Хөгжингүй орнуудын өрийн хэмжээ өсөх хэрээр хөгжиж буй эдийн засгуудын санхүүгийн нөхцөл хүндэрч болзошгүй
Хөгжингүй орнуудын өр болон ЗГ-ын бондын өгөөж өсч буй нь хөгжиж буй болон бага орлоготой орнуудын өрийн тогтвортой байдлыг сайжруулахад гаргасан ахицыг сааруулж болзошгүй. Өндөр инфляц, Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа нөхцөл болон хиймэл оюунтай холбоотой өрийн санхүүжилтийн эрэлт бондын өгөөжийг өсгөж буй гол хүчин зүйлс болжээ. Дэлхийн зах зээлд бондын өгөөж өндөр түвшинд хэвээр хадгалагдвал хөгжиж буй орнуудын шинэ өр босгох болон одоо байгаа өрөө дахин санхүүжүүлэх зардал нэмэгдэх эрсдэлтэй.

Хөгжингүй орнуудын өрийн хэмжээ нэмэгдэж, Засгийн газрын бондын өгөөж сүүлийн олон арван жилийн дээд түвшинд хүрээд байгаа нь хөгжиж буй болон бага орлоготой орнуудын өрийн эрсдэлийг дахин нэмэгдүүлж болзошгүйг Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева анхаарууллаа. Тэрбээр АНУ-ын Хойд Каролина мужид болсон “Их 20” бүлгийн Сангийн сайд болон Төв банкны удирдлагуудын уулзалтын үеэр “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дэлхийн зах зээлд бондын өгөөж өсөхөд хэд хэдэн хүчин зүйл зэрэг нөлөөлж байгааг онцолжээ. Тухайлбал, Засгийн газруудын өрийн хэмжээ нэмэгдсэнээс гадна Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа нь инфляцыг өндөр түвшинд хадгалах эрсдэл дагуулж байна. Үүний зэрэгцээ хиймэл оюунтай холбоотой хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх өрийн хэрэгслийн нийлүүлэлт нэмэгдэж, хөрөнгийн төлөөх өрсөлдөөнийг эрчимжүүлж буйг Георгиева дурдав. Тэрбээр энэ талаар “Өрийн асуудал зөвхөн бага орлоготой, хөгжиж буй орнуудын асуудал биш” гэдгийг онцолж, “Хөгжингүй эдийн засгуудын өсөн нэмэгдэж буй өр болон тогтворжихгүй байгаа инфляц нь бага орлоготой орнууд, хөгжиж буй эдийн засгууд зэрэг бүх талын өрийн үйлчилгээний зардлыг өсгөж болзошгүй” гэдгийг анхааруулжээ. АНУ-ын Засгийн газрын бондын ханш сүүлийн хэдэн долоо хоногийн арилжаагаар буурснаар 30 жилийн хугацаатай бондын өгөөж сүүлийн 20 орчим жилийн дээд түвшинд ойртоод буй.
Өрийн эрсдэл дахин нэмэгдэх үү? ОУВС 2022 онд бага орлоготой орнуудын 60 орчим хувь нь өрийн хүндрэлд орсон эсвэл өрийн хүндрэлд орох өндөр эрсдэлтэй хэмээн тооцож байв. Харин олон улсын байгууллага болон албан ёсны зээлдүүлэгчдийн санхүүжилттайгаар төсвийн бодлогын шинэчлэл хэрэгжүүлсний үр дүнд нөхцөл байдал харьцангуй сайжирсныг Георгиева онцолжээ. Гэвч хөгжингүй эдийн засгуудын Засгийн газрын бондын өгөөжийн өсөлт уг ахицыг сааруулах эрсдэл дагуулж байгаа юм. Хөгжиж буй зарим эдийн засаг төсвийн сахилга бат, бодлогын шинэчлэлээр хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, Засгийн газрын бондын эрсдэлийн нэмэгдлээ бууруулахын тулд олон жил ажилласныг Георгиева тэмдэглэв. Харин хөгжингүй орнуудын бондын өгөөж даган өсвөл тэдгээр улсын өрийн үйлчилгээ болон дахин санхүүжилтийн зардал нэмэгдэж, улмаар өмнөх ахицын тодорхой хэсгийг арилгах эрсдэлтэй гэж үзэж байна. Гэсэн хэдий ч одоогоор өрийн зах зээл “эмх цэгцтэй” ажиллаж байгааг ОУВС-ийн тэргүүн онцолсон байна. Мөн өрийн хүндрэлтэй орнуудын өрийн бүтцийн өөрчлөлтийг түргэсгэх “Их 20” бүлгийн “Common Framework” буюу өрийн зохицуулалтын хамтарсан механизмыг сайжруулахад гишүүн орнуудын Сангийн сайд болон Төв банкны удирдлагууд өргөн хүрээнд санал нэгдсэн талаар дурдав.
Сенегал шинэ механизмын сорилт болно “Их 20” бүлгийн өрийн бүтцийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр ОУВС Сенегалтай гурван жилийн хугацаатай 2.2 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийн талаар тохиролцоонд хүрснээ зарлав. Санхүүжилт хэрэгжих нэг нөхцөл нь Баруун Африкийн Сенегал улс “Common Framework”-ийн хүрээнд өрийн зохицуулалт хүсэх юм. “Их 20” бүлэг цар тахлын үеэр буюу 2020 оны арваннэгдүгээр сард “Common Framework”-ийг эхлүүлсэн бөгөөд Засгийн газар болон хувийн хэвшлийн зээлдүүлэгчдийг нэг хэлэлцээрийн хүрээнд нэгтгэж, өрийн хүндрэлтэй орнуудын өрийг дахин зохион байгуулах зорилготой. Гэвч хөтөлбөрийн анхны оролцогчид болох Чад, Замбийн өрийн зохицуулалтыг дуусгахад хэдэн жил шаардагдсан. Тухайн үед хувийн зээлдүүлэгчид, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага болон томоохон зээлдүүлэгч Хятад улс өрийн бүтцийн өөрчлөлтөөс үүсэх санхүүгийн ачааллыг хэрхэн хуваарилах талаар санал зөрөлдөж байсан юм. Харин энэ оны тавдугаар сард тохирсон шинэчилсэн процесс нь өрийн бүтцийн өөрчлөлтийн үе шатыг илүү тодорхой болгож, ОУВС-ийн санхүүжилтийн хөтөлбөртэй уялдуулах замаар хэлэлцээг түргэсгэх зорилготой. Сенегал улсын өрийн зохицуулалт шинэ журмын дагуу хурдан, үр дүнтэй хэрэгжвэл өрийн хүндрэлтэй бусад улс ижил механизмыг ашиглах сонирхол нэмэгдэнэ гэж Георгиева үзэж байна.
Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав
Бээжин АНУ-ын хиймэл оюуны салбарын зарим удирдлагын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад нөлөөлнө гэв ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь 'айдас түгшүүр, сөргөлдөөн, өрсөлдөөн' нь дэлхийн засаглалын явцыг тасалдуулна гэж хэлэв Энэ байр суурь бодлогын зөрчлийг хурцатгаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг ойрын хугацаанд нэмэгдүүлж магадгүй

Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав
Anthropic-ийн гүйцэтгэх захирал хиймэл оюуны чадавхын хөгжлийг сааруулахыг уриалснаар AI хувьцаанууд даваа гарагт уналаа. Ази тивд SK Hynix 6%-иас дээш, Samsung Electronics 4%-иас дээш, SoftBank 10% буурч хаагдав. Хөгжлийн хурдыг хазаарлах хэлэлцүүлэг өргөжвөл өгөгдлийн төв, хагас дамжуулагчийн өөдрөг үнэлгээ дарамтад орж магадгүй.

Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав
Дональд Трамп Украин ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг уриалж, түлшний хомсдол дэлхийд нөлөөлж буйг анхааруулав AAA-гийн мэдээлснээр АНУ-ын дизель түлш дунджаар галлон нь 6.06 ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 63 хувь өсжээ Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл даамжирвал тээвэр, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зардал цааш нэмэгдэх төлөвтэй

Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв
Иений ханш огцом чангарах нь carry trade-ийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг харж, зах зээлд чиглэл өөрчилж байна LSEG-ийн тоогоор иен доллараас сүүлийн долдугаар сарын сүүлээс хойш 6 хувь чангарч, CFTC-ийн мэдээллээр 9-р сарын 8 хүртэлх долоо хоногт 10,800 гэрээ цэвэр лонг болов Иенийн өсөлт үргэлжилбэл юань, канад долларын сонирхол нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ дахин тохируулагдана

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ
OCHUN Finance биржийн бус бондын туршлагадаа тулгуурлан 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож эхэллээ. Нийт 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 400,000 ширхэгийг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 21-нээс эхэлснээр хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүний оролцоо тэлнэ.

Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ
Novo Nordisk таргалалтын эмийн зах зээлд өрсөлдөх давуугаа сэргээхээр 'Novo' нэрийн шинэчлэл, соёлын өөрчлөлт зарлалаа Хоёрдугаар улиралд Novo Nordisk-ийн зах зээлийн эзлэх хувь 38.8%, Eli Lilly-ийнх 60.9% байсан гэж IQVIA мэдээллээр дурджээ Энэхүү шинэ байршуулалт нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлтэд хариу өгч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвтэй байна