"Apple"-д барих “Samsung”-ийн "хариу бэлэг": "Galaxy Z Fold8" болон "Flip8" загварууд руу хэрэглэгчдийг татаж байна

Эвхэгддэг ухаалаг утасны эрэлт сэргэж буй энэ үед БНСУ-ын технологийн “Samsung Electronics” компани iPhone хэрэглэгчдийг өөрийн "Galaxy Z Fold8" болон "Flip8" загварууд руу татах стратегиа эрчимжүүлж байна.
“Samsung”-ийн төлөөлөгчийн мэдээллээр, "Galaxy Z Fold8" цуврал руу iOS төхөөрөмжөөс шилжсэн хэрэглэгчдийн хувь өмнөх үеийн "Fold7", "Flip7" загваруудтай харьцуулахад 1.6 дахин өсчээ.
АНУ-ын зах зээлд ч ижил чиг хандлага ажиглагдаж байна. "Galaxy Z Flip8" худалдан авагчдын 30 хувь нь өрсөлдөгч брэндийн төхөөрөмжөөс шилжсэн бөгөөд тэдний дийлэнх нь анх удаа эвхэгддэг утас хэрэглэж эхэлсэн гэж компани мэдээлэв.
Уг үзүүлэлтүүдийг “Samsung” эвхэгддэг утас зөвхөн технологийг түрүүлж туршдаг хэрэглэгчдийн бүтээгдэхүүн байхаа больж, илүү өргөн зах зээлд нэвтэрч буйн илрэл гэж тайлбарлаж байна.
iPhone-оос шилжих үйл явцыг хялбарчилжээ
Хэрэглэгч татах өрсөлдөөний нэг хэсэг нь төхөөрөмжийн техник үзүүлэлтээс гадна мэдээллээ шинэ утсанд шилжүүлэх өдөр тутмын туршлага болж байна.
“Samsung” өөрийн Smart Switch дата шилжүүлэх үйлчилгээг шинэчилж, iPhone хэрэглэгчид тусдаа аппликейшн суулгахгүйгээр QR код уншуулан мэдээллээ утасгүйгээр "Galaxy" төхөөрөмж рүү шилжүүлэх боломжтой болгожээ.
Шинэчлэлийн зорилго нь iOS-оос Android үйлдлийн систем рүү шилжихэд тулгардаг гол саадын нэг болох зураг, харилцагчийн мэдээлэл болон бусад өгөгдлөө алдах эрсдэлийн талаарх хэрэглэгчдийн болгоомжлолыг багасгахад чиглэж байна.
“Samsung”-ийн хувьд хэрэглэгч төхөөрөмж сонгосны дараах шилжилтийн үйл явцыг хялбарчлах нь шинэ худалдан авагч татахад улам чухал болж байна.
Зах зээлийн судалгааны “Counterpoint Research” байгууллагын долоодугаар сарын тооцоогоор “Samsung” энэ онд дэлхийн эвхэгддэг ухаалаг утасны зах зээлийн 32 хувийг, “Apple” 25 хувийг эзлэх боломжтой. Харин “Huawei” Хятадын зах зээлд хүчтэй байр сууриа хадгалсаар байна.
“Apple” эвхэгддэг төхөөрөмжийн ангилалд орж ирснээр хэрэглэгчдийн сонирхол нэмэгдэх боломжтой ч “Samsung”-ийн хувьд олон жил бүрдүүлсэн зах зээлийн байр сууриа хамгаалах шаардлага мөн нэмэгдэж байна.
"Galaxy Z Flip8"-ын худалдан авагчдын 30 хувь нь өрсөлдөгч брэндээс шилжсэн, iOS-оос "Fold8" цуврал руу шилжих хэрэглэгчдийн хувь 1.6 дахин өссөн зэрэг үзүүлэлт нь өрсөлдөөн зөвхөн утасны дэлгэц, хийц, техник үзүүлэлтээр хязгаарлагдахгүйг харуулж байна. Хэрэглэгч нэг экосистемээс нөгөөд хэр төвөггүй шилжих боломжтой вэ гэдэг нь эвхэгддэг утасны зах зээлд хэрэглэгч татах дараагийн гол талбар болж байна.
Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.