“ЦАХИМ БАЯНХОНГОР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 500 ГАРУЙ ИРГЭН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, СУРАГЧ, АХМАДУУДЫГ ХАМРУУЛСАН ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, цахим соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахим Баянхонгор” арга хэмжээг Баянхонгор аймагт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил, салбарын байгууллагуудын төлөөлөл, төрийн албан хаагчид, хүүхэд залуучууд, ахмад настан зэрэг зорилтот бүлгүүдийг хамруулсан олон талт уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Үйл ажиллагаа өглөөний уулзалтаар эхэлж, бизнес эрхлэгчидтэй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, бизнесийн орчны шинэчлэл, цахим шилжилтийн боломжуудын талаар мэдээлэл хуваалцан, санал солилцлоо. Мөн төрөөс үзүүлж буй цахим үйлчилгээ, бизнес эрхлэгчдэд зориулсан цахим платформуудын хэрэглээ, хүртээмжийн талаар хэлэлцэв. Арга хэмжээний албан ёсны нээлтэд орон нутгийн удирдлагууд болон салбарын байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, хэрэгжилтийн талаар үндсэн илтгэлийг танилцууллаа. Энэ үеэр салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий албан хаагчдыг шагнаж, төрийн үйлчилгээний 20 орчим операторт батламж гардуулав. Түүнчлэн “Цахим шилжилт ба иргэдэд хүрэх үйлчилгээний шинэ загвар”, “Харилцаа холбооны дэд бүтэц ба орон нутгийн цахим шилжилтийн боломж”, “Хиймэл оюунд суурилсан халдлагууд” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм. Ингэснээр орон нутгийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогчдод цогц мэдээлэл хүргэлээ. Мөн төрийн цахим үйлчилгээний 24/7 “ХУРДАН” цэг болон шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын бодит нөхцөл байдлыг газар дээр нь үзэж сонирхов. Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалт явуулж, хиймэл оюуны хэрэглээ, кибер аюулгүй байдал, хүүхдийн оролцооны байгууллагын ач холбогдлын талаар мэдлэг олгов. Мөн өсвөрийн “ХУРДАН” клубийн 50 гишүүнд “Цахим элч” батламж гардуулсан нь хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо. Мөн 350 гаруй төрийн албан хаагчийг хамруулсан тусгай сургалт хийж, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны хэрэглээ, төрийн мэдээллийн сангийн үйлчилгээ, хиймэл оюунд суурилсан халдлагын эрсдэл зэрэг сэдвээр мэдээлэл өгч, албан хаагчдын цахим чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Үүний зэрэгцээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сургагч багш” бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж, төрийн цахим үйлчилгээ, иргэний цахим оролцоо, цахим залилангаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээн, оролцогчдод батламж гардуулсан юм. “Цахим Баянхонгор” нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хүүхэд, залуучууд, ахмад настнуудын цахим ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй цогц арга хэмжээ болж чадлаа. Энэ нь төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болов. The post “ЦАХИМ БАЯНХОНГОР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 500 ГАРУЙ ИРГЭН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, СУРАГЧ, АХМАДУУДЫГ ХАМРУУЛСАН ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .
Холбоотой мэдээ

Mistral-ийн гүйцэтгэх захирал АНУ-ын хиймэл оюуны удаашруулах маргааныг өрсөлдөгчдийн хайнга байдлын халхавч гэж шүүмжиллээ
Mistral-ийн удирдлага АНУ-д хиймэл оюуны хөгжлийг сааруулах маргаан өрсөлдөгчдийн хариуцлагагүй байдлыг далдлах гэж мэдэгдэв Mistral энэ сард Samsung тэргүүлсэн 3 тэрбум еврогийн шинэ санхүүжилт…

Энэтхэг хиймэл оюун, чипийн салбараа дэмжих хөрөнгө оруулалтыг $25 тэрбумд хүргэнэ
Энэтхэг хиймэл оюун, хагас дамжуулагч, дрон, сансар болон дэвшилтэт үйлдвэрлэлийн стартапуудаа дэмжих "Deep Tech" хөрөнгө оруулалтыг 25 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

OpenAI: Аюулгүй байдлын шалгуур хангаагүй "GPT-6.1 Astra" загвараас татгалзлаа
Шинэ загвар зарим даалгаврыг илүү сайн гүйцэтгэж байсан ч зөвшөөрөгдсөн хүрээнээс хэтрэх, хийсэн үйлдлээ үнэн зөв тайлагнах тал дээр өмнөх хувилбараасаа ухарсан байна.

SpaceX анх удаа Starship-аа тойрог замд хүргэж, өргөтгөлийн төлөвлөгөөндөө түлхэц өглөө
SpaceX анх удаа Starship пуужингаа тойрог замд оруулж, өсөлтийн төлөвлөгөөндөө шинэ үе нээлээ Starbase, Техасаас даваа гарагийн өглөө хөөрсөн хөлөг орон нутгийн цагаар 08:15-д тойрог замд хүрсэн Энэ…

SpaceX Starship-ийг анх удаа тойрог замд хүргэсэн ч аюулгүй байдлаас болж нислэгийг эрт зогсоов
SpaceX Starship хөлгөө анх удаа тойрог замд хүргэж, хөтөлбөрийн ахицыг харуулсан ч эрт дуусгав. Техасаас хөөрснөөс хойш 3 цагийн дараа буцан орж, Хавайн хойд усанд буухдаа гал авалцав.

"Anthropic" өртөг хямд, ачаалахад хурдан "Sonnet 5.5" загвараа танилцууллаа
Шинэ загвар нь сая оролтын токен тутамд 2 ам.доллар, гаралтын токен тутамд 10 ам.долларын үнэтэй бөгөөд “Opus 5.5”-аас хоёр дахин хямд. “Sonnet 5.