egov.mn
НийгэмАвтомат

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

Хуваалцах
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ. Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв. Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ. Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Хустайн нуруунд баавгай үзэгдсэний дараа мэргэжлийн баг шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ
Нийгэм

Хустайн нуруунд баавгай үзэгдсэний дараа мэргэжлийн баг шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ

Хустайн нурууны хамгаалалтын бүсэд баавгай үзэгдсэн дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авлаа 2026 оны есдүгээр сарын 30-ны 09:00 орчим дуудлага ирж, 23:00 үед баавгайг нойрсуулан тээвэрлэв Баавгайг…

2 мин унших
Ерөнхий сайд Н.Учрал Японд ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзан Засгийн газрын бодлогоо танилцуулав
Нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Японд ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзан Засгийн газрын бодлогоо танилцуулав

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад суугаа монголчуудтай уулзаж, хамтын төслүүдийг урагшлуулах дохио өглөө Найман жилийн дараах дээд түвшний айлчлалаар ‘Чингис хаан’ нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилт…

2 мин унших
АНУ-ын Сенатын гишүүд барилгын зөвшөөрлийн шинэчлэлийн тохиролцоонд хүрч, завсрын чуулганы гол сэдэв болгов
Нийгэм

АНУ-ын Сенатын гишүүд барилгын зөвшөөрлийн шинэчлэлийн тохиролцоонд хүрч, завсрын чуулганы гол сэдэв болгов

АНУ-ын Сенатын гишүүд зөвшөөрлийн шинэчлэлийн хоёр намын хэлэлцээр байгуулж, эрчим хүчний дэд бүтцийн төслүүдэд шууд нөлөөлөхөөр болов 'Bipartisan American Affordability and Jobs Act' нэртэй арга…

3 мин унших
Холбооны нөөцийн банкны хяналт шалгалт төв байрны засварын асуудлаар эрүүгийн зөрчил илрээгүй гэж дүгнэв
Нийгэм

Холбооны нөөцийн банкны хяналт шалгалт төв байрны засварын асуудлаар эрүүгийн зөрчил илрээгүй гэж дүгнэв

Холбооны нөөцийн банкны Ерөнхий байцаагчийн алба төв байрны засварт эрүүгийн үндэслэлгүй гэж мэдэгдэв Тайланд удирдлага, хяналтын доголдол зардлын өсөлтөд нөлөөлсөн ч эрүүгийн хэрэгт шилжүүлэх…

2 мин унших