Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, 24 цагийн турш түгээж байна
Есдүгээр сарын 1-10-нд Монгол Улс нийт 21 мянган тонн АИ-92 автобензин импортолжээ. Улаанбаатар төмөр замаар 4,000 орчим тонн шатахуун буулгахаар тээвэрлэв. Орон нутагт 66 шатахуун түгээх станц руу 700 орчим тонн АИ-92 ачсан байна.

Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штаб өнөөдрийн хурлаараа боомт, төмөр зам, агуулах болон шатахуун түгээх станцуудын ажиллагааг уялдуулан түгээлтийг эрчимжүүлэх зохион байгуулалтыг нэгтгэснээ мэдээллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэдээлснээр, есдүгээр сарын 1-10-нд нийт 21 мянган тонн АИ-92 автобензин импортолжээ.
Улаанбаатар төмөр замын шугамаар одоогоор 67 вагон цистерн буюу 4,000 орчим тонн АИ-92 автобензин буулгахаар тээвэрлэснээс пүрэв гарагт 28 вагоныг агуулахад буулгаад байгаа аж.
Нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд БНСУ-аас долоодугаар сард гэрээлсэн шатахууны эхний ээлж Монголд орж иржээ. Мөн Замын-Үүд боомтоор 36 вагон буюу 2,000 орчим тонн АИ-92 автобензин нийлүүлэгдэж, шилжүүлэн ачих ажиллагаа үргэлжилж байна.
Түгээлтийн хувьд лхагва гарагт нийслэлийн шатахуун түгээх станцуудад нийт 900 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа АИ-92 автобензин нийлүүлжээ. Орон нутагт 66 шатахуун түгээх станц руу 700 орчим тонн АИ-92 ачилтад гаргасан байна.
Албаныхны мэдээлснээр, Сүхбаатар болон Замын-Үүд боомтоор орж ирсэн шатахууныг өртөөгөөр дамжуулан тээвэрлэх, буулгах, улмаар шатахуун түгээх станцуудад хүргэх ажлыг аж ахуйн нэгжүүд, “Улаанбаатар төмөр зам” болон “Гаалийн ерөнхий газар” хамтран 24 цагийн горимоор зохион байгуулж байна.
Холбоотой мэдээ

"Чингис хаан" нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны хангамж тогтворжлоо
Агаарын хөлгийг ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн шатахуунаар сумлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шатахууны хангамж тогтворжсоноор нислэгийн шатахуун цэнэглэлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ. ОХУ-аас нийлүүлдэг онгоцны түлшний татан авалт тавдугаар сараас тасалдаад байсан ч есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллахаар тохиролцсон байна.

Нийслэлд есдүгээр сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлнэ
Долоон дүүрэгт 500 борлуулалтын цэг ажиллахаас 446 нь байнгын, 54 нь нөөц цэг байхаар төлөвлөжээ. Нэг шуудай буюу 25 килограмм шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаална. Энэ өвөл айл өрхүүдэд 380 мянга гаруй тонн түлш нийлүүлэхээр байна.

Саудын Арабын Эрчим хүчний яам: Олон удаагийн халдлагын дараа Зүүн-Баруун дамжуулах хоолойг урьдчилан сэргийлэхээр хаалаа
Саудын Араб Зүүн-Баруун түүхий тос дамжуулах хоолойгоо урьдчилан сэргийлэх зорилгоор хааж, экспортын урсгалын эрсдэлийг өсгөлөө Саудын Арабын Эрчим хүчний яамны мэдээлснээр пүрэв гаргийн өглөө Рияд, Мадина бүсэд хоолойг онилсон халдлага гарч, хэд хэдэн хүн гэмтжээ Аюулгүй байдлын үнэлгээ дуусах хүртэл нийлүүлэлтийн өөрчлөлтүүд үргэлжилж, бүс нутгийн тосны үнийн савлагаа нэмэгдэх төлөвтэй

Алслагдсан бүсүүдэд шатахуун саатжээ
Гэсэн ч Улаанбаатар болон ихэнх орон нутагт нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сарын эхний 10 хоногт 24 мянган тонн автобензин импортолсон бөгөөд есдүгээр сарын 11-ний байдлаар 2,460 тонн АИ-92 бензинийг агуулахад хүлээн авчээ. Шуурхай штаб буулгалт, агуулахын хүлээн авалт болон хүргэлтийн уялдааг сайжруулахад анхаарахаа илэрхийлжээ.

ОУЭХА: Нүүрсний дэлхийн эрэлт энэ онд 1.2 хувиар өснө
Олон улсын эрчим хүчний агентлаг нүүрсний дэлхийн эрэлтийн энэ оны төлөвөө өсөлттэй болгон шинэчилжээ. Нүүрсний хэрэглээ 8.94 тэрбум тоннд хүрнэ гэж тооцсон байна. Ормузын хоолойгоор шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт хумигдаж, ханш өссөн нь зарим зах зээлд нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.

Ойрх Дорнодын хурцадмал байдал, Хормузын хоолойн саатлаас шалтгаалан дэлхийн нүүрсний эрэлт ахина
Ойрх Дорнодын мөргөлдөөн, Хормузын хоолойн саатал хий дамжуулалтыг хумиж, нүүрсний эрэлт сэргэнэ. Олон улсын эрчим хүчний агентлаг 2026 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 1.2 хувь өсөж 8.94 тэрбум тонн болно гэж тооцов. Хийн үнэ өндөр хэвээр байх тусам нүүрс нөөц түлшний байр сууриа хадгалж, үнэ ба худалдааг дэмжинэ.