Монгол Улс дизель түлшний 40 гаруй хоногийн нөөц бүрдүүлжээ
Монгол Улс АИ-92 автобензиний 17 хоног, дизель түлшний 40 гаруй хоногийн нөөцтэй болсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.

Монгол Улсын шатахуун хангамжийн нөхцөл харьцангуй тогтворжиж, ОХУ-аас нийлүүлэх шатахуун ямар нэгэн саадгүйгээр нийлүүлж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоног, дизель түлшний 40 гаруй хоног, АИ-95 автобензин болон онгоцны түлшний тус бүр сарын нөөц бүрдүүлээд буй нь хэрэглээг хангах хэмжээнд хүрснийг онцлов.
Шатахууны нөөц тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд оны эцэс хүртэл нөөц бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Үнийн тухайд энгийн болон Евро стандартын АИ-92 автобензиний үнийг бууруулсан талаар салбарын сайд мэдээлэв.
Түүнчлэн шатахууны үнэд татаасын зохицуулалт үйлчилж байгааг дурдаад, олон улсын зах зээлийн үнийн хөдөлгөөнийг ажиглаж буйг мэдээллээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





