хоолойг урьдчилан сэргийлэхээр хаалаа
Саудын Араб Зүүн-Баруун түүхий тос дамжуулах хоолойгоо урьдчилан сэргийлэх зорилгоор хааж, экспортын урсгалын эрсдэлийг өсгөлөө Саудын Арабын Эрчим хүчний яамны мэдээлснээр пүрэв гаргийн өглөө Рияд, Мадина бүсэд хоолойг онилсон халдлага гарч, хэд хэдэн хүн гэмтжээ Аюулгүй байдлын үнэлгээ дуусах хүртэл нийлүүлэлтийн өөрчлөлтүүд үргэлжилж, бүс нутгийн тосны үнийн савлагаа нэмэгдэх төлөвтэй

Алслагдсан бүсүүдэд шатахуун саатжээ
Гэсэн ч Улаанбаатар болон ихэнх орон нутагт нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сарын эхний 10 хоногт 24 мянган тонн автобензин импортолсон бөгөөд есдүгээр сарын 11-ний байдлаар 2,460 тонн АИ-92 бензинийг агуулахад хүлээн авчээ. Шуурхай штаб буулгалт, агуулахын хүлээн авалт болон хүргэлтийн уялдааг сайжруулахад анхаарахаа илэрхийлжээ.

ОУЭХА: Нүүрсний дэлхийн эрэлт энэ онд 1.2 хувиар өснө
Олон улсын эрчим хүчний агентлаг нүүрсний дэлхийн эрэлтийн энэ оны төлөвөө өсөлттэй болгон шинэчилжээ. Нүүрсний хэрэглээ 8.94 тэрбум тоннд хүрнэ гэж тооцсон байна. Ормузын хоолойгоор шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт хумигдаж, ханш өссөн нь зарим зах зээлд нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.

Ойрх Дорнодын хурцадмал байдал, Хормузын хоолойн саатлаас шалтгаалан дэлхийн нүүрсний эрэлт ахина
Ойрх Дорнодын мөргөлдөөн, Хормузын хоолойн саатал хий дамжуулалтыг хумиж, нүүрсний эрэлт сэргэнэ. Олон улсын эрчим хүчний агентлаг 2026 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 1.2 хувь өсөж 8.94 тэрбум тонн болно гэж тооцов. Хийн үнэ өндөр хэвээр байх тусам нүүрс нөөц түлшний байр сууриа хадгалж, үнэ ба худалдааг дэмжинэ.