“Nvidia”-ийн улирлын орлого хоёр дахин өсөлт үзүүлж, 115.8 тэрбум ам.долларт хүрлээ
АНУ-ын чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн улирлын орлого өмнөх оны мөн үеэс 103 хувиар өсөж, шинжээчдийн хүлээлтийг давлаа. Компанийн цэвэр ашиг 65.3 тэрбум ам.

АНУ-ын хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн орлого 2027 оны санхүүгийн жилийн гуравдугаар улиралд 115.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 103 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ
Тус компанийн орлого шинжээчдийн 109.3 тэрбум ам.долларын хүлээлтээс 6.5 орчим тэрбум ам.доллароор давсан байна. Орлогын өсөлтийг дата төвийн бизнес голлон бүрдүүлжээ. Тус сегментийн орлого 107.6 тэрбум ам.долларт хүрсэн нь нийт орлогын 93 орчим хувьтай дүйж байна.
Харин цэвэр ашиг тайлант хугацаанд 65.3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 105 хувиар өссөнөөр шинжээчдийн 60.95 тэрбум ам.долларын таамгийг давсан бол нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг 2.68 ам.доллар болжээ.
Үүний зэрэгцээ “Nvidia” компанийг 1993 онд үүсгэн байгуулсан Женсен Хуанг арваннэгдүгээр сарын 12-нд гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч, санхүү хариуцсан захирал Колетт Кресс түр гүйцэтгэх захирлаар томилогдоод буй.
“Nvidia” ирэх улиралд Хятадын дата төвийн тооцооллын чипийн борлуулалтыг эс тооцвол 130 тэрбум ам.долларын орлого олохоор төсөөлжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





