egov.mn

ДЭЛХИЙН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГА... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

​ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гадаад харилцааны яаманд “Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын хадгалалт, хамгаалалт, менежментийн асуудал ба хамтын шийдэл”…

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

ДЭЛХИЙН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГА... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

​ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гадаад харилцааны яаманд “Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын хадгалалт, хамгаалалт, менежментийн асуудал ба хамтын шийдэл” олон талт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

​Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн өвийн газруудын хамгаалалтын захиргаад, орон нутгийн соёл, урлагийн газрын төлөөлөл болон үндэсний мэргэжилтэн, шинжээчид оролцов.

​Хэлэлцүүлгээр Дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалтын бодлого, захиргаадын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг танилцууллаа. Өвийн газруудын үйл ажиллагааг орон нутгийн бодлоготой уялдуулах, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, хүний нөөц, санхүүжилт, судалгаа, мэдээллийн сан, хяналт-шинжилгээний тогтолцоог сайжруулах талаар хэлэлцэв.

​Мөн Дэлхийн өвийн менежментийн олон улсын туршлага, Монгол Улсын нэгдсэн ЮНЕСКО-ийн конвенц, хөтөлбөр, бүс нутгийн санаачилгуудын уялдааг авч үзлээ. Уулзалтаас асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ, шаардлагатай дэмжлэг, хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон нэгдсэн зөвлөмж гаргав.

​Монгол Улс 1990 онд Дэлхийн өвийн конвенцод нэгдсэнээс хойш долоон өвийг бүртгүүлжээ. Үүнд Увс нуурын ай сав газар (2003), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Дагуурын ландшафт (2017), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023), Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборууд (2026) багтдаг.

Хуваалцах
Дараагийн мэдээИталид буй Ил хаант улсын үеийн 13 ховор үзмэрийг Монголд дэлгэлээ
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Соёл

Италид буй Ил хаант улсын үеийн 13 ховор үзмэрийг Монголд дэлгэлээ

СоёлАвтомат

3 мин уншихАвтомат

Соёл

“МОНГОЛ БАХАРХАЛ-БҮТЭЭЛЧ САР” ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

СоёлАвтомат

11 мин уншихАвтомат

Соёл

«Амьтны ферм» жүжиг хаалтын зургаан тоглолтоо үргэлжлүүлж байна

СоёлАвтомат

2 мин уншихАвтомат

Соёл

АРХИТЕКТУРЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

СоёлАвтомат

3 мин уншихАвтомат

Соёл

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНД... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

СоёлАвтомат

5 мин уншихАвтомат