АРХИТЕКТУРЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёлын өвийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан “Архитектурын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн…

Соёлын өвийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан “Архитектурын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын технологийн чиглэлээр онол, дадлага хосолсон сургалт”-ыг БНСУ-ын Үндэсний өвийн сэргээн засварлалтын технологийн холбоотой хамтран зохион байгууллаа.
Тус сургалт 2026 оны 10 дугаар сарын 20–26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос улсад зохион байгуулагдаж, архитектурын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын судалгаа, арга технологи, уламжлалт барилгын материалын судлал, сэргээн засварлалтын ажлын зохион байгуулалт, техникийн хяналтын чиглэлээр туршлага солилцов.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Соёлын өвийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженерүүд болон “Их Очирт Хүрдэн” ХХК, “Нутгийн Баруун Мод” ХХК, “Хүрэл Соёмбо” компанийн удирдлага, инженер техникийн ажилтнуудын төлөөлөл хамрагдаж, Пажү хот дахь Уламжлалт архитектурын өвийн сэргээн засварлалтын технологи хөгжүүлэх сан, Бунхва дахь сэргээн засварлалтын материал судлалын төвийн үйл ажиллагаатай танилцав. Мөн Нажү хотын Кымсонгван түүхэн барилга, Ванжүгийн Сонгванса хийд, Андун хотын Жотап-ригийн тоосгон суварга, Чхондогё шашны Төв их мөргөлийн сүмийн сэргээн засварлалтын ажлын явц, судалгаа, технологийн шийдэлтэй газар дээр нь танилцаж, туршлага солилцлоо.
Түүнчлэн Кымсанса, Мүвиса, Бопжүса хийд, Бопжүса хийдийн музей болон Сөүл хотын Донхвамүн хаалга зэрэг түүх, соёлын дурсгалт газруудад зочилж, уламжлалт архитектурын онцлог, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын арга барилыг судлав.
Сургалтын үеэр БНСУ-ын Үндэсний ардын музейд Монгол, Солонгосын мэргэжилтнүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, хоёр улсын архитектурын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.
Энэхүү сургалт нь БНСУ-ын архитектурын өвийн сэргээн засварлалтын арга технологи, сайн туршлагыг судалж, Монгол Улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын ажилд хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой боллоо.

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