АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчидийг хүлээн авч уулзаж, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарын бодлогын хэрэгжилт, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр Б.Дашпүрэв Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, орон нутгийн өгөөжийг нэмэгдүүлэх, боловсруулах болон хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Мөн хариуцлагатай уул уурхайн ач холбогдлыг олон нийтэд зөв ойлгуулах, орон нутгийн иргэдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж, хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатайг онцоллоо. НҮБХХ-ийн төлөөлөгчид BOLD – Building Opportunities for Leadership in Development хөтөлбөрийн хүрээнд олон улсын экспертүүдийн туршлага, бусад орны сайн жишээг хуваалцах, бодлогын хэрэгжилтэд техникийн дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлэв. Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шинээр бодлого боловсруулахад бус, батлагдсан бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг үнэлэхэд чиглэсэн техникийн дэмжлэг чухал байгааг тэмдэглэв. Талууд хариуцлагатай уул уурхай, хүний нөөцийн хөгжил, бодлогын хэрэгжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой санал, ажлын төлөвлөгөөг харилцан солилцохоор тохиролцов.
Холбоотой мэдээ

We Recycle Solar Texas-д ашиглалтаас гарсан нарны хавтангийн чухал материал бүрэн сэргээх үйлдвэр байгуулна
We Recycle Solar Texas мужид ашиглалтаас гарсан нарны хавтангаас чухал материал бүрэн сэргээх анхны үйлдвэрээ зарлалаа Dallas-ын гаднах 10 акр талбайд 2027 оны гуравдугаар улиралд нээгдэх үйлдвэр нь…

Goldman Sachs-ийн ТУЗ гүйцэтгэх захирлын залгамжлалын хувилбарыг хэлэлцэж, удирдлагын эргэлт анхаарал татав
Goldman Sachs-ийн Төлөөлөн удирдах зөвлөл зах зээл оргил үедээ байгаа ч гүйцэтгэх захирлын залгамжлалыг хэлэлцжээ The Wall Street Journal-ийн мэдээлснээр Дэвид Соломоныг ирэх оноос Жон Уолдрон сольж,…

Роберт Фрийдланд хүдэр нунтаглах тээрмийг цахилгааны богино импульсээр орлуулах I-Pulse технологио танилцуулав
Иванhoe Mines-ийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд уламжлалт нунтаглах тээрмийг цахилгааны импульсээр орлуулах гарцыг дэвшүүллээ.

Meta Platforms бизнесийн хиймэл оюуны шинэ зорилтоо одооноос шууд хэрэгжүүлж эхлэв
Meta Platforms аж ахуйн нэгжийн хиймэл оюуны санаачилгаа бизнес эрхлэгчдэд чиглүүлэн яаравчилж эхэллээ Алхамуудаа компанийн аль хэдийн хүчтэй байр суурьтай зах зээлээс эхлүүлж байна Энэ чиглэлийн…

Disney энэ оны эхээр удирдлага солигдсоноос хойш ажлын байраа дахин цомхотгож, 300 орчим хүнийг халж байна
Disney зардлаа танах шинэ давалгаагаар ажилтнуудаа цомхотгож, өсөлтийн хөрөнгө оруулалтад зай гаргахыг зорилоо Нөхцөл байдлыг мэдэх эх сурвалжийн хэлснээр 300 орчим хүнийг халж, хүний нөөц ба…

Palantir-ын Гүйцэтгэх захирал Карп: Хиймэл оюун цэргийнхэн, бизнесийнхэнд үйлчилж, аюулгүй байх ёстой
Цагаан ордонд технологийн удирдагчид цуглаж, хиймэл оюуны эрсдэлийн хариуцлагын асуудал улс төрийн төвд орж ирлээ Palantir-ын Гүйцэтгэх захирал Алекс Карп CNBC-д аюулыг мэдэж байвал хариуцлага хүлээх…