egov.mn
Дэд бүтэцАвтомат

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын ажлыг зогсооно

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн орчимд барилгын ажил явуулж буй зарим компани аюулгүй байдлын зөрчлөө бүрэн арилгаагүй байна. Компаниудад есдүгээр сарын 2-нд хугацаатай албан шаардлага хүргүүлсэн ч 14 хоногийн дараах шалгалтаар орц, гарц, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй холбоотой зөрчил хэвээр байжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газар шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, зөрчлийг бүрэн арилгах хүртэл барилгын ажлыг зогсоохоо мэдэгдэв.

Хуваалцах
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын ажлыг зогсооно

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгийн орчимд барилга угсарч буй зарим аж ахуйн нэгж хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр өгсөн албан шаардлагыг бүрэн биелүүлээгүй тул сургууль, цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Хяналт шалгалтын газар тус байршилд ажиллаж буй компаниудын гүйцэтгэлийг хянажээ.

Холбогдох албаныхан компаниудад сургууль, цэцэрлэгийн гаднах орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартад нийцүүлэх хугацаа бүхий албан шаардлагыг есдүгээр сарын 2-нд хүргүүлсэн байна. Үүнээс 14 хоногийн дараа хийсэн шалгалтаар зарим аж ахуйн нэгж зөрчил, дутагдлаа бүрэн арилгаагүй нь тогтоогджээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын мэдээлснээр зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулж, илэрсэн зөрчлийг бүрэн арилгах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахаар болжээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газар цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлөөр хангах чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Ураны өсөн нэмэгдэж буйг хэрэгцээг хангахад 15-20 жил шаардлагатай
Дэд бүтэц

Ураны өсөн нэмэгдэж буйг хэрэгцээг хангахад 15-20 жил шаардлагатай

2024 онд дэлхийн ураны олборлолт 61,924 тоннд хүрч, 2016 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Гэвч өсөлт шинэ уурхайгаас бус, өмнө нь зогссон болон одоо байгаа хүчин чадлыг сэргээж, тэлсэнтэй холбоотой байв. “Benchmark Mineral Intelligence”-ийн тооцооллоор ураны зах зээл энэ онд нийлүүлэлтийн дутагдалд орж, 2027 онд уг зөрүү нийт эрэлтийн 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй.

3 мин унших
Налайхын замын гурван байршилд ₮5.7 тэрбумаар явган хүний гүүрэн гарц барина
Дэд бүтэц

Налайхын замын гурван байршилд ₮5.7 тэрбумаар явган хүний гүүрэн гарц барина

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын гурван байршилд явган хүний гүүрэн гарц барих ажил эхэлжээ. Гүүрэн гарцуудыг Баянзүрхийн товчоо, 126 дугаар сургууль болон Эмийн ургамал автобусны буудлын орчимд барина. Гүйцэтгэгч компаниуд бүтээн байгуулалтыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар гэрээлжээ.

1 мин унших
Нийслэл 16 шинэ чиглэлд 46 автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргана
Дэд бүтэц

Нийслэл 16 шинэ чиглэлд 46 автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргана

Шинэ чиглэл нэмэхийн тулд замын сүлжээг 27.3 километрээр өргөтгөнө. Одоогоор Улаанбаатар хотод өдөрт 1,170 орчим автобус иргэдэд үйлчилж байна. Шинэ зохион байгуулалтын хүрээнд хүүхдийн автобусны тоог 50-аар нэмэхээр төлөвлөжээ.

2 мин унших
Шинэ нүхэн гарцуудын барилгын явц гурван дөрөвт хүрч, төмөр замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулна
Дэд бүтэц

Шинэ нүхэн гарцуудын барилгын явц гурван дөрөвт хүрч, төмөр замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулна

Нийслэлийн шинэ нүхэн гарцуудын бүтээн байгуулалт урагшилж, түгжрэлийг бууруулах шийдэл бодитоор ойртлоо. Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын нийт гүйцэтгэл 74 хувьтай бөгөөд 2024-2026 онд 12.1 тэрбум төгрөг баталсан. Явган, дугуйн зам болон ус зайлуулах дэд бүтцийг зэрэгцүүлснээр хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна.

2 мин унших
Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
Дэд бүтэц

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна

90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

2 мин унших
Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Дэд бүтэц

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ

Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

1 мин унших
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын ажлыг зогсооно | egov.mn