НЭРТ УРАН БАРИМАЛЧ Н.ЦОГМАГНАЙ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд нэрт уран барималч Нямхүүгийн Цогмагнай агсны дурсгалд зориулсан «Цог хийморийн шүтээн» хүндэтгэлийн үзэсгэлэн өнөөдөр (2026.11.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд нэрт уран барималч Нямхүүгийн Цогмагнай агсны дурсгалд зориулсан «Цог хийморийн шүтээн» хүндэтгэлийн үзэсгэлэн өнөөдөр (2026.11.27) нээлтээ хийлээ. Гал морин жилийн морин цагт болсон нээлтэд зочид төлөөлөгчид, уран бүтээлчид, яамны албан хаагчид болон Н.Цогмагнай агсны гэр бүл, ах дүү, анд нөхөд, шавь нар оролцов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтантуяа «Монгол морь бол Монголын ард түмний бахархал төдийгүй бидний амьдрал, түүх, соёл уламжлал, нүүдэлчин ахуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, монгол хүний сүлд хийморь юм. Ийм ч учраас монголчууд бид морио төрийн сүлдэндээ дээдлэн залж, морин хуур хөгжмөө айл бүрд эгшиглүүлэн хүндэтгэж ирсэн ард түмэн. Монгол морины түүх, удам угшил, дүр төрх, цог хийморь, сүр сүлд, үе үеийн наадмын дэвжээнд торгон жолоогоо өргүүлсэн морьдыг урлагийн хэлээр туурвин бүтээж, соёлын өв үлдээсэнд нэрт барималч Н.Цогмагнай агсанд талархаж байна» хэмээн онцоллоо.
Монгол хурдан морь уран барималчийн бүтээлийн гол сэдэв байв. Тэрбээр хурдан морины 80 гаруй баримал бүтээснээс 40 гаруй нь хөшөө дурсгал, цогцолбор болон аймаг, сумдад сүндэрлэж байна. Мөн «Чингис хааны онгон» цогцолборын Их хаадын 37 баримал, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгалыг бүтээлцэж, хурдан морины медалийн эх загваруудыг урлажээ.
Түүний бүтээлүүд монгол морины сүр хүч, монгол хүний хийморь, омогшил, үндэсний бахархлыг илэрхийлсэн үнэт өв болон үлджээ. Үзэсгэлэн нь Н.Цогмагнай агсны бүтээлүүдийг нэгтгэн олон нийтэд толилуулж, үндэсний уран баримлын уламжлалыг хойч үедээ өвлүүлэхэд ач холбогдолтой.
Үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх тул урлаг сонирхогчид, иргэд олон нийтийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