Ураны өсөн нэмэгдэж буйг хэрэгцээг хангахад 15-20 жил шаардлагатай
2024 онд дэлхийн ураны олборлолт 61,924 тоннд хүрч, 2016 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Гэвч өсөлт шинэ уурхайгаас бус, өмнө нь зогссон болон одоо байгаа хүчин чадлыг сэргээж, тэлсэнтэй холбоотой байв. “Benchmark Mineral Intelligence”-ийн тооцооллоор ураны зах зээл энэ онд нийлүүлэлтийн дутагдалд орж, 2027 онд уг зөрүү нийт эрэлтийн 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй.

Цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дэлхийн ураны нөөц хангалттай байсан ч шаардлагатай хэмжээнд олборлон, зах зээлд цаг тухайд нь нийлүүлэх асуудал эрсдэл учруулж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Цөмийн энергийн агентлаг буюу NEA болон Олон улсын атомын энергийн агентлаг буюу IAEA-ийн хамтарсан тайланд 2023-аас 2024 онд ураны хайгуул, хөгжүүлэлтийн зардал 1.78 тэрбум ам.доллароос давж, өмнөх хоёр жилтэй харьцуулахад 46 орчим хувиар өссөнийг дурджээ.
Үүний зэрэгцээ дэлхийн ураны олборлолт хоёр жилийн хугацаанд 20 орчим хувиар нэмэгдэж, нийтдээ 116 мянган тонноос давсан байна. Зөвхөн 2024 онд үйлдвэрлэл 61,924 тонн болж, 2016 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэв.
Гэвч олборлолтын өсөлтийн ихэнх нь шинэ төслөөс гараагүй байна. Тайланд дурдсанаар 2023-аас 2024 онд нэг ч шинэ ураны төсөл үйлдвэрлэл эхлүүлээгүй бөгөөд нийлүүлэлтийн нэмэгдэл нь зогссон хүчин чадлыг дахин ажиллуулах, Канад зэрэг оронд одоо байгаа уурхайг өргөжүүлэх замаар бүрджээ.
Нөөц хангалттай ч хугацаа асуудал дагууллаа Нэг килограмм ураныг 260 ам.доллароос доош өртгөөр олборлох боломжтой, баталгаажсан дэлхийн нөөц 8.1 сая тонныг давж, өмнөх тооцооллоос 2.1 хувиар нэмэгдсэн байна. NEA болон IAEA уг нөөцийг 2050 он хүртэлх хамгийн өндөр эрэлтийн хувилбарыг хангахад хүрэлцэнэ гэж үзэж байгаа ч бодит олборлолт болгон хувиргах хугацаа урт.
Ураны орд илрүүлснээс уурхайг бүрэн ажиллагаанд оруулах хүртэл ихэвчлэн 15-аас 20 жил шаарддаг гэж тайланд дурджээ. 2014-өөс 2021 оны ураны ханш сулрах үеэр олборлогчид үйлдвэрлэлээ танаж, шинэ төслүүдийн хөрөнгө оруулалтыг хойшлуулсан нь өнөөгийн нийлүүлэлтийн өсөлтийг шинэ уурхай бус, өмнөх хүчин чадалд түшиглэхэд хүргэсэн байна.
2050 он гэхэд эрэлт мэдэгдэхүйц өснө Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар дэлхий даяар 418 арилжааны цөмийн реактор ажиллаж, 378 гигаваттын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байжээ. Эдгээр реактор жилд ойролцоогоор 64,500 тонн уран шаарддаг байна. NEA, IAEA-ийн тооцооллоор цөмийн эрчим хүчний өсөлтийн хурдаас шалтгаалан жилийн ураны хэрэгцээ 2050 он гэхэд 84,800-аас 143,900 тоннд хүрч болзошгүй. Шинэ хүчин чадлын өсөлт голчлон Азид төвлөрч байна. Түүхий эдийн зах зээлийн судалгааны “Benchmark Mineral Intelligence”-ийн мэдээлснээр БНХАУ одоогийн 68 орчим гигаваттын цөмийн хүчин чадлаа эрчимтэй тэлж, 42 гигаваттын хүчин чадал барилгын шатанд, 26 гигаватт нь төлөвлөгөөнд байна.
Азийн бусад оронд 30 гигаваттаас дээш, Европт 20 гигаваттаас дээш хүчин чадлын төслүүд баригдаж эсвэл төлөвлөгдөж байгаа аж. Харин “Benchmark”-ийн хянаж буй 73 жижиг модуль реакторын ураны жилийн хэрэгцээ 2,000 тонноос бага байхаар тооцоолжээ. Нийлүүлэлтийн төвлөрөл зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна
Дэлхийн олборлосон ураны 39 орчим хувийг Казахстан дангаар нийлүүлдэг тул тус улсын үйлдвэрлэлийн нөхцөл зах зээлд өндөр ач холбогдолтой байна. “Benchmark”-ийн үзэж буйгаар хүхрийн хүчлийн хомсдол, мэргэшсэн ажиллах хүчний дутагдал болон үйлдвэрлэлийн зорилтоо өмнө нь бууруулж байсан туршлага Казахстаны олборлолтын өсөлтийг хязгаарлаж болзошгүй.
Канадын “Cigar Lake” уурхайд өнгөрсөн долоодугаар сард химийн бодисын нийлүүлэлт тасалдсанаас үйлдвэрлэл түр саатсан бол Намиби Хятадын томоохон хөрөнгө оруулалтын дараа дэлхийн гурав дахь том уран үйлдвэрлэгч болжээ. “Benchmark” Намибийн олборлолт 2030 он хүртэл нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
“Benchmark”-ийн Тони Алдерсоны хэлснээр ураны зах зээл Фүкүшимагийн ослын дараах сул эрэлт, нам ханшийн үеэс гарч байгаа бөгөөд жижиг модуль реактор, дэвшилтэт реакторын технологи, мөн хиймэл оюун ухааны дата төвүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээ эрэлтийг нэмэгдүүлж байна.
Тус байгууллагын тооцооллоор ураны зах зээл 2026 онд нийлүүлэлтийн дутагдалд орж, 2027 онд дутагдал нь нийт эрэлтийн 18 хувьтай тэнцэж болзошгүй. Шинэ уурхай хөгжүүлэх урт хугацаа, бодлогын саад болон нийлүүлэлтийн төвлөрөл хэвээр үлдвэл ураны гэрээт нийлүүлэлтийн нөхцөл чангарч, ханшийн хэлбэлзэл нэмэгдэх эрсдэлтэйг “Benchmark” анхааруулжээ.
Холбоотой мэдээ

