Хятад дахь эрэлт саарснаар Шинэ Зеланд экспортын зах зээлээ төрөлжүүлж эхэллээ
Хятадын эрэлт суларснаар Шинэ Зеландын экспортлогчид тус улс руу нийлүүлэхээр төлөвлөсөн бүтээгдэхүүнээ бусад зах зээлд шилжүүлж эхэлжээ. Хятад улс долоодугаар сараар эцэслэсэн 12 сарын хугацаанд Шинэ Зеландын нийт экспортын дөрөвний нэг орчмыг дангаараа худалдан авсан байна. Экспортын гол зах зээл дэх эрэлт саарч буй үед дэлхийн түүхий эдийн ханшийн өсөлт Шинэ Зеландын бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдэд зардлын хувьд харьцангуй давуу тал олгож байна.

Хятадын эдийн засгийн өсөлт саарч, дотоодын эрэлт сул байгаа нь Шинэ Зеландын экспортлогчдыг дэлхийн хоёр дахь том эдийн засгаас хамаарах хамаарлаа бууруулж, бүтээгдэхүүнээ бусад зах зээлд нийлүүлэхэд хүргэж эхэллээ.
Шинэ Зеландын Төв банкны дэд ерөнхийлөгч Карен Силк пүрэв гарагт CNBC-ийн “Squawk Box Asia” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө экспортлогчид Хятад руу гаргахаар төлөвлөсөн бүтээгдэхүүнээ бусад зах зээл рүү идэвхтэй шилжүүлж байгааг онцолжээ.
Тэрбээр энэ талаар “Хятад бол экспортын цорын ганц зах зээл биш” гэдгийг тэмдэглэсэн байна.
Хятадын эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд саарч, сүүлийн хэдэн жилийн доод түвшинд ойртсон. Дотоодын хэрэглээ сул хэвээр буйн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн салбарын удаан үргэлжилсэн уналт эдийн засгийн идэвхжилийг хязгаарлаж буй.
Хятад улс Шинэ Зеландын худалдааны хамгийн том түнш бөгөөд долоодугаар сараар эцэслэсэн 12 сарын хугацаанд тус улсын нийт экспортын дөрөвний нэг орчмыг худалдан авчээ.
“New Zealand China Council”-ийн мэдээллээр 2025 онд Хятад руу гаргасан бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ дараагийн хоёр том зах зээл болох АНУ болон Австрали руу нийлүүлсэн экспортын нийлбэрээс бараг хоёр дахин өндөр байв.
Ялангуяа сүүн бүтээгдэхүүний салбар Хятадын зах зээлтэй нягт холбоотой. Шинэ Зеланд Хятадын импортын сүүн бүтээгдэхүүний талаас илүү хувийг нийлүүлдэг бөгөөд хоёр улсын 2008 онд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд зах зээлд эзлэх байр сууриа тэлжээ. Улмаар 2024 оноос Шинэ Зеландын бүх сүүн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд гаалийн татваргүй нэвтрэх болсон.
Тиймээс Хятадын эрэлт удаан хугацаанд сулрах тохиолдолд Шинэ Зеландын экспортлогчид борлуулалтаа бусад зах зээлд хэр хурдан шилжүүлж чадах нь гол сорилт болж байна.
Ойрх Дорнодын дайн болон Ормузын хоолойгоор дамжих тээвэр саатсан нь дэлхийн түүхий эдийн ханшийг өсгөж, Хятадын импортын эрэлтийг сулруулах бас нэг хүчин зүйл болжээ.
Гэхдээ улаан буудай зэрэг түүхий эдийн ханш өндөр байгаа нь бэлчээрт түшиглэсэн Шинэ Зеландын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлийн зардлын хувьд харьцангуй давуу тал олгож байгааг Карен Силк онцлов.
Түүний тайлбарласнаар дэлхийн нийлүүлэлт доголдож, түүхий эдийн ханш өсөх үед Шинэ Зеландын үйлдвэрлэгчид зарим бүтээгдэхүүний борлуулалтын ханшаас ашиг хүртэх боломжтой. Өөрөөр хэлбэл Хятадад нийлүүлэх биет хэмжээ буурч байгаа ч экспортын орлогод үзүүлэх нөлөөллийг өндөр ханш тодорхой хэмжээнд сааруулж болохоор байна.
Үүний зэрэгцээ Шинэ Зеланд дотооддоо инфляцтай тэмцэхийн тулд мөнгөний бодлогоо чангаруулсаар байгаа юм. Шинэ Зеландын Төв банк лхагва гарагт бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлж, 2.75 хувьд хүргэлээ. Ингэснээр тус банк бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа дараалан өсгөсөн бөгөөд инфляцын төлөвөөс шалтгаалан он дуусахаас өмнө дахин нэмэгдүүлэх боломжтойг мэдэгджээ.
Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн эрчим хүчний импортод 50 тэрбум төгрөгийн татаас тусгажээ
Эрчим хүчний яам импортын эх үүсвэрээр Өмнөговь аймгийн хэрэглээг хангаж, татаасыг наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл тооцсон аж. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр импортын зардлаас гадна эрчим хүчний гадаад эх үүсвэрээс хамаарах түвшин нэмэгдэх эсэх асуудал анхаарлын төвд орлоо. Зарим гишүүн импортод төсвөөс тогтмол санхүүжилт олгох нь эрчим хүчний хэрэглээг гадаад эх үүсвэрээр хангах бодлогын сонголтыг бэхжүүлж болзошгүй гэж үзжээ.

