egov.mn
НийгэмАвтомат

Цахилгааны аюулгүй байдлаа хангавал 10 гал түймэр тутмын 9 орчмоос нь сэргийлэх боломжтой

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “Эрсдэлийг бууруулъя-Аюулгүй байдлыг хангая” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах
Цахилгааны аюулгүй байдлаа хангавал 10 гал түймэр тутмын 9 орчмоос нь сэргийлэх боломжтой

Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн галлагааны аюулгүй байдлыг хангах, гал түймэр болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрсдэлийг бууруулъя-Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.

Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн онд нийслэлд 2,500 орчим гал түймэр бүртгэгдсэн, тэдгээр тохиолдлын 63 хувь нь иргэдийн санамсар, болгоомжгүй байдал, 27 хувь нь цахилгааны монтажтай холбоотой байгааг онцлов.

Цахилгааны аюулгүй байдлаа хангаснаар 10 гал түймэр тутмын ес орчмоос нь урьдчилан сэргийлэх боломжтойг мэргэжилтнүүд тайлбарласан байна.

Энэ жилийн галлагааны улиралд 5,000 өрх хийн халаагуурт шилжиж байгаа тул сонор сэрэмжтэй байж, аюулгүй ажиллагаанд илүү анхаарах шаардлагатай аж.

Сүүлийн өдрүүдэд хогийн цэгт гал түймэр гарах тохиолдол нэмэгджээ. Тамхины ишийг бүрэн унтраалгүй хаях, цогтой үнс, нурмыг ил задгай газар асгах зэргээс болж гал гарч байна.

Иймд нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл зэрэг залгахгүй байх, цахилгаан халаагуур ашиглахдаа хэт ачаалал үүсгэхгүй байх, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг шалгасны дараа галлахыг иргэдэд зөвлөв.

Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалттай камерыг 13 байршилд суурилуулжээ. Камер суурилуулсан байршилд алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүргүүд багтсан байна.

Эдгээр камер хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглан галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой аж.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Бясалгалын үр дүнг хугацаа биш, тууштай давтамж тодорхойлдогийг судалгаа онцлов
Нийгэм

Бясалгалын үр дүнг хугацаа биш, тууштай давтамж тодорхойлдогийг судалгаа онцлов

Психологич Эли Сусман бясалгалын ашиг тусыг урт хугацаа бус тогтвортой давтамж нэмэгдүүлдгийг онцоллоо Туршилтаар 135 оюутанд нэг сарын турш өдөрт 20 секундийн дасгал өгч, стресс буурсан гэж үнэлжээ…

2 мин унших
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хамтын төлбөр ирэх жил огцом нэмэгдэх эрсдэл өрхийн төсөвт дарамт нэмэв
Нийгэм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хамтын төлбөр ирэх жил огцом нэмэгдэх эрсдэл өрхийн төсөвт дарамт нэмэв

Ирэх жил эрүүл мэндийн даатгалын өртөг өсөх төлөвтэй болж, өрхийн төсөв болон улс төрийн анхаарал нэмэгдэв Marsh ажил олгогчийн зардал 2027 онд нэг ажилтанд дунджаар 8.

3 мин унших
Израилийн Дээд шүүх Араб улсын улс төрчийг нэрээ татахыг зөвлөсний дараа тэр сонгуульд өрсөлдөхөөс буцав
Нийгэм

Израилийн Дээд шүүх Араб улсын улс төрчийг нэрээ татахыг зөвлөсний дараа тэр сонгуульд өрсөлдөхөөс буцав

Израилийн Дээд шүүх нэг нэр дэвшигчийг хасах магадлалтайгаа анх удаа илтгэснээр улс төрийн эрх чөлөөний маргаан хурцдав Израилийн Төв Сонгуулийн Хороо есдүгээр сарын сүүлчээр Сами Абу Шехадэ, Офер…

2 мин унших
Бразилын дараагийн ерөнхийлөгчид дээд байгууллагуудын томилгооны бөглөрөл өвлөгдөж, эрх мэдлийн тэнцвэр өөрчлөгдөв
Нийгэм

Бразилын дараагийн ерөнхийлөгчид дээд байгууллагуудын томилгооны бөглөрөл өвлөгдөж, эрх мэдлийн тэнцвэр өөрчлөгдөв

Бразилын дараагийн ерөнхийлөгч дээд байгууллагуудын олон сул орон тоог өвлөж, бодлогын нөлөө одоо шийдэгдэнэ Төв банкны удирдах зөвлөлийн хоёр суудал нэгдүгээр сараас хоосон, харин Лула нэр дэвшигч…

3 мин унших
Ерөнхий сайд Н.Учрал түлш, шатахууны Шуурхай штаб хуралдуулж, түгээлтэд хүндрэл үүсгэхгүй байхыг анхааруулав
Нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал түлш, шатахууны Шуурхай штаб хуралдуулж, түгээлтэд хүндрэл үүсгэхгүй байхыг анхааруулав

Ерөнхий сайд Н.Учрал шатахууны түгээлтийн саатал, талонтой хүнд суртлыг зогсоох шийдэмгий арга хэмжээ зарлав 2026 оны есдүгээр сард 64,573 тонн АИ-92 орж ирсэн, аравдугаар сард Rosneft-ээс 57,000…

2 мин унших