Өнөөгийн минималист эринд 2000-аад оны ретро орчноо хэвээр хадгалсан ресторан моодонд орж байна
АНУ-ын залуусын дунд 2000-аад оны загвар, интерьер болон хэрэглээний соёлыг дахин сонирхох хандлага газар авч, үүний үр шимийг Америкийн “Cheesecake Factory” хэмээх ресторан сүлжээ хүртэж байна.

АНУ-ын залуусын дунд 2000-аад оны загвар, интерьер болон хэрэглээний соёлыг дахин сонирхох хандлага газар авч, үүний үр шимийг Америкийн “Cheesecake Factory” хэмээх ресторан сүлжээ хүртэж байна. Тус сүлжээний сүрлэг багана, бүдэг шаргал гэрэлтүүлэг, тансаг интерьер нь 20 орчим жилийн өмнөх уур амьсгалыг хадгалсан хэвээр байгаа нь залуу хэрэглэгчдийн анхаарлыг татжээ. “Tuscan mom” буюу 2000-аад оны Итали хэв маягийн интерьер бүхий байшинд амьдардаг, чинээлэг хотын захын ээжүүдийн дүр төрхийг дуурайх энэхүү чиг хандлага цахим орчинд эрчимтэй түгж байна. Залуус ялангуяа тухайн үеийн хувцас, нүүр будалт, үс засалтыг сэргээн, “Cheesecake Factory”-д хооллож буй бичлэгээ нийтлэх болжээ.
2000-аад оны хэв маяг дахин “моод”-онд орох нь тэр АНУ-ын Финикс хотын 23 настай Каролин Фишер “Cheesecake Factory”-д зочлохдоо өргөн түрийтэй жийнс, том бор бүс, өндөр ултай гутал өмсөж, тухайн үеийн загвараар үсээ засан, нүүрээ буджээ. Тэрбээр ресторан руу явах замдаа 2000-аад онд алдартай байсан Нора Жонс болон “Maroon 5” хамтлагийн дууг сонссон байна. Түүнчлэн энэхүү чиг хандлага зөвхөн хувцаслалтаар хязгаарлагдахгүй байгаа юм. Хар өнгийн модон шүүгээ, боржин чулуун тавцан, хиймэл усан үзэм, азарган тахианы дүрстэй чимэглэл бүхий гал тогооны интерьер ч дахин сонирхол татаж эхэлжээ. “Pinterest”-ийн мэдээллээр “Tuscan mom outfit” гэсэн хайлт өмнөх оноос 4,975 хувиар нэмэгдсэн бол “2000s Tuscan mom” гэсэн хайлт 1,501 хувиар өссөн байна. Хэрэглээний гоо зүйн судалгааны хүрээлэнгийн хамтран үүсгэн байгуулагч Эван Коллинсын тайлбарласнаар уг чиг хандлага нь 2008 оны санхүүгийн хямралаас өмнөх АНУ-ын хотын захын чинээлэг амьдралын талаарх дурсамжтай холбоотой аж. Тухайн үед том байшин, үнэтэй автомашин, худалдааны төв, ресторан зэрэг хэрэглээ нь дунджаас дээгүүр орлоготой өрхийн амьдралын хэв маягийг илэрхийлдэг байв.
Цахим орчны хандлага рестораны борлуулалтад нөлөөлжээ АНУ-д өдгөө 200 гаруй салбартай “Cheesecake Factory” сүлжээний орлого хоёр улирал дараалан нэг тэрбум ам.доллар давсан байна. Мөн компанийн санхүү хариуцсан захирал Мэттью Кларк үйлчлүүлэгчдийнх нь ихээхэн хэсгийг залуу хэрэглэгчид бүрдүүлж байгааг онцолжээ. Компанийн ерөнхийлөгч Дэвид Гордоны тайлбарласнаар олон төрлийн хоол бүхий цэс нь хэрэглэгчдийг захиалсан хоол, туршлагаа цахим орчинд хуваалцахад түлхэц болж буй аж. Тухайлбал, нэгэн хэрэглэгчийн санал болгосон кажун амтлагчаар бэлтгэсэн яргай загас, сам хорхой, нэмэлт пармезан соустай хоолны жор цахим орчинд түгснээр тухайн цэсийн борлуулалт нэмэгдсэнийг компани мэдээлжээ. “Citi”-ийн хөрөнгийн зах зээлийн шинжээч Жон Тауэрын үзэж буйгаар компанийн амжилтад шинэ маркетингийн агентлагтай хамтарч эхэлсэн нь мөн нөлөөлсөн байна. Түүнчлэн өнгөрсөн онд хоолны цэсэндээ харьцангуй жижиг порцтой, хямд үнэтэй сонголтууд нэмсэн нь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцжээ.
Хуучны интерьер сүлжээ ресторануудын өрсөлдөх давуу тал болжээ Олон ресторан, кофе шоп дотоод заслаа шинэчилж, цайвар өнгө, минималист загварт шилжтж байгаа энэ үед “Cheesecake Factory” өмнөх өвөрмөц хэв маягаа хадгалжээ. Техас мужийн Сан-Антонио хотын 32 настай Николь Жексоны хэлснээр олон газар хуучин төрхөө алдаж, хэт цэвэрхэн, эмнэлэг мэт цагаан интерьертэй болсон бол “Cheesecake Factory” анхны онцлогоо хадгалсан нь түүнд таалагддаг аж. Мөн тэрбээр рестораны том порц, өргөн сонголт, сүрлэг интерьер нь үнийн өсөлтөд мэдрэмтгий хэрэглэгчдэд төлсөн мөнгөндөө тохирсон үйлчилгээ авч буй мэдрэмж төрүүлдэг хэмээн тайлбарлажээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





