Монгол Улс 172 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна
Даваа гарагийн 08:00 цагийн байдлаар “УБТЗ”-ын сүлжээнд нефтийн бүтээгдэхүүн ачсан 900 цистерн вагон байгааг мэдээлэв. 79 вагонд АИ-92 автобензин, 730 вагонд дизель түлш, 91 вагонд онгоцны түлш тээвэрлээд байгаа юм. Холбогдох байгууллагуудад вагонуудыг шуурхай буулгаж, түгээлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг тогтвортой байлгах үүрэг өгчээ.

Монгол Улс есдүгээр сарын 20-ны байдлаар нийт 172 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байгааг шатахууны хангамж, түгээлтийг сайжруулах үүрэг бүхий Шуурхай штабын хурлын үеэр мэдээллээ.
Есдүгээр сарын 21-ний өглөөний 08:00 цагийн байдлаар төмөр замын тээврийн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн сүлжээнд нефтийн бүтээгдэхүүн ачсан нийт 900 цистерн вагон байгаагаас 79 вагонд АИ-92 автобензин, 730 вагонд дизель түлш, 91 вагонд онгоцны түлш тээвэрлэж байгаа аж.
Мөн Монгол Улсад орж ирсэн цистерн вагонуудыг богино хугацаанд татан авч, буулгалтыг шуурхай зохион байгуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгожээ. Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, улсын хэмжээнд станцуудын үйл ажиллагааг тогтвортой байлгах чиглэл өгсөн байна.
Үүний зэрэгцээ бүх боомтоор авто тээврээр шатахуун импортлох боломжийг бүрдүүлэх, импортын шатахууны чанарт тогтмол хяналт тавьж, үр дүнг олон нийтэд мэдээлэхийг холбогдох байгууллагуудад даалгажээ.
Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд нөөцөө нэмэгдүүлэх, ялангуяа дизель түлшний татан авалтыг эрчимжүүлэхийг сануулжээ.
Холбоотой мэдээ

Энэтхэг АНУ-д тал алдалгүйгээр ОХУ-ыг түших боломж хумигдлаа
Энэтхэг иргэдийнхээ эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүрэгтээ тууштай хэвээр байгаагаа илэрхийллээ. Украины дайн эхэлснээс хойш Барууны зах зээлд борлуулалт нь хязгаарлагдсан Оросын газрын тосны нийлүүлэлт Энэтхэг рүү огцом нэмэгджээ. “CEEW”-ийн тооцоогоор Энэтхэг 2022 оноос хойш Оросоос газрын тосны худалдан авалтаа нэмэгдүүлснээр ойролцоогоор 12.6 тэрбум ам.доллар хэмнэжээ.

АНУ-д дизелийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, тээврийн компаниудын зардлыг өсгөлөө
Лхагва гарагт улсын хэмжээнд дизелийн дундаж үнэ нэг галлон нь 6.31 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшин тогтоожээ. “GasBuddy” компанийн мэдээлснээр дизелийн улсын дундаж үнэ ойрын хоёр хоногт нэг галлон нь 6.50 ам.доллар ч давж болзошгүй. Калифорнид түлшний дундаж үнэ аль хэдийн 8 ам.доллароос давжээ.

Суданы баруун Кордофанд алтны уурхай нурж олон хүн амиа алдав
Суданы баруун Кордофан мужид алтны уурхай нурж, хууль бус олборлолтын эрсдэл дахин хурцдав Ройтерс агентлагт ярьсан гурван эх сурвалжийн мэдээлснээр ням гарагт дор хаяж 60 хүн амиа алдсан Аврах тоног төхөөрөмж, аюулгүйн журам дутмаг хэвээр бол ослын давтамж өсөж, нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэнэ

Ирэх оны хаврын хэрэгцээнд 15-20 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Одоогийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэх хүсэлтээ Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлжээ. Нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкны эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээл олгоно. Санхүүжилтийг цахим төлбөрийн баримтын системийн мэдээлэлд үндэслэн зохион байгуулна.

“Green Manganese Technologies” олон металлыг нэг үйлдлээр ялгах туршилтын дүнгээ танилцуулав
Патентжуулсан технологи нь олон төрлийн металл агуулсан түүхий эдийг нэгдсэн үйл ажиллагаагаар боловсруулахад чиглэжээ. Уг арга нь хайлуулах зуух, электролиз болон уламжлалт боловсруулалтын хэд хэдэн үе шатыг алгасах боломжтой. Туршилтын нөхцөлд эрчим хүчний хэрэглээ уламжлалт хувилбартай харьцуулахад тав дахин багасчээ.

Triton Uranium Саскачеван дахь Atlas төслийн дөрвөн техникийн тайлангаа дуусгаж, бүс нутгийг сэргээх алхмаа ахиуллаа
Triton Uranium Atlas төслийн техникийн баримтжуулалтаа дуусгаж, Хойд Америкийн ураны нийлүүлэлтийг тэлэх боломжийг тодруулав Тайланд нийт 46.56 сая фунт U₃O₈ хүртэлх потенциал дурдсан бөгөөд Red Rock-д нөөцийн тооцоо шинэчлэгдэв Дэд бүтцэд ойр загвар нь зөвшөөрөл, бүтээн байгуулалтын хугацааг богиносгож, бүсийн нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулж мэднэ