Хэт халалт Европын голуудыг ширгээж, тээвэр ба эрчим хүчний нийлүүлэлтэд анхааруулга өгч эхэллээ
Европт хэт халалт гол мөрнийг ширгээж, ачаа тээвэр болон эрчим хүчний үйлдвэрлэлд шинэ эрсдэл үүсгэлээ Долдугаар сарын сүүлээр Рейн станцуудын 44 хувь, Дунай станцуудын 78 хувь маш бага түвшин бүртгэв Усны түвшин үргэлжлэн унавал тээврийн зардал өсөж, хангамж тасалдах дарамт үйлдвэрүүдэд нэмэгдэнэ

Европ даяар хэт халалт үргэлжилж, гол мөрний усны түвшин огцом буурснаар тээвэр, эрчим хүчний нийлүүлэлтэд шинэ эрсдэл үүсээд байна. Швейцарын Альпын нуруунаас эх авч Хойд тэнгист цутгадаг Рейн нь Европын хамгийн их ачаалалтай усан замуудын нэг бөгөөд Герман, Нидерландын хэд хэдэн хэсэгт усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрч буурчээ. Европын 10 улсыг дамжин урсдаг Дунай мөрөн, мөн Италийн По гол ч урьд өмнө ажиглагдаагүй доод түвшинд хүрсэн талаар мэдээлэгдсэн байна.
Халалтын давалгаа хамгийн богинодоо дахин нэг долоо хоног үргэлжилж, төв болон өмнөд Европын олон оронд 40 хэм давж хална гэсэн төлөв ажиглагдаж буй нь нөхцөл байдлыг даамжруулах эрсдэлтэй. Германы мэргэжлийн байгууллагын мэдээлснээр долдугаар сарын сүүлээр Рейний хэмжилтийн станцуудын 44 хувь, Дунай мөрний станцуудын 78 хувь маш бага түвшинд бүртгэгджээ. Ийм түвшин нь голын тээврийг хязгаарлаж, эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүйг салбарынхан анхааруулж байна.
Рейний Усан Зам, Тээврийн газрын төлөөлөгч Мартин Волтерс Герман дахь Westdeutscher Rundfunk агентлагт тээвэр бүрэн зогсох магадлал бага гэж ярьсан байна. Гэсэн ч тэрээр ус багассанаар ачааны даацыг бууруулах шаардлага үүсэж, ачааг олон усан онгоцонд хувааж ачих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцолсон. Мартин Волтерсийн хэлснээр, усны түвшин удаан хугацаанд бага хэвээр үргэлжилбэл тээврийн зардал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний хангамж түгээлтэд саад учруулж болзошгүй байна.
Гол мөрний ус багасалт нь зөвхөн логистик төдийгүй эрчим хүчний үйлдвэрлэлд шууд дарамт болж эхэлжээ. Серби, Румын, Унгарт Дунай мөрний ус сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн гэж мэдээлэгдсэн бөгөөд үүний зэрэгцээ реактор хөргөх ус хүрэлцэхгүй болсон Унгарын цорын ганц цөмийн цахилгаан станц бараг зогсож, одоо хамгийн бага хүчин чадлаараа ажиллаж байгаа аж. Сербид хөргөлтийн систем нь усгүй болсноор нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэлээ бууруулсан байна.
Румын улс Чернавода цөмийн цахилгаан станц руу очих урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Дунай мөрний эрэг дээрх том хадан цохиог дэлбэлсэн гэж мэдээлэгдэв. Үйлдвэрлэл талдаа ч нөлөө илэрч, Румын дахь Dacia, Ford үйлдвэрүүд эрчим хүчний хэрэглээг бууруулахын тулд хоёр долоо хоног үйлдвэрлэлээ зогсоосон байна. Энэ нь эрчим хүчний нийлүүлэлт хязгаарлагдаж болзошгүй үед үйлдвэрүүд хэрэглээгээ зохицуулах алхам хийхээс өөр аргагүй болж буйг харуулж байна.
Италид По голын түвшин долдугаар сарын сүүлээр Кремона хотын орчимд түүхэн доод хэмжээнд хүрсэн бөгөөд адагт нь ус багассанаар давстай ус нэвчин нэмэгдэж, эко систем болон усалгаатай тариалан эрхлэгчдэд хүндрэл үүсчээ. Зарим оронд хэт халалтаас үүдэлтэй ой хээрийн түймэр дэгдэж, эдийн засгийн хохирлыг тэлж байгаа гэх мэдээлэл ч давхар гарч байна. Усны түвшин ойрын хугацаанд сэргээгдэхгүй бол голын тээврээр дамждаг нийлүүлэлтийн шугам, мөн хөргөлтийн уснаас хамаарах цахилгаан үйлдвэрлэлийн тогтвортой байдал зэрэг нь нэгэн зэрэг шахагдах төлөвтэй байна.
Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн эрчим хүчний импортод 50 тэрбум төгрөгийн татаас тусгажээ
Эрчим хүчний яам импортын эх үүсвэрээр Өмнөговь аймгийн хэрэглээг хангаж, татаасыг наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл тооцсон аж. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр импортын зардлаас гадна эрчим хүчний гадаад эх үүсвэрээс хамаарах түвшин нэмэгдэх эсэх асуудал анхаарлын төвд орлоо. Зарим гишүүн импортод төсвөөс тогтмол санхүүжилт олгох нь эрчим хүчний хэрэглээг гадаад эх үүсвэрээр хангах бодлогын сонголтыг бэхжүүлж болзошгүй гэж үзжээ.

