Хятадын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил тэлэлтийн бүсэд шилжлээ
Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерийн индекс буюу PMI есдүгээр сард 50.1 нэгжид хүрч, өмнөх сараас 0.3 нэгжээр өсчээ.

Хятадын үйлдвэрийн идэвх есдүгээр сард эргэн тэлж, эдийн засгийн өсөлт саарч буй үед зах зээлд эерэг дохио өглөө. Тус улсын Үндэсний статистикийн товчооны мэдээллээр үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерийн индекс буюу PMI есдүгээр сард 50.1 нэгжид хүрч, өмнөх сараас 0.3 нэгжээр өсчээ. Мөн эл үзүүлэлт нь “Reuters” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчдийн 50.1 нэгжийн таамагтай дүйж байгаа юм.
Гэхдээ салбарын өсөлтийн цаана зарим анхаарал хандуулахуйц асуудал бугшсаар байна. Тодруулбал, Хятадын үйлдвэрлэгчид хиймэл оюуны салбарт шаардлагатай техник хангамжийн эрэлт нэмэгдсэнээс ашиг хүртэж байгаа ч дотоодын хэрэглээ сул хэвээр байгаа нь эдийн засгийн гол сорилтын нэг болж байна. Үүний зэрэгцээ Ираны дайнаас шалтгаалсан эрчим хүчний өндөр зардал үйлдвэрлэгчдийн ашгийн хэмжээг бууруулж буй.
Экспорт энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн цөөн хөдөлгөгч хүчний нэг байв. Гэвч Хятадын үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал болон гадаад эрэлтээс хэт хамааралтай байдалд худалдааны түншүүд нь улам болгоомжтой хандаж эхэлснээр экспортод түшиглэсэн өсөлтийн тогтвортой байдалд эргэлзээ нэмэгдэж байна.
Бээжин эдийн засгаа дэмжих арга хэмжээг нэмэгдүүлжээ
Хятадын эдийн засаг, санхүүгийн бодлого тодорхойлогчид мягмар гарагт санхүүжилтийн зардлыг бууруулах, мөн Төв банкны зээлжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээнүүдийг зарласан. Бээжин энэ оны эдийн засгийн 4.5-5.0 хувийн өсөлтийн зорилтоо биелүүлэхийн тулд бодлогын дэмжлэгийг эрчимжүүлэхээр зорьж буй.
Гэсэн хэдий ч “Nomura”-ийн эдийн засагчид Засгийн газраас авч, хэрэгжүүлж буй шинэ арга хэмжээ эдийн засгийн өсөлтийг мэдэгдэхүйц хэмжээнд дэмжихэд хангалтгүй гэж дүгнэжээ. Тэдний үзэж буйгаар зарласан арга хэмжээний цар хүрээ өсөлтийг хязгаарлаж буй гол асуудлуудыг шийдвэрлэх хэмжээнд хүрээгүй байна.
Мөн “Goldman Sachs”-ийн эдийн засагчид шинэ арга хэмжээг богино хугацаанд эдийн засгийг огцом сэргээхээс илүүтэй бодлогын чиглэлийг илэрхийлсэн дохио хэмээн үнэлжээ. Учир нь зээлийн нөхцөлийг зориудаар зөөлрүүлэх нь эхний ээлжид үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талыг дэмжих бөгөөд хөрөнгө оруулалт, нийт эдийн засгийн өсөлтөд хэр хүчтэй нөлөөлөх нь бодлогын хэрэгжилтээс шалтгаалах аж.
Холбоотой мэдээ

Хятадын үйлдвэрийн идэвх есдүгээр сард өсөлтөд эргэн орж, дэмжлэг нэмэх дохио болов
Хятадын үйлдвэрлэгчдийн идэвх есдүгээр сард өсөлтөд орж, бодлого тодорхойлогчдын дэмжлэгийн алхмыг анхааралд оруулав Үндэсний статистикийн товчооны мэдээллээр үйлдвэрлэлийн PMI 50.

10 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны арилжаа эхэллээ
Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр 10:00 цагт Монголын хөрөнгийн биржээр эхэллээ.

Уолл Стрийтийн мягмар гарагийн арилжаанаас юуг анзаарах вэ?
АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж сүүлийн хэдэн жилийн дээд түвшинд хүрснээр хөрөнгө оруулагчид хувьцаанаас илүү өндөр өгөөжтэй тогтмол орлогын активыг сонирхох нөхцөл бүрдэж, Уолл Стритйийн…

Hertha Metals АНУ-ын Засгийн газрын оролцоотойгоор Series A санхүүжилтээ хааж, өндөр цэвэршилттэй төмрийн дотоод нийлүүлэлтийг зорив
Hertha Metals өндөр цэвэршилттэй төмрийн АНУ дахь үйлдвэрлэлийн хоосон зайг нөхөхөөр Series A санхүүжилтээ хаалаа Нийт 133.65 сая ам.долларын эсвэл 65 сая ам.

Хедж сангуудАНУ-ын Төрийн сангийн үнэт цаасны зах зээлд улам төв байр суурь эзэлж байна
Хедж сангууд АНУ-ын Төрийн сангийн үнэт цаасны зах зээлд шинэ гол тоглогч болж, эрсдэлийн асуудлыг сөхөв.

Morgan Stanley Азийн хэлцлийн нууц жагсаалтыг андуурч илгээснээр харилцагчийн итгэлд эргэлзээ үүсгэлээ
Morgan Stanley хэлцлийн нууц мэдээлэл андуурч задруулснаар харилцагчийн харилцаанд нөлөөлөх эсэх анхаарал татав Өнгөрсөн долоо хоногт дотоод жагсаалтад 100 гаруй хэлцэл багтсаныг зарим харилцагчид…