Нийслэлд есдүгээр сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлнэ
Долоон дүүрэгт 500 борлуулалтын цэг ажиллахаас 446 нь байнгын, 54 нь нөөц цэг байхаар төлөвлөжээ. Нэг шуудай буюу 25 килограмм шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаална. Энэ өвөл айл өрхүүдэд 380 мянга гаруй тонн түлш нийлүүлэхээр байна.

Есдүгээр сарын 15 буюу мягмар гарагаас нийслэлийн хэмжээнд шахмал түлшний борлуулалт эхэлнэ.
Халаалтын улиралд нийслэлийн долоон дүүрэгт нийт 500 борлуулалтын цэг ажиллуулахаас 446 цэг нь байнгын ажиллагаатай, 54 нь нөөцөд байх юм.
Шахмал түлш борлуулах цэг ажиллуулах нийт 734 хүсэлт ирснээс шаардлага хангасан 446 иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж, борлуулалт эхлүүлэх бэлтгэлийг хангажээ.
Борлуулалтын цэгүүдийг сонгохдоо долоон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдлын эсрэг тэмцэх нэгжүүд хороодоос санал авч, тухайн дүүргийн төлөөлөл болон шахмал түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг газар дээр нь шалгалт хийсэн байна.
25 килограммын савлагаатай нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаална.
Энэ халаалтын улиралд айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлш борлуулахаар төлөвлөжээ. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэхээр байна.
Ингэснээр нийслэлийн айл өрхүүдэд 380 мянга гаруй тонн хагас коксон болон шахмал түлш нийлүүлэх төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

"Чингис хаан" нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны хангамж тогтворжлоо
Агаарын хөлгийг ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн шатахуунаар сумлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шатахууны хангамж тогтворжсоноор нислэгийн шатахуун цэнэглэлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ. ОХУ-аас нийлүүлдэг онгоцны түлшний татан авалт тавдугаар сараас тасалдаад байсан ч есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллахаар тохиролцсон байна.

Саудын Арабын Эрчим хүчний яам: Олон удаагийн халдлагын дараа Зүүн-Баруун дамжуулах хоолойг урьдчилан сэргийлэхээр хаалаа
Саудын Араб Зүүн-Баруун түүхий тос дамжуулах хоолойгоо урьдчилан сэргийлэх зорилгоор хааж, экспортын урсгалын эрсдэлийг өсгөлөө Саудын Арабын Эрчим хүчний яамны мэдээлснээр пүрэв гаргийн өглөө Рияд, Мадина бүсэд хоолойг онилсон халдлага гарч, хэд хэдэн хүн гэмтжээ Аюулгүй байдлын үнэлгээ дуусах хүртэл нийлүүлэлтийн өөрчлөлтүүд үргэлжилж, бүс нутгийн тосны үнийн савлагаа нэмэгдэх төлөвтэй

Алслагдсан бүсүүдэд шатахуун саатжээ
Гэсэн ч Улаанбаатар болон ихэнх орон нутагт нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сарын эхний 10 хоногт 24 мянган тонн автобензин импортолсон бөгөөд есдүгээр сарын 11-ний байдлаар 2,460 тонн АИ-92 бензинийг агуулахад хүлээн авчээ. Шуурхай штаб буулгалт, агуулахын хүлээн авалт болон хүргэлтийн уялдааг сайжруулахад анхаарахаа илэрхийлжээ.

ОУЭХА: Нүүрсний дэлхийн эрэлт энэ онд 1.2 хувиар өснө
Олон улсын эрчим хүчний агентлаг нүүрсний дэлхийн эрэлтийн энэ оны төлөвөө өсөлттэй болгон шинэчилжээ. Нүүрсний хэрэглээ 8.94 тэрбум тоннд хүрнэ гэж тооцсон байна. Ормузын хоолойгоор шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт хумигдаж, ханш өссөн нь зарим зах зээлд нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.

Ойрх Дорнодын хурцадмал байдал, Хормузын хоолойн саатлаас шалтгаалан дэлхийн нүүрсний эрэлт ахина
Ойрх Дорнодын мөргөлдөөн, Хормузын хоолойн саатал хий дамжуулалтыг хумиж, нүүрсний эрэлт сэргэнэ. Олон улсын эрчим хүчний агентлаг 2026 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 1.2 хувь өсөж 8.94 тэрбум тонн болно гэж тооцов. Хийн үнэ өндөр хэвээр байх тусам нүүрс нөөц түлшний байр сууриа хадгалж, үнэ ба худалдааг дэмжинэ.

БНХАУ-ын газрын тосны нөөц дэлхийн зах зээл дээр ханшийн өсөлтийг хязгаарлаж байна
Ираны дайны эхэн үед зарим шинжээч газрын тосны ханш 150-200 ам.долларт хүрч болзошгүй гэж тооцоолж байжээ. Дайн эхэлснээс хойш БНХАУ газрын тос худалдан авахаа бууруулж, тодорхой хэмжээгээр стратегийн нөөцөөсөө хэрэглэсэн байна. Хятадын газрын тосны импорт долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 22, наймдугаар сард 6.2 хувиар өсчээ.