Эдийн засгийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголд БНХАУ-аас эрчим хүч импортлох зардлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо төсвийн тодотголд туссан эрчим хүчний импортыг хэлэлцэж, хараат байдлын маргаан өрнөв. Тодотголд БНХАУ-аас 50 тэрбум төгрөгөөр эрчим хүч импортлох, найм-арваннэгдүгээр сард татаас тооцохоор тусгасан байна. Өмнөговийн хэрэглээг гаднаас хангах төлөв нэмэгдвэл үнэ, нийлүүлэлтийн эрсдэл дотоод бодлогод дарамт болно.

"Дизель түлшний үнэ өссөөр байвал АНУ-ын эдийн засаг чимээгүйхэн мөхнө"
АНУ-д дизель түлшний дундаж үнэ галлон тутамдаа анх удаа 6 ам.доллар давж, ачаа тээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Калифорнид дизель 7.9827 ам.доллар болж, ачааны машин болон фермерүүдийн шатахууны зардал жилийн өмнөхөөс 63 хувиар өсчээ. Боловсруулах үйлдвэрүүд бараг бүрэн хүчин чадлаар ажиллаж, дэлхийн хэмжээнд нийлүүлэлт хумигдав.

Их Британийн банкууд гэнэтийн ашгийн татварын эсрэг байр сууриа чангатгалаа
“UK Finance”-ийн тооцоогоор банкуудын Их Британи дахь үйл ажиллагаанаас үүсэх нийт татварын хувь 2025 онд 46.4 хувьд хүрчээ. Банкууд нэмэлт татвар хөрөнгө оруулалтыг сааруулж, Лондоны олон улсын санхүүгийн төвийн өрсөлдөх чадварыг сулруулж болзошгүй. Их Британид банкууд 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нэмэлт 3 хувийн татвар төлдөг.

Төсөв дүрмээ дагах уу, дүрэм төсвөө дагах уу?
2026 оны төсөв үндсэн тоон хязгааруудаа зөрчөөгүй ч төсөвт тааруулан дүрмээ өөрчлөх эрсдэл анхаарлын төвд байна. 13 хувийн инфляц, ₮1.2 их наядын тэнцвэржүүлсэн алдагдал дотоод эмзэг байдал өндөр хэвээр байгааг харуулж байна. Гол маргаан нь төсвийн хэмжээ бус, дунд хугацааны хүрээ болон төсвийн дүрмийг улс төрийн шийдвэрээр байнга өөрчлөх эсэхэд төвлөрч байна.

Хятадын үйлдвэрлэгчийн үнэ 3.8 хувиар өслөө: Монголын импортын барааны өртөгт нөлөөлөх үү?
Хятадын үйлдвэрлэгчийн үнийн өсөлт наймдугаар сард 3.8 хувьд хүрч хурдаслаа. Үйлдвэрлэлийн өртгийн өсөлт Монголын Хятадаас импортолдог зарим барааны үнэд дамжих эрсдэлтэй. Монголын экспортын хувьд Хятадын үйлдвэрлэлийн бодит эрэлт хэр өөрчлөгдөх нь илүү чухал үзүүлэлт юм.