Гардан тулааны Азийн аваргаас Монголын баг 12 алт, найман мөнгөн медаль хүртлээ
Тайландын Паттаяа хотод болсон тэмцээнд Монголын баг 12 алт, найман мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.

Тайландын Паттаяа хотод 11 дүгээр сарын 13-14-нд болсон гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид 12 алт, найман мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж, цомын эзэн боллоо. Энэ удаагийн тэмцээнд 23 улсын 240 тамирчин 58 ангилалд өрсөлдсөн гэж ergelt.mn мэдээлэв.
Монгол Улсаас өсвөрийн таван, насанд хүрэгчдийн найман тамирчин оролцжээ.
Алтан медальтнууд:
- «ЭЗО» дэвжээний ОУХМ, хар бүс таван дантай С.Энхсайхан мастеруудын ангилалд өөрийгөө хамгаалах төрөлд
- Д.Гэгээ 10-11 насны ангилалд өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд
- М.Баянмөнх 14-15 насны ангилалд өөрийгөө хамгаалах төрөлд
- «Хаянгарваа» дэвжээний дасгалжуулагч, гардан тулааны дэлхийн аварга А.Бүжинлхам өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд
- CHECK.MN агентлагийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан тулааны төрөлд
- Г.Номин 14-15 насны ангилалд өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд
- Цагдаагийн дэслэгч О.Арман өөрийгөө хамгаалах төрөлд
- Цагдаагийн дэслэгч Ө.Өлзийбат өөрийгөө хамгаалах төрөлд
- Хилийн цэргийн 0303 дугаар ангийн ахлах ахлагч Э.Мөнгөншагай өөрийгөө хамгаалах төрөлд
Мөнгөн медальтнууд:
- Д.Учрал 10-11 насны ангилалд өөрийгөө хамгаалах төрөлд
- Т.Цолмонсайхан өөрийгөө хамгаалах төрөлд
- А.Жамбал 15-17 насны ангилалд тулааны болон өөрийгөө хамгаалах төрөлд
- Цагдаагийн дэслэгч О.Балжинням өөрийгөө хамгаалах төрөлд
- Цагдаагийн дэслэгч О.Арман тулааны төрөлд
- Цагдаагийн дэслэгч Э.Наранжав өөрийгөө хамгаалах төрөлд
- Э.Мөнгөншагай тулааны төрөлд
Цагдаагийн ерөнхий газрын «Сүбээдэй» дэвжээ болон хилийн цэргийн «Алтан шонхор», «Бату файтэрс» клубийн тамирчид медаль хүртсэн байна. Сэтгүүлч Т.Цолмонсайханы амжилтыг ReelNews, GoGo.mn зэрэг хэвлэл мөн онцолжээ.
Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс сэтгүүлч Т.Цолмонсайхан алт, мөнгөн медаль хүртлээ reelnews.mn/a/11884/
X дээр үзэхГардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид 12 алт, найман мөнгөн медаль хүртжээ. gogo.mn/r/j00538
X дээр үзэхШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