Найрамдал чиглэлд ус зайлуулах шугам тавихад энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулна
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооноос Найрамдал цогцолбор чиглэлийн авто зам дагуу борооны ус зайлуулах 3,000 метр шугам угсарч эхэлжээ. Төслийг 2028 онд дуусгахаар төлөвлөж, нийт төсөвт өртгийг 7.5 тэрбум төгрөгөөр тооцсоноос энэ онд 2.5 тэрбум төгрөг зарцуулна. Ус зайлуулах шугам ашиглалтад орсноор зам дээр ус тогтох эрсдэл буурч, хучилтын эвдрэл болон нөхөн засварын давтамжийг багасгах боломжтой гэж холбогдох байгууллагууд үзэж байна.

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ Зам, тээврийн салбарын улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу улсын чанартай Ховд-Улаангом, Улаангом-Боршоо боомт, Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй, Хархорин-Цэцэрлэг, Элсэнтасархай-Хархорин чиглэийн авто замуудын ашиглалтын бэлэн байдал, арчлалт, урсгал засварын ажил, болон холбогдох баримт бичиг бүрдэлтэд үзлэг хийлээ.

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын ажлыг зогсооно
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн орчимд барилгын ажил явуулж буй зарим компани аюулгүй байдлын зөрчлөө бүрэн арилгаагүй байна. Компаниудад есдүгээр сарын 2-нд хугацаатай албан шаардлага хүргүүлсэн ч 14 хоногийн дараах шалгалтаар орц, гарц, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй холбоотой зөрчил хэвээр байжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газар шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, зөрчлийг бүрэн арилгах хүртэл барилгын ажлыг зогсоохоо мэдэгдэв.

Налайхын замын гурван байршилд ₮5.7 тэрбумаар явган хүний гүүрэн гарц барина
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын гурван байршилд явган хүний гүүрэн гарц барих ажил эхэлжээ. Гүүрэн гарцуудыг Баянзүрхийн товчоо, 126 дугаар сургууль болон Эмийн ургамал автобусны буудлын орчимд барина. Гүйцэтгэгч компаниуд бүтээн байгуулалтыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар гэрээлжээ.

Нийслэл 16 шинэ чиглэлд 46 автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргана
Шинэ чиглэл нэмэхийн тулд замын сүлжээг 27.3 километрээр өргөтгөнө. Одоогоор Улаанбаатар хотод өдөрт 1,170 орчим автобус иргэдэд үйлчилж байна. Шинэ зохион байгуулалтын хүрээнд хүүхдийн автобусны тоог 50-аар нэмэхээр төлөвлөжээ.

Шинэ нүхэн гарцуудын барилгын явц гурван дөрөвт хүрч, төмөр замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулна
Нийслэлийн шинэ нүхэн гарцуудын бүтээн байгуулалт урагшилж, түгжрэлийг бууруулах шийдэл бодитоор ойртлоо. Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын нийт гүйцэтгэл 74 хувьтай бөгөөд 2024-2026 онд 12.1 тэрбум төгрөг баталсан. Явган, дугуйн зам болон ус зайлуулах дэд бүтцийг зэрэгцүүлснээр хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна.