АНУ-д дизелийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, тээврийн компаниудын зардлыг өсгөлөө
Лхагва гарагт улсын хэмжээнд дизелийн дундаж үнэ нэг галлон нь 6.31 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшин тогтоожээ. “GasBuddy” компанийн мэдээлснээр дизелийн улсын дундаж үнэ ойрын хоёр хоногт нэг галлон нь 6.50 ам.доллар ч давж болзошгүй. Калифорнид түлшний дундаж үнэ аль хэдийн 8 ам.доллароос давжээ.

АНУ-д дизель түлшний үнэ огцом өсч, ачаа тээвэр, логистикийн компаниудын түлшний зардлыг нэмэгдүүлэн, салбарын ашигт ажиллагааны талаарх хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нөлөөлж эхэллээ.
АНУ-ын жолооч нарт автомашины үйлчилгээ үзүүлдэг “American Automobile Association” буюу AAA байгууллагын мэдээлснээр лхагва гарагт улсын хэмжээнд дизелийн дундаж үнэ нэг галлон нь 6.31 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшин тогтоов.
Шатахууны үнийн мэдээлэл, судалгааны “GasBuddy” компанийн газрын тосны шинжилгээний хэлтсийн дарга Патрик Де Хааны тооцоолсноор дизелийн улсын дундаж үнэ ойрын хоёр хоногт нэг галлон нь 6.50 ам.долларыг давж болзошгүй. Мичиган, Охайо, Иллинойс зэрэг мужид 7 ам.долларт хүрэх эрсдэлтэй байгаа бол Калифорнид дундаж үнэ аль хэдийн 8 ам.доллароос давжээ.
Шатахууны зардлын өсөлт ачаа тээврийн компаниудын санхүүгийн төлөвт шууд нөлөөлж байна. Ачаа тээврийн салбарын судалгаа, зөвлөх үйлчилгээний “Delco” компанийн Брэд Делко түлшний үнийн хөдөлгөөнийг “урьд өмнө үзэгдээгүй огцом, хэвийн бус савлагаа” гэж тодорхойлжээ. Тус компани хоёроос гуравдугаар улиралд ашиг 5-аас 10 хувиар буурах төлөвтэй байгааг мэдээлсэн байна.
Тэгвэл АНУ-ын авто замын ачаа тээвэр, логистикийн томоохон компаниудын нэг “J.B. Hunt Transport Services”-ийн хувьцааны ханш лхагва гарагийн арилжаагаар 13 хувиас илүү буурч, 1983 онд биржид бүртгүүлснээс хойших хамгийн тааруу өдрүүдийн нэг рүү ойртов. Тээврийн салбарын томоохон компаниудын хувьцааг багтаадаг “Dow Jones Transportation Average” индекс мөн өдрийн дунд үеийн арилжаагаар 2 хувиас дээш суларчээ.
Дизелийн үнийн өсөлтийн нөлөө зөвхөн тээврийн компаниудаар хязгаарлагдахгүй. Хөрөнгө оруулалтын судалгааны “Melius Research” компанийн хэрэглэгч болон жижиглэн худалдааны салбар хариуцсан ахлах шинжээч Жэйкоб Айкен-Филлипс түлшний өндөр үнэ ургац хураалтын улиралтай давхцаж байгаа нь эрдэнэ шиш, улаан буудай зэрэг тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлтийн зардлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Тээвэрлэлтийн нэмэгдсэн өртөг нийлүүлэлтийн сүлжээгээр дамжин хүнс болон өдөр тутмын хэрэглээний барааны эцсийн үнэд шингэх эрсдэлтэй. АНУ-ын тээврийн салбарын төлөөлөгч Клод Элкинс нэг галлон дизель түлш 8 ам.долларт хүрсэн түвшинг өмнө нь төсөөлөхөд бэрх байсан гэж онцлоод, үнийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглах шаардлагатайг хэлжээ.
Үүний зэрэгцээ шатахууны өндөр үнэ тээврийн компаниудыг түлшний хэрэглээ болон үйл ажиллагааны зардлаа бууруулах технологи сонирхоход хүргэж болзошгүй. Канадын хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн үйлчилгээний “Canaccord Genuity” компанийн шинжээч Жорж Жианарикасын үзэж буйгаар дизелийн үнэ өсөх нь өөрөө жолоодлоготой ачааны машин болон цахилгаан тээврийн шийдлийн эрэлтийг нэмэгдүүлэхэд хүргэх юм.
Богино хугацаанд дизелийн өндөр үнэ тээврийн компаниудын ашгийг бууруулах эрсдэлтэй бол тээвэр, үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардал цааш хэрэглэгчдийн төлөх бараа, үйлчилгээний үнэд дамжих эсэх нь инфляцын төлөвт анхаарах гол асуудлын нэг болж байна.
Холбоотой мэдээ

