“Huawei” компани “LogicFolding” чиптэй “Mate 90” цувралаа худалдаанд гаргалаа
“Huawei” компани зах зээлийн сааралттай үед шинэ чиптэй “Mate 90” цувралаа гаргаж, олон улсын зах зээлд байр сууриа сэргээх зорилготой байгаагаа мэдэгдэв.

Зах зээлийн удаашрал болон геополитикийн хязгаарлалтын сорилттой тулгараад буй “Huawei Consumer Business” компани өөрийн “LogicFolding” чиптэй “Mate 90” цувралаа аравдугаар сарын 1-нд худалдаанд гаргаж, гадаад зах зээл дэх байр сууриа буцаан өсгөх зорилтоо албан ёсоор зарлалаа. Компанийн гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн гишүүн Юй Чэндүн гадаадын хэвлэлд ярилцлага өгөхдөө Хятадаас гаднах зах зээлд эргэн хүчээ авах нь дараагийн томоохон зорилт болохыг онцолжээ. Тэрбээр “Huawei” компани дотоод зах зээлээс гадна жил бүр хэдэн сая ухаалаг утас борлуулдаг болохыг дурдсан байна.
Энэхүү шинэ бүтээгдэхүүний танилцуулга нь ухаалаг утасны салбарт сааралт ажиглагдаж буй үетэй давхцаж байна. “Counterpoint Research”-ийн мэдээлснээр, найм болон есдүгээр сард Хятадын ухаалаг утасны борлуулалт хоёр оронтой хувиар буурчээ. Мөн Юй Чэндүн “HarmonyOS” үйлдлийн системийг ойрын 1-3 жилийн хугацаанд гадаад зах зээлд өргөжүүлэхээр төлөвлөж байгааг тэмдэглэсэн нь зөвхөн төхөөрөмжийн шинэчлэлээр хязгаарлагдахгүй стратегийн алхам болохыг харуулж байна.
Нийлүүлэлтийн сүлжээ ба чипийн бие даасан байдал АНУ-ын 2019 оны хязгаарлалтын улмаас “Huawei” компани “Google”-ийн “Android” систем болон “TSMC”-ийн үйлдвэрлэсэн чипүүдэд хандах боломжгүй болсон билээ. Иймд дотоод чиптэй шинэ загваруудыг зах зээлд түлхүү гаргаж буй нь нийлүүлэлтийн эрсдэлтэй орчинд бүтээгдэхүүнийхээ замналаыг өөрсдөө тодорхойлох гэсэн гол оролдлого юм. Түүнчлэн энэхүү нээлтийн өмнөх хэвлэлийн уулзалт нь Юй Чэндүнгийн 2019 оноос хойш гадаадын хэвлэлд өгсөн анхны ярилцлага болсноороо онцлог байв.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ




