Бизнес эрхлэгчдэд урсгал зардлаа бууруулахад 250 сая ам.долларын санхүүжилт олгоно
GEFF хөтөлбөрийн хоёрдугаар шат таван жилийн хугацаанд нийт 250 сая ам.долларын эх үүсвэрээр хэрэгжинэ. Санхүүжилтээс гадна бизнесүүдэд тохирох тоног төхөөрөмж, техникийн шийдлийг сонгоход үнэ төлбөргүй зөвлөгөө үзүүлэхээр төлөвлөжээ. Аж ахуйн нэгжүүд эрчим хүч, усны хэрэглээ багатай тоног төхөөрөмж нэвтрүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг боломж бүрдэнэ.

Цахилгаан, дулаан, усны хэрэглээгээ бууруулж, өдөр тутмын үйл ажиллагааны зардлаа хэмнэхийг зорьж буй Монголын аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлээ хөнгөлөлттэй эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бүрдэж буйг албаныхан онцоллоо.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон уур амьсгалын төслүүдийг санхүүжүүлдэг “Уур амьсгалын ногоон сан”-гийн хамтран хэрэгжүүлдэг Ногоон эдийн засгийн санхүүжилтийн хөтөлбөр буюу GEFF-ийн хоёрдугаар үе шат албан ёсоор эхэлж, таван жилийн хугацаанд нийт 250 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэр олгохоор болжээ.
Аж ахуйн нэгжүүд эрчим хүч, усны хэрэглээ багатай тоног төхөөрөмж нэвтрүүлэх, үйлдвэрлэл болон үйлчилгээний нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний технологид хөрөнгө оруулах боломж бүрдэх аж.
Ийм шинэчлэл нь цахилгаан, дулаан, ус зэрэг тогтмол зардлыг бууруулах боломжтой ч тоног төхөөрөмж худалдан авах, технологио шинэчлэхэд эхний хөрөнгө оруулалт өндөр шаарддаг. GEFF-ийн эх үүсвэр нь уг санхүүжилтийн хэрэгцээг нөхөхөд чиглэж байгаа бөгөөд ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд шинэчлэлтээ урагшлуулах боломж бүрдүүлэхээр тооцжээ.
Санхүүжилтээс гадна технологийн зөвлөгөө өгнө
Санхүүжилтийг эхний ээлжинд Монголын арилжааны “Хаан Банк” болон “ХасБанк”-аар дамжуулан олгоно. Цаашид түнш банкны хүрээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зээл олгох шийдвэрийг банкууд өөрсдийн дотоод журам, үнэлгээний дагуу гаргах юм.
GEFF-ийн хүрээнд санхүүжилт хүссэн аж ахуйн нэгжүүдэд тохирох тоног төхөөрөмж, техникийн шийдлийг сонгоход үнэ төлбөргүй зөвлөгөө үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр бизнесүүд зөвхөн хөрөнгө оруулалтын эх үүсвэр авах бус, эрчим хүч болон усны хэрэглээгээ бууруулахад тохирсон технологийг сонгоход мэргэжлийн дэмжлэг авах аж.
Холбоотой мэдээ

АНУ Энэтхэгийг Оросын нефть, хийн импортоо бууруулахыг шахсан хуулийн төсөл баталж, эрсдэл нэмэгдэв
АНУ-ын Конгресс Оросын энерги худалдан авагчдад өндөр тариф оноох эрхийг өргөжүүлж, Энэтхэгийн эрчим хүчний сонголтод дарамт нэмлээ АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 100 хувь хүртэл тариф, хориг хэрэгжүүлэх эрх олгох хуулийг баталж, 180 хоногийн хугацааг богиносгож болно Энэтхэгийн боловсруулах үйлдвэрийн ашиг, рупи, худалдааны тэнцэлд дарамт өсөж, нийлүүлэлтийн хувилбарууд илүү өртөгтэй болж магадгүй

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хадгаллаа:Шаардлагатай бол Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдана
Наймдугаар сард инфляц 12.5 хувьтай байсан бөгөөд төв банк оны эцэст инфляц буурах ч зорилтот түвшнээс өндөр хэвээр байна гэж тооцоолжээ. Бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх нь хэрэглээ болон эдийн засгийн идэвхийг улам сулруулах эрсдэлтэй гэж Монголбанк үзэж байна. Цаашид 2026 оны төсвийн тодотгол болон төсвийн шийдвэрүүд инфляцад хэрхэн нөлөөлөхийг Монголбанк дахин тооцох юм.

Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ гурван жилээс хойш анх удаа өсгөж, инфляцтай тэмцэх дохио өглөө
Холбооны нөөцийн банк лхагва гарагт бодлогын хүүг өсгөж, инфляцын дарамтад хатуу байр суурь илэрхийллээ Холбооны нээлттэй зах зээлийн хороо 12-0 саналаар хүүг 25 суурь нэгжээр өсгөж, зорилтот хүрээг 3.75-4 хувь болгосон Үүнээс шалтгаалж зах зээл ирэх саруудад дахин өсөлт хүлээж, урт хугацааны өгөөжийн дарамт үргэлжилж болзошгүй

УИХ-ын Байнгын хороод төсвийн зарлагын өсөлтийн шинэ дүрмийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр болов. Төсвийн хүрээний үндсэн үзүүлэлтээс суурь зарлага болон тэнцлийг хасч, нийт зарлагын өсөлт, хөрөнгийн зардлын хэмжээг шинээр оруулахаар төсөлд тусгажээ. Шинэ зохицуулалтаар төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байхаас гадна зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус эдийн засгийн өсөлттэй уялдуулахаар төлөвлөж байна.

Том зураглал: Европын Холбоо Канадтай "онцгой түншлэл" байгуулах саналд болгоомжтой хандсаар байна
Канад ЕХ-той эдийн засаг, геополитикийн харилцаагаа гүнзгийрүүлэх санал дэвшүүлсэн ч ЕХ-ны хэд хэдэн улс Канадад худалдааны тусгай нөхцөл олгоход болгоомжтой хандаж байна. Канад, ЕХ-ны чөлөөт худалдааны "CETA" хэлэлцээр 2017 оноос түр хэрэгжиж байгаа ч үүнийг Франц, Итали тэргүүтэй 10 улс одоог хүртэл бүрэн соёрхон батлаагүй байна. Талууд батлан хамгаалал, чухал ашигт малтмал болон дижитал худалдааны салбарт түншлэлээ өргөжүүлэх боломжийг хэлэлцэж буй ба аравдугаар сарын сүүлээр Монреальд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ.

АНУ-ын Засгийн газрын 10 жилийн бондын өгөөж 2007 оноос хойших дээд түвшинд хүрлээ
Өндөр хүү санхүүгийн системийн аль хэсэгт хамгийн түрүүнд нөлөөлөх вэ гэсэн асуулт зах зээлд дахин урган гарлаа. 10 жилийн хугацаат бондын өгөөж орон сууцны зээлээс эхлээд компанийн өрийн санхүүжилт хүртэл олон төрлийн зээлийн өртөгт жишиг болдог. Өгөөж цаашид нэмэгдэх эсэхээс илүү өнөөгийн өндөр түвшин хэр удаан хадгалагдах нь чухал байна.