ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГУУДАД ШАТАХУУНЫ ХАНГАМЖ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал болж, АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв удирдан зохион байгууллаа. Хурлаар хөдөө орон нутгийн түвшинд шатахуунгүй байгаа 17 суманд хангамжийг түргэн шуурхай хүргэх болоод ачаалал нэмэгдэж байгаа аймгуудад анхаарал хандуулахыг АМГТГ болоод Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдэд сануулж, тодорхой үүргийг өглөө. Есдүгээр […]

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал болж, АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв удирдан зохион байгууллаа. Хурлаар хөдөө орон нутгийн түвшинд шатахуунгүй байгаа 17 суманд хангамжийг түргэн шуурхай хүргэх болоод ачаалал нэмэгдэж байгаа аймгуудад анхаарал хандуулахыг АМГТГ болоод Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдэд сануулж, үүрэг өглөө. Есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар Монгол Улсад АИ92 – 16651 тонн, АИ98- 120 тонн, Дизель түлш- 46000 тонн, Онгоцны түлш-1790 тонн тус тус орж ирээд байна. Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр шатахууны түгээлттэй холбоотойгоор автозамуудад өндөр ачаалал үүсгэсэн зүйл алга байна. Хөдөө, орон нутгийн хэмжээнд 1 ШТС-д дунджаар 56 машины хүлээгдэлтэй байгаа бол Булган- 98, Дорнод – 100, Дундговь – 90, Өмнөговь – 90, Сүхбаатар – 195 машины хүлээгдэлтэй, ачаалал өндөрт тооцогдож байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Улсын хэмжээнд 30 суманд шатахуун байхгүй гэсэн мэдээлэл байсан бол амралтын өдрүүдэд орон нутагт чиглэсэн хангамжуудыг нэмэгдүүлсээр өнөөдөр өглөөний байдлаар 17 сумын ШТС-д хангамж хараахан очиж амжаагүй байна гэсэн мэдээлэлтэй байна. Иймээс ачаалал өндөр Булган, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлэхийн сацуу нэр бүхий 17 сумын шатахуунаар түргэн хугацаанд хангах үүрэг өглөө. Түүнчлэн газар тариалангийн салбарын намрын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Увс зэрэг газар тариалангийн үйлдвэрлэл давамгайлсан аймгуудад автобензин, дизель түлшний хангамжийг нэмэгдүүлж ажиллахыг даалгалаа.
Холбоотой мэдээ

"Чингис хаан" нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны хангамж тогтворжлоо
Агаарын хөлгийг ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн шатахуунаар сумлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шатахууны хангамж тогтворжсоноор нислэгийн шатахуун цэнэглэлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ. ОХУ-аас нийлүүлдэг онгоцны түлшний татан авалт тавдугаар сараас тасалдаад байсан ч есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллахаар тохиролцсон байна.

Нийслэлд есдүгээр сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлнэ
Долоон дүүрэгт 500 борлуулалтын цэг ажиллахаас 446 нь байнгын, 54 нь нөөц цэг байхаар төлөвлөжээ. Нэг шуудай буюу 25 килограмм шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаална. Энэ өвөл айл өрхүүдэд 380 мянга гаруй тонн түлш нийлүүлэхээр байна.

Саудын Арабын Эрчим хүчний яам: Олон удаагийн халдлагын дараа Зүүн-Баруун дамжуулах хоолойг урьдчилан сэргийлэхээр хаалаа
Саудын Араб Зүүн-Баруун түүхий тос дамжуулах хоолойгоо урьдчилан сэргийлэх зорилгоор хааж, экспортын урсгалын эрсдэлийг өсгөлөө Саудын Арабын Эрчим хүчний яамны мэдээлснээр пүрэв гаргийн өглөө Рияд, Мадина бүсэд хоолойг онилсон халдлага гарч, хэд хэдэн хүн гэмтжээ Аюулгүй байдлын үнэлгээ дуусах хүртэл нийлүүлэлтийн өөрчлөлтүүд үргэлжилж, бүс нутгийн тосны үнийн савлагаа нэмэгдэх төлөвтэй

Алслагдсан бүсүүдэд шатахуун саатжээ
Гэсэн ч Улаанбаатар болон ихэнх орон нутагт нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сарын эхний 10 хоногт 24 мянган тонн автобензин импортолсон бөгөөд есдүгээр сарын 11-ний байдлаар 2,460 тонн АИ-92 бензинийг агуулахад хүлээн авчээ. Шуурхай штаб буулгалт, агуулахын хүлээн авалт болон хүргэлтийн уялдааг сайжруулахад анхаарахаа илэрхийлжээ.

ОУЭХА: Нүүрсний дэлхийн эрэлт энэ онд 1.2 хувиар өснө
Олон улсын эрчим хүчний агентлаг нүүрсний дэлхийн эрэлтийн энэ оны төлөвөө өсөлттэй болгон шинэчилжээ. Нүүрсний хэрэглээ 8.94 тэрбум тоннд хүрнэ гэж тооцсон байна. Ормузын хоолойгоор шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт хумигдаж, ханш өссөн нь зарим зах зээлд нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.

Ойрх Дорнодын хурцадмал байдал, Хормузын хоолойн саатлаас шалтгаалан дэлхийн нүүрсний эрэлт ахина
Ойрх Дорнодын мөргөлдөөн, Хормузын хоолойн саатал хий дамжуулалтыг хумиж, нүүрсний эрэлт сэргэнэ. Олон улсын эрчим хүчний агентлаг 2026 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 1.2 хувь өсөж 8.94 тэрбум тонн болно гэж тооцов. Хийн үнэ өндөр хэвээр байх тусам нүүрс нөөц түлшний байр сууриа хадгалж, үнэ ба худалдааг дэмжинэ.