Маргааш тэгш дугаартай автомашинууд автозамын хөдөлгөөнд оролцоно
Есдүгээр сарын 1-нд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилсэнгүй. Есдүгээр сарын 2-ноос тэгш, сондгой дугаараар зорчих түр зохицуулалт үргэлжилнэ. Зохицуулалт есдүгээр сарын 12-ныг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагт нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжинэ.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилсэнгүй. Ингэснээр улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой эсэхээс үл хамааран бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцлоо.
Харин маргааш буюу есдүгээр сарын 2-ноос автомашиныг улсын дугаарын сүүлийн орноор нь тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт үргэлжилнэ.
Есдүгээр сарын 2 тэгш өдөр тул улсын дугаар нь 0, 2, 4, 6, 8 гэсэн тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Есдүгээр сарын 3-нд 1, 3, 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд зорчих юм.
Зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжинэ. Тэгш, сондгой дугаараар зорчих хуваарь есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжлэхээр баталжээ.
Ногоон улсын дугаартай цахилгаан автомашин, нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси, сургууль, цэцэрлэгийн автобус болон тусгай зөвшөөрөлтэй зарим тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарахгүй.
Холбоотой мэдээ

Өглөөний ганцхан асуулт хосуудын үл ойлголцлыг бууруулна
Өглөөг богино хэлбэрийн яриагаар эхлүүлдэг хос яриандаа нэг ч атугай асуулт нэмэхийг сэтгэл зүйч зөвлөж байна. Энэ нь тухайн өдөр хэр их эрч хүчтэй, ямар хэмжээний нөөц боломжтой байгаагаа тоогоор илэрхийлэх, эсвэл өдрийг “хөнгөн”, “хүнд” гэх мэт ерөнхий үнэлгээгээр тодорхойлно гэсэн үг. Энэхүү богино “шалгалт”-ын гол зорилго нь хосууд өдрийн эрч хүч, боломжит нөөцөө урьдчилан ил тод болгоход оршино.

Дилжит Досанж анх удаа Wembley Stadium-д толгойлон тоглож, Пенжабийн соёлыг дэлхийд тодрууллаа
Дилжит Досанж Лондон дахь Wembley Stadium-д анх удаа толгойлон тоглож, Пенжабийн соёлын нөлөөг баталлаа Тоглолт Бямба гаригийн орой болж, 90,000 хүний суудалтай цэнгэлдэхэд хоёр гаруй цаг үргэлжилжээ Энэ амжилт нь Өмнөд Азийн уран бүтээлчдийн том тайзны боломжийг тэлж, ирэх тоглолтуудын эрэлтийг өдөөв

Энэтхэгийн залуусын ажилгүйдлийн эсрэг нэгдэх бэлгэдэл-“Жоом” ажиллагаа
Энэтхэгт шинэ төгсөгчдийн ажилгүйдлийн түвшин 29.1 хувьд хүрч, залуусын ажлын байр, шалгалтын шударга байдлын талаарх бухимдлыг дагуулж байна. Засгийн газрын тайланд төгсөгчдийн 8 хувиас ялимгүй илүү нь ур чадварт нь тохирсон ажил олж байгааг дурджээ. Ажилгүй залуусыг “жоом”-той зүйрлэсэн шүүгчийн тайлбараас үүдсэн цахим шүүмжлэл хэдхэн сарын дотор гудамжны жагсаал болж өргөжив.

Солонгосын тэрбумтан Квон Хюк Бин экс эхнэртээ ойролцоогоор $1.87 тэрбумын хөрөнгө шилжүүлнэ
Квон бол БНСУ-ын гурав дахь том тоглоом хөгжүүлэгч “Smilegate” компанийг үүсгэн байгуулагч юм. Шүүхийн шийдвэрээр Квон “Smilegate”-ийн 35 хувийн эзэмшлийг И Хва Жинд шилжүүлэхээр болоод байна. Уг хувьцааны үнэлгээ ойролцоогоор 2.5 их наяд вон бөгөөд тэрбээр 65 тэрбум воныг бэлнээр төлөх ёстой.

12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, ил байгаа төмс, хүнсний ногоо хайрагдах эрсдэлтэй байна
Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Үүний улмаас ил задгай талбайд байгаа төмс, хүнсний ногоо хайрагдах эрсдэлтэй байна. Мөн есдүгээр сарын 11-15-нд нутгийн зүүн болон төвийн зарим хэсгээр бороо орж, 12-13-нд зүүн аймгуудаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Токиогийн загварын долоо хоногийг нээсэн yoshiokubo шоу тайзан дээрх Монгол гэрээр онцгойрчээ
Токио хотод болсон Rakuten Fashion Week TOKYO-ийн нээлтийн yoshiokubo шоу тайзан дахь Монгол гэрээр олны анхаарлыг татав. 2027 оны хавар, зуны 'Natural Born Nomads' цуглуулгын хүрээнд Hikarie-ийн танхимд гэрийг байгуулжээ. Брэндийн Монголтой 2010 оноос эхэлсэн холбоо олон улсын үзэгчдэд нүүдэлчний бэлгэдлийг тодруулах төлөвтэй.