Эдийн засгийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголд БНХАУ-аас эрчим хүч импортлох зардлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо төсвийн тодотголд туссан эрчим хүчний импортыг хэлэлцэж, хараат байдлын маргаан өрнөв. Тодотголд БНХАУ-аас 50 тэрбум төгрөгөөр эрчим хүч импортлох, найм-арваннэгдүгээр сард татаас тооцохоор тусгасан байна. Өмнөговийн хэрэглээг гаднаас хангах төлөв нэмэгдвэл үнэ, нийлүүлэлтийн эрсдэл дотоод бодлогод дарамт болно.

"Дизель түлшний үнэ өссөөр байвал АНУ-ын эдийн засаг чимээгүйхэн мөхнө"
АНУ-д дизель түлшний дундаж үнэ галлон тутамдаа анх удаа 6 ам.доллар давж, ачаа тээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Калифорнид дизель 7.9827 ам.доллар болж, ачааны машин болон фермерүүдийн шатахууны зардал жилийн өмнөхөөс 63 хувиар өсчээ. Боловсруулах үйлдвэрүүд бараг бүрэн хүчин чадлаар ажиллаж, дэлхийн хэмжээнд нийлүүлэлт хумигдав.

Их Британийн банкууд гэнэтийн ашгийн татварын эсрэг байр сууриа чангатгалаа
“UK Finance”-ийн тооцоогоор банкуудын Их Британи дахь үйл ажиллагаанаас үүсэх нийт татварын хувь 2025 онд 46.4 хувьд хүрчээ. Банкууд нэмэлт татвар хөрөнгө оруулалтыг сааруулж, Лондоны олон улсын санхүүгийн төвийн өрсөлдөх чадварыг сулруулж болзошгүй. Их Британид банкууд 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нэмэлт 3 хувийн татвар төлдөг.

Төсөв дүрмээ дагах уу, дүрэм төсвөө дагах уу?
2026 оны төсөв үндсэн тоон хязгааруудаа зөрчөөгүй ч төсөвт тааруулан дүрмээ өөрчлөх эрсдэл анхаарлын төвд байна. 13 хувийн инфляц, ₮1.2 их наядын тэнцвэржүүлсэн алдагдал дотоод эмзэг байдал өндөр хэвээр байгааг харуулж байна. Гол маргаан нь төсвийн хэмжээ бус, дунд хугацааны хүрээ болон төсвийн дүрмийг улс төрийн шийдвэрээр байнга өөрчлөх эсэхэд төвлөрч байна.

Хятадын үйлдвэрлэгчийн үнэ 3.8 хувиар өслөө: Монголын импортын барааны өртөгт нөлөөлөх үү?
Хятадын үйлдвэрлэгчийн үнийн өсөлт наймдугаар сард 3.8 хувьд хүрч хурдаслаа. Үйлдвэрлэлийн өртгийн өсөлт Монголын Хятадаас импортолдог зарим барааны үнэд дамжих эрсдэлтэй. Монголын экспортын хувьд Хятадын үйлдвэрлэлийн бодит эрэлт хэр өөрчлөгдөх нь илүү чухал үзүүлэлт юм.