egov.mn
ТехнологиАвтомат

МОНГОЛ, ТӨВ АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ДИЖИТАЛ КОРИДОРЫГ БИЙ БОЛГОНО

Казахстан Улсын Шадар сайд, Хиймэл оюун, цахим хөгжлийн сайд Жаслан Мадиевын урилгаар “Kazakhstan is the Eurasian AI Hub” уриан дор болсон AI & Digital Bridge 2026 олон улсын технологийн форумд…

Хуваалцах
МОНГОЛ, ТӨВ АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ДИЖИТАЛ КОРИДОРЫГ БИЙ БОЛГОНО

Казахстан Улсын Шадар сайд, Хиймэл оюун, цахим хөгжлийн сайд Жаслан Мадиевын урилгаар “Kazakhstan is the Eurasian AI Hub” уриан дор болсон AI & Digital Bridge 2026 олон улсын технологийн форумд оролцлоо. Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нээж, NVIDIA-ийн дэд ерөнхийлөгч Рев Лебаредян, General Atlantic-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Билл Форд, E-Space-ийн үүсгэн байгуулагч Грег Уайлер, 01.AI болон Sinovation Ventures-ийн Кай-Фу Ли нар форумд оролцож, хиймэл оюуны дэд бүтэц, дата төв, GovTech, кибер аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, технологийн хүний нөөцийн асуудлаар үзэл бодлоо хуваалцав. Мөн Хиймэл оюун, цахим хөгжлийн яамны төлөөлөлтэй уулзан хоёр улсын хамтын ажиллагааг хиймэл оюун, төрийн цахим үйлчилгээ, сансрын технологи, стартап экосистем болон дижитал холболтын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт, насны хязгаарлалтын технологийн шийдэл, хамтарсан хиймэл дагуулын төсөл болон Astana Hub, Монголын стартап экосистемийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Хоёр улсын дижитал холболтыг өргөжүүлэх хүрээнд Казахстан болон Төв Азиар дамжин Европт хүрэх олон улсын сүлжээний шинэ гарц бий болгох боломжийг холбогдох байгууллагуудын түвшинд судлахаар тохиролцов. Энэ нь Монгол Улсад олон улсын интернэт сүлжээний найдвартай байдлыг нэмэгдүүлж, Монгол, Төв Ази, Европыг холбосон дижитал коридор хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. The post МОНГОЛ, ТӨВ АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ДИЖИТАЛ КОРИДОРЫГ БИЙ БОЛГОНО first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .

Хуваалцах

Холбоотой мэдээ

О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг
Технологи

О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг

Дижитал шилжилтийн амжилт зөвхөн шинэ технологи нэвтрүүлэхээс бус, байгууллагын ажиллах арга барил, процесс, багийн бүтцийг зэрэг шинэчлэхээс хамаарч байна.

4 мин унших
МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ
Технологи

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа…

1 мин унших
Wikimedia: "OpenAI"-ийн агентууд "Wikipedia"-ийн хэвийн ажиллагааг доголдуулсан
Технологи

Wikimedia: "OpenAI"-ийн агентууд "Wikipedia"-ийн хэвийн ажиллагааг доголдуулсан

“Wikipedia”-ийн өнгөрсөн тавдугаар сарын 7-нд гарсан хэсэгчилсэн доголдолд “OpenAI”-ийн ажиллуулсан гэж үзэж буй хиймэл оюуны агентуудын их хэмжээний автомат хандалт нөлөөлжээ.

2 мин унших