ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав. Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна. Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ. Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал, 280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна. Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав. Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.
Холбоотой мэдээ

Хустайн нуруунд баавгай үзэгдсэний дараа мэргэжлийн баг шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ
Хустайн нурууны хамгаалалтын бүсэд баавгай үзэгдсэн дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авлаа 2026 оны есдүгээр сарын 30-ны 09:00 орчим дуудлага ирж, 23:00 үед баавгайг нойрсуулан тээвэрлэв Баавгайг…


Ерөнхий сайд Н.Учрал Японд ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзан Засгийн газрын бодлогоо танилцуулав
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад суугаа монголчуудтай уулзаж, хамтын төслүүдийг урагшлуулах дохио өглөө Найман жилийн дараах дээд түвшний айлчлалаар ‘Чингис хаан’ нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилт…


АНУ-ын Сенатын гишүүд барилгын зөвшөөрлийн шинэчлэлийн тохиролцоонд хүрч, завсрын чуулганы гол сэдэв болгов
АНУ-ын Сенатын гишүүд зөвшөөрлийн шинэчлэлийн хоёр намын хэлэлцээр байгуулж, эрчим хүчний дэд бүтцийн төслүүдэд шууд нөлөөлөхөөр болов 'Bipartisan American Affordability and Jobs Act' нэртэй арга…

Холбооны нөөцийн банкны хяналт шалгалт төв байрны засварын асуудлаар эрүүгийн зөрчил илрээгүй гэж дүгнэв
Холбооны нөөцийн банкны Ерөнхий байцаагчийн алба төв байрны засварт эрүүгийн үндэслэлгүй гэж мэдэгдэв Тайланд удирдлага, хяналтын доголдол зардлын өсөлтөд нөлөөлсөн ч эрүүгийн хэрэгт шилжүүлэх…