Энэтхэг АНУ-д тал алдалгүйгээр ОХУ-ыг түших боломж хумигдлаа
Энэтхэг иргэдийнхээ эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүрэгтээ тууштай хэвээр байгаагаа илэрхийллээ. Украины дайн эхэлснээс хойш Барууны зах зээлд борлуулалт нь хязгаарлагдсан Оросын газрын тосны нийлүүлэлт Энэтхэг рүү огцом нэмэгджээ. “CEEW”-ийн тооцоогоор Энэтхэг 2022 оноос хойш Оросоос газрын тосны худалдан авалтаа нэмэгдүүлснээр ойролцоогоор 12.6 тэрбум ам.доллар хэмнэжээ.

Суданы баруун Кордофанд алтны уурхай нурж олон хүн амиа алдав
Суданы баруун Кордофан мужид алтны уурхай нурж, хууль бус олборлолтын эрсдэл дахин хурцдав Ройтерс агентлагт ярьсан гурван эх сурвалжийн мэдээлснээр ням гарагт дор хаяж 60 хүн амиа алдсан Аврах тоног төхөөрөмж, аюулгүйн журам дутмаг хэвээр бол ослын давтамж өсөж, нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэнэ

Ирэх оны хаврын хэрэгцээнд 15-20 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Одоогийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэх хүсэлтээ Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлжээ. Нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкны эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээл олгоно. Санхүүжилтийг цахим төлбөрийн баримтын системийн мэдээлэлд үндэслэн зохион байгуулна.

“Green Manganese Technologies” олон металлыг нэг үйлдлээр ялгах туршилтын дүнгээ танилцуулав
Патентжуулсан технологи нь олон төрлийн металл агуулсан түүхий эдийг нэгдсэн үйл ажиллагаагаар боловсруулахад чиглэжээ. Уг арга нь хайлуулах зуух, электролиз болон уламжлалт боловсруулалтын хэд хэдэн үе шатыг алгасах боломжтой. Туршилтын нөхцөлд эрчим хүчний хэрэглээ уламжлалт хувилбартай харьцуулахад тав дахин багасчээ.

Triton Uranium Саскачеван дахь Atlas төслийн дөрвөн техникийн тайлангаа дуусгаж, бүс нутгийг сэргээх алхмаа ахиуллаа
Triton Uranium Atlas төслийн техникийн баримтжуулалтаа дуусгаж, Хойд Америкийн ураны нийлүүлэлтийг тэлэх боломжийг тодруулав Тайланд нийт 46.56 сая фунт U₃O₈ хүртэлх потенциал дурдсан бөгөөд Red Rock-д нөөцийн тооцоо шинэчлэгдэв Дэд бүтцэд ойр загвар нь зөвшөөрөл, бүтээн байгуулалтын хугацааг богиносгож, бүсийн нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулж мэднэ

"Чингис хаан" нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны хангамж тогтворжлоо
Агаарын хөлгийг ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн шатахуунаар сумлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шатахууны хангамж тогтворжсоноор нислэгийн шатахуун цэнэглэлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ. ОХУ-аас нийлүүлдэг онгоцны түлшний татан авалт тавдугаар сараас тасалдаад байсан ч есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллахаар тохиролцсон байна.