egov.mn

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНД... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Их зохиолчийн монголын соёл, утга зохиолын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг олон нийт, ялангуяа залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын…

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНД... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Их зохиолчийн монголын соёл, утга зохиолын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг олон нийт, ялангуяа залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны А/208 тушаалаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан их зохиолчийн улс орны хөгжил, нийгмийн соён гэгээрэл, утга зохиолын  түүхэнд оруулсан хувь нэмрийг олон нийтэд бодит баримт, судалгаа, дурсамж, соёл, боловсролын арга хэмжээгээр дамжуулан таниулан сурталчлах зорилгоор 22 арга хэмжээг тусган, хэрэгжүүлэн ажилласан.

Хийсэн ажлаас товч дурдвал:

Ойн хүрээнд түүний амьдрал, уран бүтээлийг сурталчлах, утга зохиолоор дамжуулан соён гэгээрүүлэх 20 гаруй ажлыг зохион байгуулан 1.1 сая гаруй хүүхэд залуучууд хамрагдсан, олон улсын үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал,  Монголын утга зохиолд оруулсан хувь нэмрийг олон нийтэд толилуулах зорилгоор баримтат киног бүтээн, зохиолчийн өвийг шинэ үеийн үзэгчдэд таниулан ажилласан.

​Түүний амьдрал, уран бүтээл, эрдэм шинжилгээний өвийг харуулах тусгай үзэсгэлэнд эд өлгийн зүйл 30, гар бичмэл 10, судлалын ном 50, гэрэл зураг 30, архивын 20 орчим ховор баримтыг олон нийтэд түгээсэн. Д.Цэдэвийн редакторласан Д.Цэдэвийн редакторласан “Д.Нацагдоржийн бүрэн түүвэр”-1,2 ботийг хэвлүүлэх, Д.Нацагдоржийн нэрэмжит хүүхдийн зохиолын уралдаан, Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Давлагаа” богино өгүүллэгийн наадам, СГЗ Ш.Гүрбазарын зохиол, УГЗ Ч.Түвшний найруулга “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр сэргээн найруулж, үзэгчдийн хүртээл болголоо. Мөн МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Япон-Монголын утга зохиолын нийгэмлэгтэй хамтран “ИХ ЗОХИОЛЧ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ 120” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан их зохиолч Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийгсудалдаг олон улсын эрдэмтэн, судлаачид дэлхий дахинаас оролцсон.

Их зохиолчийн суралцаж байсан Лейпциг хотноо хурлыг зохион байгуулсан бөгөөд хуралд Монгол, Герман, Унгар, Итали, Чех Улсын 23 эрдэмтэн, судлаач 17 илтгэл хэлэлцүүлж, нийт 50 гаруй хүн оролцож, их зохиолчийн намтар, бүтээл туурвилын судалгааг танилцуулан, хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүрэлцэн ирж,  дурсгалын самбарыг нээж, тус их сургуулийн Алтан дэвтэрт гарын үсэг зурж, түүх болон үлдээсэн.

Мөн зохиолчийн төрсөн сум болох Төв аймгийн Баяндэлгэр суманд түүний төрсөн гэрийн буурийг сэргээн засварлах ажлын санхүүжилтийг яам болон холбогдох аймгийн төсвөөс шийдвэрлэн, ирээдүйн зохиолч, яруу найрагч хүүхэд багачуудад алдаршуулах, соёлын орчин, орон зайг нэмэгдүүлсэн бодит ажил боллоо.

Энэхүү ажлын хүрээнд түүний өв, уран бүтээлийг сурталчлан таниулах, дурсгалт газрыг хамгаалах, хүүхэд залуусын унших соёлыг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласанд ШУА Хэл, зохиолын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей, Монголын Зохиолчдын эвлэл, Монгол Улсын Их сургууль, МОНЦАМЭ, Төв аймгийн удирдлага, Баяндэлгэр сумын нутгийн зөвлөлийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.

Үе үеийн бичгийн мэргэдийн үнэт эрдэнэ, ном судар түм буман үеийг туулж төгөлдөр их гэрэл гэгээг түгээх болтугай.

Хуваалцах
Дараагийн мэдээГангийн уран бүтээлийг хүндэтгэх тоглолт энэ сарын 20-нд M Bank Arena-д болно
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Соёл

Гангийн уран бүтээлийг хүндэтгэх тоглолт энэ сарын 20-нд M Bank Arena-д болно

СоёлАвтомат

2 мин уншихАвтомат

Соёл

Ван Гогийн бүтээлийг нацист Германы дарамтаар зарагдсан гэх маргаанаар дуудлага худалдаанаас татахыг шаарджээ

СоёлАвтомат

2 мин уншихАвтомат