egov.mn
ТехнологиАвтомат

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа…

Хуваалцах
МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаар “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025–2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ын талаар хэлэлцэж, хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг тохиролцов. Мөн хоёр улсын газарзүйн байршлын давуу талд суурилан олон улсын сүлжээний шинэ гарц бий болгох, харилцаа холбооны дэд бүтцээр холбогдох боломжит чиглэл, маршрутыг хамтран судлахаар болов. Энэ нь Монгол Улсыг Төв Ази болон цаашлаад Европын олон улсын сүлжээтэй холбох боломжийг нэмэгдүүлэх юм. Хуралдааны үр дүнд дээрх болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан протокол байгуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын чиглэлүүдийг тодорхойллоо. The post МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .

Хуваалцах

Холбоотой мэдээ

О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг
Технологи

О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг

Дижитал шилжилтийн амжилт зөвхөн шинэ технологи нэвтрүүлэхээс бус, байгууллагын ажиллах арга барил, процесс, багийн бүтцийг зэрэг шинэчлэхээс хамаарч байна.

4 мин унших
Wikimedia: "OpenAI"-ийн агентууд "Wikipedia"-ийн хэвийн ажиллагааг доголдуулсан
Технологи

Wikimedia: "OpenAI"-ийн агентууд "Wikipedia"-ийн хэвийн ажиллагааг доголдуулсан

“Wikipedia”-ийн өнгөрсөн тавдугаар сарын 7-нд гарсан хэсэгчилсэн доголдолд “OpenAI”-ийн ажиллуулсан гэж үзэж буй хиймэл оюуны агентуудын их хэмжээний автомат хандалт нөлөөлжээ.

2 мин унших