АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Зочид буудал, ресторан, кафе, нийтийн хоол үйлдвэрлэл, катеринг болон зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчид, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “HORECA Mongolia Expo 2026” үзэсгэлэн…

Зочид буудал, ресторан, кафе, нийтийн хоол үйлдвэрлэл, катеринг болон зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчид, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “HORECA Mongolia Expo 2026” үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 6–8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
“HORECA Mongolia Expo 2026” нь зочлох үйлчилгээний салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнгээс гадна мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, шинэ технологи, менежментийн арга барилыг нэвтрүүлэх, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, бүтээгдэхүүн технологийн танилцуулга, амталгаа, хэлэлцүүлэг болон энтертайнмент хөтөлбөрүүд зэрэг туршлага солилцох боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ юм.
Үзэсгэлэнгийн хүрээнд зочид буудал, ресторан, кафе, нийтийн хоол үйлдвэрлэлийн байгууллагын удирдлага, менежер, тогооч, үйлчилгээний ажилтан болон салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрүүдийг онцлон танилцуулна.
Түүнчлэн салбарын үйл ажиллагааны үр ашиг, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах чиглэлүүдийг хамруулна. Үүнд:
• Зочлох үйлчилгээний менежмент: Зочид буудал, рестораны үйл ажиллагааны удирдлага, үйлчилгээний стандарт, хүний нөөцийн менежмент, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх арга туршлага;
• Хоол үйлдвэрлэл, технологи: Хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт, хадгалалт, эрүүл ахуй, аюулгүй байдал, гал тогооны зохион байгуулалт, шинэ технологи;
• Мэргэжлийн ур чадвар: Тогооч, зөөгч, бариста, бартендер болон зочид буудлын үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх сургалт, практик үзүүлбэр, мастер класс;
• Дижитал шилжилт: Зочид буудал, рестораны программ хангамж, захиалгын систем, төлбөр тооцоо, бизнесийн удирдлагын автоматжуулалт;
• Бизнесийн хөгжил, хамтын ажиллагаа: Ханган нийлүүлэгч, үйлчилгээ эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалт, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, бизнесийн түншлэл.
Мөн мэргэжлийн ур чадвар, шинэ санаачилга, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сурталчлах тэмцээн, уралдаан, үзүүлбэрүүдийг зохион байгуулснаар салбарын ажилтнуудын ур чадварыг бодитоор үнэлэх, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.
“HORECA Mongolia Expo 2026” нь зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд шинэ бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийн шийдэлтэй танилцахын зэрэгцээ хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэг дор бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэнг сонирхогч иргэд, байгууллагуудwww.horecamongolia.comцахим хуудсаар урьдчилан бүртгүүлж, QR Pass авах боломжтой.

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