Хятадын "PetroChina" тэргүүтэй компани шатахууны зарим экспортоо тодорхойгүй хугацаанд зогсоожээ
Хятадын төрийн өмчит газрын тосны “PetroChina” компани аравдугаар сард нийлүүлэхээр төлөвлөсөн бензин болон онгоцны түлшний хэд хэдэн ачилтаа цуцалсан гэж асуудлын талаар ойрын эх сурвалжууд…

Газрын тосны ханш пүрэв гарагийн арилжааны эхэнд буурч байсан ч чиглэлээ өөрчилж, 2 гаруй хувиар огцом өслөө. Олон улсын жишиг Brent төрлийн газрын тосны ханш баррель тутамдаа 100 ам.доллароос давсан нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлттэй холбоотой болгоомжлол дахин нэмэгдсэнийг харууллаа.
Ханшийн хөдөлгөөнд Хятадын боловсруулах үйлдвэрүүд аравдугаар сард газрын тосны бүтээгдэхүүний экспортоо зогсоосон гэх мэдээлэл голлон нөлөөлсөн байна. "Reuters"-ийн мэдээлснээр Хонконг, Макаогоос бусад зах зээл рүү бүтээгдэхүүн экспортлохыг Бээжингээс дараагийн чиглэл өгөх хүртэл түдгэлзүүлжээ.
Хятадын төрийн өмчит газрын тосны “PetroChina” компани аравдугаар сард нийлүүлэхээр төлөвлөсөн бензин болон онгоцны түлшний хэд хэдэн ачилтаа цуцалсан гэж асуудлын талаар ойрын эх сурвалжууд "Reuters"-т ярьсан байна. Харин “PetroChina”, “Zhejiang Petrochemical” болон Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо уг мэдээлэлд шууд тайлбар өгөөгүй байна.
Хятадын шийдвэр хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй. Аравдугаар сарын 7-нд баярын амралт дууссаны дараа экспортыг сэргээх эсэх нь дотоодын шатахууны нөөц болон боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарч болзошгүй гэж "Reuters"-ийн эх сурвалжууд мэдээлжээ.
Дэлхийн эрчим хүчний зах зээл Ойрх Дорнод болон Оросоос нийлүүлэлт буурсны нөлөөг хэдийн мэдэрч байгаа үед томоохон экспортлогч Хятадын боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлт хумигдах нь бензин, дизель болон онгоцны түлшний зах зээлийг улам чангаруулах эрсдэлтэй байгаа юм. Азийн дизель түлш боловсруулах ашгийн зөрүү долоо хоногийн дээд түвшин болох баррель тутамдаа ойролцоогоор 75 ам.долларт хүрсэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





