"Kalshi"-ийн арилжаачдын 74% нь Ардчилсан нам Сенатын олонхыг бүрдүүлнэ гэж таамаглаж байна
АНУ-ын Конгрессын завсрын сонгууль ойртож буй энэ үед Ардчилсан нам Сенатын олонхыг бүрдүүлэх магадлал “Kalshi” платформд 74 хувьд хүрлээ.

АНУ-ын Конгрессын завсрын сонгууль ойртож буй энэ үед Ардчилсан нам Сенатын олонхыг бүрдүүлэх магадлал таамаглалын “Kalshi” платформд 74 хувьд хүрсэн нь 2024 онд тус зах зээл нээгдсэнээс хойших Ардчилсан намын дээд үзүүлэлт юм.
Мөн “The New York Times” сонин “Siena University”-тэй хамтран явуулсан санал асуулгын үр дүнг ням гарагт нийтэлсэн бөгөөд өрсөлдөөн ширүүн хэд хэдэн мужид Ардчилсан намын нэр дэвшигчид тэргүүлж байгааг мэдээлжээ. Уг үр дүн гарсны дараа Ардчилсан нам Сенатад олонх болох магадлал таамаглалын зах зээлд нэмэгдсэн байна.
Бүгд найрамдах намын давуу байдал алдагдаж байна Анх 2024 оноос эхлэн “Kalshi” платформд аль нам энэ оны Сенатын олонхыг бүрдүүлэх тухай таамаглалын хэсэг нээгдсэнээс хойш Бүгд найрамдах нам давамгайлж байжээ.
Харин хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израил хамтран Иранд цохилт өгч эхэлсний дараахан хоёр намын магадлалын зөрүү багассан байна. Долдугаар сард Бүгд найрамдах нам Сенатын хяналтыг хадгалах магадлал 60 хувь болж өссөн ч есдүгээр сарын дунд үеэс чиг хандлага эргэжээ.
“Kalshi” платформын мэдээллээр Техас мужид Ардчилсан намын нэр дэвшигч ялах магадлал сүүлийн 24 цагийн хугацаанд 68.4 хувиас 5.6 хувиар өсч, 74 хувь болжээ.
Мөн Айова мужийн Сенатын сонгуулийн хувьд Ардчилсан намын ялах магадлал “Polymarket” платформд 42 хувиас 50 хувьд хүрсэн байна.
Харин 1932 оноос хойш Бүгд найрамдах намыг дэмжин, Ардчилсан намаас нэг ч сенатор сонгож байгаагүй Канзас мужид тус намын нэр дэвшигч Адам Хамилтон Бүгд найрамдах намын Рожер Маршаллыг ялах магадлал 52 хувиас өсч, 63 хувь болжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





